Японы Ерөнхий сайд Шигэрү Ишиба 11-р сарын 29-ний өдөр Парламентдаа бодлогын илтгэл тавьжээ. Шигэру Ишиба илтгэлдээ дипломат харилцаа, аюулгүй байдлын баталгаа, эдийн засаг, дотоод хэрэг зэрэг талаарх засаг барих байр сууриа дэлгэрэнгүй танилцуулсан байна.
Шигэрү Ишиба илтгэлдээ: "Япон, Хятадын стратегийн харилцан ашигтай харилцааг иж бүрэн хөгжүүлж, Япон Хятадын харилцааг бүтээлч, тогтвортой хөгжүүлэх ерөнхий чиг хандлагын дагуу, Хятад улстай бүх түвшинд харилцах болно гэсэн ба мөн аюулгүй байдлын баталгаа, Япон-Америкийн холбоотны байр суурийн талаар Японд аюулгүй байдлын таатай орчныг бүрдүүлнэ гэжээ.
Эдийн засгийн талаар тэрээр илтгэлдээ: "Япон улсыг цалин хөлсний өсөлттэй, хөрөнгө оруулалтад тулгуурласан өсөлтийн хэлбэрийн эдийн засагт шилжүүлнэ. Орон нутгийн хөдөө аж ахуй, ойн аж ахуй, загасны аж ахуй, үйлдвэрлэл, үйлчилгээний өндөр өртөг шингээх боломжит салбарыг хөгжүүлэхэд мэдээллийн шинэ технологийг бүрэн ашиглана.Ахмад настан, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажил хөдөлмөр эрхлэхэд нь дэмжлэг урамшуулал үзүүлж, насны хязгаарлалгүй, хувь хүний чадавхыг бүрэн бадраах нийгмийг бий болгоно хэмээн онцолжээ.
Г.Бямба
Сэтгэгдэл1
Энэ мундаг улс төрч юм биш үү. Манай дээдсүүд санаа авах л байгаа даа. Төрийн бодлого, тэр тусмаа хөршүүдтэйгээ харилцах харилцаа маш зөв байж гэмээнэ улс орны хөгжил, тусгаар тогтнол , аюулгүй байдал хангагдана .