ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин Бүх Хятадын ханган нийлүүлэлт, маркетингийн хоршоодын холбоо байгуулагдсаны 70 жилийн ойг тохиолдуулан чухал заавар өгч, үндэсний ханган нийлүүлэлт, маркетингийн хоршооны тогтолцооны өргөн олон боловсон хүчин, ажилтнуудад чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, хөхүүлэн шагнагдсан тэргүүний хамт олон, тэргүүний хувь хүмүүст халуун баяр хүргэжээ.
Ши Жиньпин тэмдэглэхдээ, өнгөрсөн 70 жилийн хугацаанд ханган нийлүүлэлт, маркетингийн хоршоод намын гол үүрэг зорилтыг үргэлж анхаарч, ерөнхий байдалд идэвхтэй үйлчилж, хот хөдөөгийн иргэдэд үйлчлэх, хөдөө тосгоны эдийн засгийг цэцэглэн хөгжүүлэх, ядуурлыг бууруулах, тариачдын орлогыг нэмэгдүүлэх, хөдөө тосгоны сэргэн хөгжлийг ахиулах зэрэг талаар идэвхтэй үүрэг гүйцэтгэсэн.
Ханган нийлүүлэлт, маркетингийн хоршоод шинэ хөгжлийн үзэл баримтлалыг нямбай сайтар хэрэгжүүлж, хөдөө аж ахуй, хөдөө тосгонд гүнзгийрч, гол үүрэг хариуцлага болон гол ажлуудад анхаарал төвлөрч, өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлж, механизмын инновацийг эрчимжүүлж, тариачдын үйлдвэрлэл амьдралд үйлчлэх болон орчин үеийн хөдөө аж ахуйн хөгжлийг ахиулах ерөнхий индрийг үргэлжлүүлэн буй болгож, нам, засгийн газар тариаланчин олонтой нягт холбоотой байхын сайн гүүр холбоос нь байж, ханган нийлүүлэлт, маркетингийн хамтын ажиллагааг чанарын өндөр түвшинд хөгжүүлэх шинэ хуудсыг бичиглэхийн төлөө хичээн ажиллаж, хөдөө тосгоны иж бүрэн сэргэн хөгжил, хөдөө аж ахуйн хүчирхэг гүрний бүтээн байгуулалтыг түргэтгэхэд нэн их хувь нэмрээ оруулах хэрэгтэй" гэсэн байна. ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян мөн зааварчилгаа гаргаж, ханган нийлүүлэлт, маркетингийн хоршоод хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хангамж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний ложистик, хөдөө аж ахуйн нийгмийн үйлчилгээ, нөхөн сэргээгдэх эрчим хүчийг дахин боловсруулж ашиглах зэрэг гол ажлууд өндөр чанартай хөгжихийг улам ахиулж, тариаланчдын үйлдвэрлэл амьдралд нэн сайтар үйлчилж, хот хөдөө тосгоны уялдаатай хөгжлийг дэмжих, хөдөө тосгон хөдөө аж ахуйн шинэчлэлийг түргэтгэхэд илүү их үүрэг гүйцэтгэх хэрэгтэй гэсэн байна.
Г.Бямба
Сэтгэгдэл0