sonin.mn

11-р сарын 28-нд Хятадын хиймэл дагуулын навигацийн системийн удирдлагын алба Бээжинд Бэйдөү хиймэл дагуулын навигацийн системийн бүтээн байгуулалтын 30 жилийн ойд зориулсан симпозиум зохион байгуулжээ Симпозиумын үеэр "Бэйдөү хиймэл дагуулын навигацийн системийн 2035 он хүртэлх хөгжлийн төлөвлөгөө"-г гаргасан байна. Төлөвлөгөөний дагуу, ирээдүйд Хятад улс Бэйдөү-3 системийн тогтвортой ажиллагааг баталгаажуулсны үндсэн дээр, илүү дэвшилтэт технологитой, илүү хүчирхэг функцтэй, илүү сайн үйлчилгээтэй дараагийн үеийн Бэйдөү системийг бүтээнэ гэжээ.


Ингэхдээ:


  • 2025 он гэхэд дараагийн үеийн Бэйдөү системийн үндсэн технологийн судалгааг дуусгана;
  • 2027 онд туршилтын гурван хиймэл дагуул хөөргөж, дараагийн үеийн шинэ технологийн системийн туршилтыг явуулна;
  • 2029 онд дараагийн үеийн Бэйдөү системийн сүлжээний хиймэл дагуулуудыг хөөргөж, 2035 он гэхэд дараагийн үеийн Бэйдөү системийн бүтээн байгуулалтыг дуусгана." гэсэн байна.


Г.Бямба