sonin.mn

Дэлхийн үйлдвэрлэл, ханган нийлүүлэлтийн сүлжээг тогтвортой, жигд байлгахын тулд бодитой арга хэмжээ авах болно гэжээ Энэ жилийн экспо нь "Дэлхий ертөнцийг холбож, ирээдүйг хамтдаа бүтээцгээе" уриан дор болж байгаа бөгөөд гадаадын оролцогчдын эзлэх хувь анхны экспогоос давж, үзэсгэлэнгийн оролцогч аж ахуйн нэгжүүд "павильон булаацалдаж" байна.


Энэ тухай Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин 27-нд хэлэхдээ, "Хятадын олон улсын ханган нийлүүлэлтийн сүлжээг дэмжих хоёр дахь удаагийн экспо Бээжинд нээгдлээ.


Энэ экспод дэлхийн 69 улс орон, олон улсын байгууллагын 700 гаруй аж ахуй нэгж оролцож байгаагийн 60 хувь нь дэлхийн ТОП-500 аж ахуй нэгж бөгөөд хилийн чанадын оролцогчдын эзлэх хувь өмнөх удаагийн экспод 26% байсан бол энэ удаад 32% болон нэмэгдсэн байна. Урт хугацааны турш Хятад улс нь дэлхийн аж үйлдвэр, ханган нийлүүлэлтийн сүлжээний хамтын ажиллагааны идэвхтэй оролцогч, ашиг хүртэгч, хамгаалагч, бүтээн байгуулагч байж ирсэн бөгөөд дэлхийн эдийн засгийн хөгжилд жинтэй хувь нэмрээ оруулсан юм.


Өдгөө дэлхийн эдийн засгийн өсөлт хүч муутай байж, ивээх үзэл зэрэг нь дэлхийн аж үйлдвэр, ханган нийлүүлэлтийн сүлжээг хохироож, аж ахуйн нэгжүүдийн өөрийн өртгийг улам нэмэгдүүлж, эдийн засгийн үр ашгийг доошлуулж, хамтын хөгжилд саад тушаа хийж байна.


Хятад улс үргэлжлүүлэн бодит үйлдлээрээ дэлхийн аж үйлдвэр, ханган нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой, саадгүй байдлыг хамгаалж, улс орнуудтай хамтран дэлхийн нээлттэй эдийн засгийн тогтолцоог байгуулахын тулд хичээн ажиллах болно" гэжээ.


Г.Бямба