sonin.mn

11-р сарын 28-нд Хятадын Батлан хамгаалах яамны хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр тус яамны хэвлэлийн төлөөлөгч хурандаа Ү Чянь сэтгүүлчдийн асуултад хариулжээ . 


Ү Чян энэ үеэр хэлэхдээ: "Хятад Улс Хятад, Америкийн цэргийн харилцааг хөгжүүлэхдээ тодорхой. зарчимтай. Тэр нь ямар ч орон Хятадын бүрэн эрх, нэр төр, язгуур эрх ашгийг зөрчиж болохгүй гэдэг зарчим. Хоёр талын уулзалтад тохиромжтой уур амьсгал шаардагддаг. Харилцаа холбоо зарчимгүй байж болохгүй. АНУ яриа хэлэлцээ хийхийг хүсч байгаа мэт дүр эсгэх шаардлагагүй" гэжээ.




Г.Бямба