Шведийн нийслэл Стокхолм хот 30 жилийн хугацаанд хэлэлцэсний эцэст 2006 оноос эхлэн төлбөртэй бүсийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Хөтөлбөрийн дагуу Стокхолм хотын төвийн 32 км.кв хэмжээ бүхий хэсгийг төлбөртэй бүс болгож, ажлын өдрүүдийн өглөө 06.30-аас орой 18.30 цагийн хооронд нэвтрэх нийтийн тээвэр, тусгай зориулалтын болон хорт хий бага ялгаруулдаг автомашинууд, мотоцикл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн автомашинаас бусад тээврийн хэрэгслүүдээс төлбөр хурааж эхэлжээ.
Стокхолм хот нь хотын төв, захын дүүргүүдээс бүрдсэн нийт 6500 км.кв газар нутагтай, 2,4 сая иргэнтэй Скандинавын хойгийн хамгийн том суурин газар юм. Хотын нийт хүн амын 900,000 нь хотын төв хэсэгт амьдардаг бол үүний 600,000 орчим нь төлбөртэй бүс дотор оршин суудаг байна.
Төлбөртэй бүсэд нийт 23,000 орчим ажлын байранд 318,000 иргэн ажилладаг бөгөөд үүний 2/3 нь бүсээс гадуур оршин суудаг. Хөтөлбөрийг анх туршилтын журмаар хэрэгжүүлж эхэлсэн ба туршилтын хугацаанд замын түгжрэл багасах, нийтийн тээвэр сайжрах, байгаль орчинд эерэг нөлөө үзүүлсэн тохиолдолд байнгын болгохоор шийдэж байжээ. Улмаар туршилтаар эерэг үр дүн гарч 2007 оны 8 дугаар сарын 1-нээс албан ёсоор хэрэгжиж эхэлжээ. Төлбөр хураах систем нь төлбөртэй бүсийн хил дагуу байрлах 18 цэгээр тээврийн хэрэгсэлд байрлуулсан хүлээн авагчийг ашиглан бүртгэх ба үүний хажуугаар хяналтын камерууд ашиглан тээврийн хэрэгслийн улсын дугаарыг бүртгэнэ. Төлбөрийг сар бүрийн нэхэмжлэлээр тээврийн хэрэгслийн эзэмшигчид хүргүүлж, төлбөрийг дараа сарыг дуусахаас өмнө төлж барагдуулна. Туршилтын хугацаанд хяналтын камераар тээврийн хэрэгслүүдийг автоматаар бүртгэж байсан нь маш үр дүнтэй байсан тул хүлээн авагчийг ашиглахгүй байхаар шийдэж байжээ.
Төлбөрийн хэмжээний хувьд төлбөртэй үеийн цагуудаас хамаарч нэг удаа цэгээр нэвтрэхэд 1,50 – 3,00 ам.доллар ба нэг тээврийн хэрэгслэлд өдөрт дээд тал 8,00 ам.долларын төлбөр ногдуулдаг байна.
Стокхолм хотод төлбөртэй бүсийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэхээс өмнө олон нийтийн зүгээс болон улс төрийн томоохон эсэргүүцэлтэй тулгарч байжээ. Уг хөтөлбөрийг нэгэн нөлөө бүхий улс төрч “улс төрийн кареераа дуусгах хамгийн өндөр өртөгтэй ажиллагаа” болох болно гэж дүгнэсэн байна. Харин олон нийтийн зүгээс хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тээврийн хэрэгслийн улсын дугаараар төлбөр хураах нь бүтэхгүй, иргэд хэрхэн төлбөр төлөхөө мэдэхгүйн улмаас шүүхийн маргаан тасрахгүй, төлбөртэй болсноор хотын өндөр орлоготой иргэдэд ашигтай байж, бага орлоготой иргэд хохирно гэх мэтээр эсэргүйцэж байжээ. Гэсэн хэдий ч хөтөлбөрийг 6 сарын хугацаанд туршиж үзэхээр шийдсэн. Хөтөлбөрийн үр дүнг урьдчилсан байдлаар судлан гаргахад авто хөдөлгөөн 16 хувиар багасах тооцоо гарсан. Туршилтын хугацаанд эхний өдрөөс эхлэн хотын төв хэсгийн хөдөлгөөн 20 хувиар багассан байна. Иргэд хөтөлбөртэй уялдуулан хотын төврүү зорчих цагаа өөрчлөх, очих газраа өөрчлөх, өөр тээврийн хэрэгсэл сонгох зэргээр тээврийн хэрэгслээр зорчихоо багасгасан байжээ.
7 сарын хугацаанд дээрх үр дүнг харуулж байсан ба туршилтын хугацаа дуусч, хөтөлбөрийг зогсооход замын хөдөлгөөн хуучин хэвэндээ шилжиж, дахин түгжрэл үүсч эхэлжээ.
Улмаар хөтөлбөрийг үргэлжлүүлэх эсвэл зогсоох талаар иргэдийн дунд санал асуулга явуулахад дийлэнх нь дэмжсэнээр хөтөлбөр 2007 оны 8 дугаар сараас эхлэн албажиж байжээ. Хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр төлбөртэй бүсэд авто хөдөлгөөн 20 хувиар буюу 100,000 гаруй тооны хөдөлгөөнөөр, артерийн замуудад 30-50 хувиар, хотын хорт хийн хэмжээ 10-14 хувиар тус тус багасч, зорчилтын хугацаа багассан байна. Үүнд хөдөлгөөн хамгийн ихээр багассан цаг нь 16.00 – 18.00 цагийн хооронд (23 хувиар) байсан бол өглөөний 07.00 – 09.00 цагийн хооронд 18 хувиар багасч байжээ. Төлбөртэй бүсэд хөдөлгөөн багассанаас гадна хотын бусад хэсгийн хөдөлгөөн 5 гаруй хувиар мөн багассан. Түүнчлэн төлбөртэй цаг дууссаны дараа ч хөдөлгөөн ихсээгүй ба өмнөх үеээсээ багассан үзүүлэлттэй байсан байна. Төлбөртэй бүсийн гадуур байрлах уулзвар, замуудын хөдөлгөөн ч ихсээгүй бөгөөд нийт тээврийн хэрэгслүүдийн бүс дотор зорчсон хэмжээ 14 хувиар, бүсийн гадуур зорчсон хэмжээ 1 хувиар тус тус буурчээ.
Сэтгэгдэл28
Шийдэмгий байх хэрэгтэй.
Шведийн ард иргэдийн цалин орлого нь манайхаас хэд дахин өндөр л дөө! Нянборжуур Сингапурт ийм байдаг, гадаадад тийм байдаг гэж хуцаад байдаг, тэнд байдаг шиг цалин орлоготой болсон хойноо энэ авто машины татвар энэ тэр юмаа шийдэж гаргаасай билээ!
Бээжинд бас бүсчилдэг юм билээ их үр дүнтэй байдаг манайд хэрэгжүүлбэл түгжирэл маш амархан буурна ингэснээр нийтийн тээврийн автобуснууд яг цагаа баримтлаад хурдан шуурхөй явж эхэлбэл түгжирэл бүр их буурах юм
Цахилгааны үнээ нэмсэн.Одоо машины татвараа нэмэхээр дайраад эхэллээ ..Нохой засаж хөнгөлсөн эзэндээ үнэнч гэдэг тун үнэн үг шүү..
Ингээд өдөржин бие биенээ хараад зам дээр зогсох тийм гоё байгаа юм байх даа. Төлбөр гэхээр л үхэх гээд байх юм. Орлогоо нэмэгдүүлэх боломж хай, толгойгоо ажиллуул, шинийг сэтгэ! Түгжрэл буурчихвал автобусаар хурдан явдаг болмоор байна. Машиндаа өдөрт 4-5 цаг түгжрээд тэнэгтэж суухаар 1 цаг автобусаар яваад ажлаа амжуулаад байвал болж байна шүү.
Улаанбаатарын иргэдээс утааны татвар гэж авахаар тусгасан хуулийн төсөл МАН дотор бас явж байгаа гэнэ.
Уг нь УБ ын иргэд бид төрөөс мөнгө нэхэх ёстой юм биш үү?!!!
Үгүй шүү. Утаа хэн нь тавиад байгаа билээ.
Нийслэлийн 2025 оны төсөв батлах тухай тогтоолын төсөлтэй хамт Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хувь хэмжээг шинэчлэн батлах тухай, мөн Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн батлах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлжээ. Эдгээр тогтоолын төслүүдэд ирэх онд тээврийн хэрэгслийн албан татварыг гурав дахин, авто зам ашигласны төлбөрийн хэмжээг тав дахин нэмэгдүүлэхээр тооцож тусгажээ.
Маш зөв өшөө нэмэх ёстой. Автомашин бол тансаг хэрэглээ шүү.
МАН Монголын ард түмнийг мөлжиж хоосолж дуусгаад Бээжингээс их цэрэг дуудаж Монгол улсыг Хятад улсад нэгтгэхээр төлөвлөж байгаа юм та нарын нүдэнд харагдахгүй байна уу.Заяа нь хаяж нүд нь сохорсон өмхий оркууд аа..
UNEN SHDEE
Хувьсгалаас өмнө Шанзав Бадамдорж,Бао Линь Цэрэндорж нар хятадуудаас мөнгө авлигал авч Бээжингээс Шү Сю Жаны гамин цэргийг дуудаж Монголын автономит эрхийг устгаж байсан явдлыг МАН-ын Хүй Сю Жан,День Хао гэсэн бүдүүн данжаадууд давтах тун их хүсэлтэй байгаа.Тэдэнд хувьдаа мөнгө шан авч баяжиж л байвал бусад нь яах нь огт падгүй шүү.
Харин тийм байна аа! Псдак гэж дээ?
Эхлээд сонгуулиа олигтойхон өгчих, шаардлагатай бол олуулаа гараад жагсчих! Тэгэхгүй бусад хүмүүс чиний өмнөөс хийхийг хараад суугаад байвал амьдрал чинь дээрдэхгүй.
Нэг их нэрээ бичсэн МАН н троллууд. Сонголттой тээврийн хэрэгсэл эхлээд болчих, тэгээд автомашин ашиглах эсэхээ шийдье
Машины татвар, торгуулиа хурааж авч чадахгүй байгаа улс энэ төлбөрийг хураах нь харганы ноос түүж эсгий хийхтэй адил болох байхдаа, чадвал зүгээр л юм
tulburtei busiig bii bolgoh. avtobus tsagtaa irdeg bolbol chuhal baina shuu
Төлбөрийг данснаасаа шууд суутгаж авдаг болох хэрэгтэй. Тэгэхгүй бол торгууль,төлбөрөө бүрэн авдаг болно. Хөдөлгөөн ч багасна.
Цалин хувь хүний орлогоос авах албан татвар ,малын тоо толгойноос авах алба татварыг Данх Фүк нар 2-3 дахин нэмэх хуулийн төсөл боловсруулах чиглэлийг шинээр гишүүн болсон улсууддаа өгч УИХ-р батлуулж чадвал намынхаа зүгээс Бээжин Хайнань руу улсын мөнгөөр аялуулж амрааж шагнах амлалтыг өгсөн байна .Бас тэтгэвэр тэтгэмжээс татвар авах шинэ хууль бий болгох даалгаврыг бас өгсөн байна..
Чамд хэлснийг бодоход чи бас хамсаатан нь юм бишүү. Сонгуулиа олигтойхон өгчихдөг болчихоод олон юм донгосцгоо. Таван цаасаар ирээдүйгээ худалдаад байвал үүнээсээ салж чадахгүй, хүртэх ёстойгоо хүртэж байна гэж ойлго.
МАН -ын хорголоо тоолсон данхагнасан гуйлгачингуудын өгдөг 10 мянга юу юм бэ? Нэг таваг хоол авч чадахгүй мөнгө шүү..
Манайд нэмэргүй, төвд ажилладаг гээд есөн жорын үнэмлэхээр нэвтэрнэ. Бөмбөгөр, 100 айлаа ядаж холдуул
Одоо нямбаа дуурайгаад улс төрийн карьер нь дуусна
Бүх машинд замын татвар ижилхэн нэмж байснаас үүнийг л хэрэгжүүл
Бүх машинд замын татвар ижилхэн нэмж байснаас үүнийг л хэрэгжүүл
Хуучин хорт хий хар утаа ялгаруулж буй бүх машинаа явахыг хорих, хуучин машин импортлохоо зогсоогоод бүх асуудөл тун амархан хэвийн болно доо
Маш зөв ажлын цагаар сэлгүүцэж байгаа эрхэлсэн ажилгүй приусчидээс бүр өндөр татвар ав