"Их 7"-ын ГХЯ-ны сайд нар Хятад улстай бүтээлч тогтвортой харилцаа тогтоож, дэлхийн хэмжээнд тулгарч буй сорилтуудыг зохицуулахаар хамтран ажиллахыг санал болгосны зэрэгцээ, Оросын батлан хамгаалахын аж үйлдвэрийн салбарт дэмжлэг үзүүлэхээ зогсоохыг тус улсаас шаардсан байна. Түүнчлэн тэд Хятадын "үйлдвэрлэлийн хүчний хэт илүүдэл" гэгчийг дэвэргэн, Зүүн Хятадын тэнгис, Өмнөд Хятадын тэнгис, Тайвань, Шиньжян, Төвөд, Хонконг зэргийн асуудлаар мэдэгдэл хийжээ
Үүнтэй холбогдуулж Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин11-р сарын 27-нд хэлэхдээ, "Энэ он гарснаас нааш Хятад улс олон удаа "Их 7"-ын бүлэг Хятадтай холбоотой буруу ташаа үг яриа гаргаж буйд эсэргүүцлээ илэрхийлсэн юм.
"Их 7" нь Хятад улстай бүтээлч, тогтвортой харилцаа тогтоож, даяарчилсан сорилтуудыг хамтран зохицуулах хүсэл эрмэлзэлтэй байгаа юм бол харилцан хүндэтгэж, эрх тэгшээр харилцан ашигтай байх зарчмыг мөрдөж, бодит үйлдлээрээ дээрх хүсэл эрмэлзлээ хөрсөнд буулгах ёстой, харин Хятад улсыг харлуулж дайрах ёсгүй. Украины хямралын асуудлаар Хятад улс голч шударга, төвийг сахисан байр суурь баримталж, энхийн хэлэлцээг идэвхтэй дэмжиж ирсэн бөгөөд мөргөлдөгч аль ч талд зэр зэвсэг нийлүүлээгүй. Хятад, Оросын эдийн засаг, худалдааны хэвийн харилцаа нь гуравдагч талын хориг, саад тотгорт учрах ёсгүй. "Хятад улсын үйлдвэрлэлийн хүчний хэт илүүдэл" гэгч бол олон бодит үйлдэл, тоо баримтаар няцаагдсан хуурмаг зүйл болохоор холбогдох улс орон нээлттэй байр сууриас шударга өрсөлдөөнийг дэмжиж ажиллах ёстой.
Зүүн тэнгис, өмнөд тэнгис, Тайвань, Шиньжян, Төвөд, Хонконгийн асуудлаарх Хятад улсын байр суурь тодорхой, тууштай болохоор "Их 7" Хятад улсын бүрэн эрхэнд халдаж, дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохыг яасан ч хүлээн зөвшөөрөхгүй. Холбогдох улс орнууд НҮБ-ын дүрэм, олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээг мөрдөж, өөрийгөө сайтар хянаж удирдахыг хатуу сануулж байна.
Өнөөдрийн дэлхий ертөнц асар том өөрчлөлт хувьсалд орж, олон улсын энх тайван, хөгжил урьд өмнө байгаагүй сорилтод нүүрлэж байна. Хариуцлагатай том гүрэн болохын хувьд Хятад улс хэзээд шударга үнэний талд зогсож, нээлттэй, багтаамжтай байр сууриас өөрийн хөгжлөөрөө дэлхий нийтэд ач тус хүртээхийг хичээж байна. Тиймд "Их 7" нь геополитикийн "тоглоом", үр дүнгүй сөргөлдөөний явцуу үзлээсээ салж, дэлхийн олон орнуудтай хамтран ажиллах хэрэгтэй юм" гэжээ.
Г.Бямба
Сэтгэгдэл1
орос улс хятадаас даавуун эдлэл авна хятад хүнс бараг авдаггүй байх ер нь их долоо чухам юу аваад байгааг мэдэхгүй байна гэж байхгүй орсод солонгос цэрэг байлдаж байна гэж украйнчуудын худал зэвсэг авах гэсэн суртлыг дэвэргэх юм орсын уурыг хүргэвэл орешникдүүлэх л байхоо самар цөмөх шигл болно