ЛОНДОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 2 /TASS/. Оксфордын англи хэлний толь бичгийг зохиогчид 2024 оны онцлох үгийг сонгожээ. 37 мянга гаруй хүн оролцсон олон нийтийн санал хураалтаар "тархины ялзрал" /брейнрот-brainrot/ гэдэг нэр үгийг оны үгээр тодруулсан гэж тус их сургуулийн хэвлэлийн газар мэдээлэв. “Брейнрот” гэдэг үгийг анх 1854 онд уг толь бичигт оруулжээ. 2023-2024 онд энэ үгийг хэрэглэх давтамж 230 хувиар өссөн байна.
Эл үгийг эхэндээ "ямар ч ач холбогдолгүй мэдээллийг хэт хэрэглэснээс болоод оюун ухаан, сэтгэцийн байдал муудах" гэсэн утгаар хэрэглэдэг байсан бол одоо олон нийтийн сүлжээн дэх чанар муутай контентыг хэт ихээр үзэж байгаад санаа зовж буйг илэрхийлэх үг болгон ашигладаг болжээ.
“Брейнрот”-оос гадна, "даруу төлөв" гэдэг үгтэй ижил утгатай "демьюр" (demure), хиймэл оюунаар бүтээсэн чанар муутай контентыг илэрхийлдэг "слоп" (slop), хэлэлцүүлж байгаа сэдвийг ойлгоход шаардлагатай хэн нэгний эсвэл ямар нэг зүйлийн талаарх баримт, мэдлэгийн багцыг илэрхийлдэг "лор" (lore) гэсэн үгнүүдийг олон нийтийн санал асуулгад оруулжээ. Мөн "ромэнтези" (romantasy - романтик уран зөгнөл), "дайнамикпрайсинг" (dynamic pricing - динамик үнэ бүрдэх) гэдэг үгнүүд сүүлчийн шатанд шалгарсан байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл6
Монголчуудын зууны үгээр пизда тодроно. Кирилл бичгийнх нь зууны үсгээр заалттай шч.Яахав Монголчууд дэлхий,зуун яриад эхэлбэл бүгд худлаа шоу байдаг гэж бодож өөрсдийгөө тайвшруулж болно.
Одоо оросын колончлол нацизм устах ёстой азиас булааж яргалж авсан газараас Хөөгдөх болно
Одоо оросын колончлол нацизм устах ёстой азиас булааж яргалж авсан газараас Хөөгдөх болно
агуу их фашизм нацизмыг устгаж боолчиллоос аварсан хүн билээ ЧӨЛӨЛСӨН соц оронууд германыг хүртэл буцааж нийлүүлсэн Одоо гуравдахиа германы фашизмыг огт өөр дүр төрхөө хувиргасан хэлбэрээр орсын украйнд богд шиг тодруулан хас тэмдэгтэй шивээстэй болгож азов айдар правый сектор бэлтгэжээ удам тасрахгүй юм гэнэ 3-р дайнаар фашизм нацизмыг эсэргүүцэгч орос улс ялан мандтугай
украйны фашизм нацизм хас тэмдэг додорсон гэнэлээ
🧠🍅 улаанаараа эргэсэн, улаасан бол харлана 🔴🌪⚫️🔵⚪️