ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын ГХЯ-ны сайд Ван И 11-р сарын 30-ны өдөр Чэнду хотод, Хятад, Төв Азийн Гадаад хэргийн сайд нарын тав дахь уулзалтад оролцохоор ирсэн Туркменистаны Шадар сайд, Гадаад хэргийн сайд Рашид Мередов, Киргизийн Гадаад хэргийн сайд Ж.Кулубаев нартай тус тус уулзжээ.
Мередовтой уулзах үеэрээ Ван И хэлэхдээ, "Өнгөрсөн онд хоёр орны төрийн тэргүүн нар Хятад, Туркменистаны харилцааг иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа болгон ахиулж, хоёр орны харилцааг хувь заяаны нэгдмэл цогцыг бүтээн байгуулах зүг рүү хөгжүүлнэ гэдгээ хамтдаа зарласан. Туркменистаны талтай худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны цар хүрээгээ цаашид өргөжүүлж, нөөцийн бус бараа бүтээгдэхүүнийг илүү импортолж, Хятадын олон аж ахуйн нэгжийг тус улсад хөрөнгө оруулалт хийж, бизнес эхлэхийг дэмжихэд Хятад улс бэлэн байна." гэсэн бол
Мередов хэлэхдээ, "Туркменистан улс Хятад улстай өнө мөнхийн найрамдалт харилцаагаа баримталж, Хятадын талтай дээд зиндааны харилцаа холбоогоо эрчимжүүлж, хоёр орны хамтын ажиллагааны хорооны үүргийг бүрэн бадруулж, байгалийн хийн худалдааны тэргүүлэх төсөлд харилцан ашигтай хамтын ажиллагааг ахиулахад бэлэн байна" гэжээ. Курубаевтай уулзах үеэр Ван И хэлэхдээ, "Стратегийн харилцан итгэлцлээ үргэлжлүүлэн гүнзгийрүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, үеийн үед найрсаг байх уламжлалаа өвлөн, шинэ эриний Хятад, Киргизийн иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ шатанд гаргахад бэлэн байна" гэсэн бол "Хятад улстай өндөр түвшиний стратегийн яриа хэлэлцээний механизм байгуулж, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, гааль, боомт зэрэг олон салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг Киргиз улс хүсэж байна" гэж Курубаев онцолжээ.
Г.Бямба
Сэтгэгдэл1
Киргизүүд Хятад Киргиз Узбекстанаар тавигдах төмөр замыг 30 жил "Хужаа танк" ярьж, Хятадын гаргасан 400 орчим сая долларыг 8 төсөл гаргаж дуусгаад одоо хохирсноо ойлгож байгаа.Алтны уурхайнуудад нь "Хужаануудын" эсрэг бослого үргэлж гардагаас гадаадын хөрөнгө оруулалт орохоо бүгд байсан. Дотоодын хөрөнгөтнүүд гадаадынхнаас доор юм байна гэж одоо орилолдож шоудаж байгаа. Ард нь уурхайнуудыг нь авах гэсэн Оросууд байгаа гэж хүмүүс нь мэддэг.