sonin.mn

11-р сарын 26-ны өдөр Хятадын Соёл, аялал жуулчлалын яамнаас зохион байгуулсан уламжлалт гар урлалыг өндөр чанартай өвлүүлэн хөгжүүлэх буюу биет бус соёлын өвөөр хөдөө тосгоны хөгжлийг дэмжих ажиллагаа тус улсын Фүжяний Юндин хотод болжээ. Хятад улс одоогийн байдлаар биет бус соёлын өвийн бүтээлийн өрөөг 9100 гаруйг байгуулж, 1721 сууринг хамарч, ядуурлаас гарсан 270 мянга гаруй хүнийг ажилтай болгож, нэг хүнд ногдох жилийн дундаж орлого 36 мянган юаниас давсан гэнэ.


Энэ тухай Хятадын Олон Улсын радио: Сүүлийн жилүүдэд бодлогын арга хэмжээг тасралтгүй сайжруулах, биет бус соёлын өвийн бүтээлийн өрөө байгуулахыг ахиулах, авъяаслаг багийн байгуулалтыг бэхжүүлэх зэрэг ажлыг үргэлжлэн сайтар хийснээр, соёлын биет бус өвөөр хөдөө тосгоны сэргэн мандалтад тус дөхөм үзүүлэх ажил гайхалтай үр дүнд хүрч, уламжлалт шилдэг соёлыг өвлөн үлдээх, ажил эрхлэлт, орлогыг нэмэгдүүлэх, эв найртай үзэсгэлэнт сайхан хөдөө тосгоныг байгуулахад туслах зэрэг талаар шилдэг туршлагуудыг бий болгосон байна.


Дараагийн алхамд холбогдох байгууллагууд хөдөө тосгоны бүтээн байгуулалтын бодит байдал, хөдөө аж ахуйн хөгжлийн хэрэгцээтэй уялдуулж, соёлын биет бус өв болон бусад баялгийг зүй зохистой ашиглахыг ерөнхийд нь урагшлуулах болно.


Хөдөө орон нутгийн соёлын биет бус өвийг хамгаалах ажлын тогтолцоог боловсронгуй болгож, биет бус соёлын өвийн бүтээлийн өрөөний чанар, үр ашгийг дээшлүүлж, авьяаслаг баг бүрдүүлэх хүчин чармайлтыг нэмэгдүүлж, ажлын арга барилыг шинэчлэн баяжуулж, соёлын биет бус өвөөр хөдөө орон нутгийг сэргээн хөгжүүлэхэд туслах ажлыг үргэлжлэн сайн хийх болно." гэжээ.


Г.Бямба