sonin.mn

11 дүгээр сарын 26-нд болсон Хятадын Худалдааны яамны хэвлэлийн бага хурлын үеэр нэгэн сэтгүүлчийн "АНУ-ын Дотоодын Аюулгүй байдлын яам саяхан Хятадын 29 аж ахуйн нэгжийг "Албадан хөдөлмөр эрхлүүлэх" үндэслэлээр "Уйгурчуудыг албадан хөдөлмөрөөс урьдчилан сэргийлэх хууль"-ийн хоригийн жагсаалтад нэмэхээ мэдэгдсэн байна.


Үүнд Хятадын тал ямар байр суурьтай байна?" гэсэн асуултад тус улсын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч: "АНУ-ын талын энэхүү үйлдэл ямар ч баримт нотолгоогүй бөгөөд "хүний эрх" гэх нэрийн дор дарангуйллын бодлого хэрэгжүүлж буй тод жишээ юм. Энэ нь эдийн засгийн шахалт үзүүлэх, зах зээлийн шударга өрсөлдөөнийг бусниулах зорилготой, давхар стандарт бүхий үйлдэл гэж Хятадын тал үзэж, эрс эсэргүүцэж байна.


Шиньжянд "албадан хөдөлмөрлүүлэх" гэх зүйл огт байхгүй, Америкийн тал баримт нотолгоогүйгээр Хятадын аж ахуйн нэгжүүдэд хориг тавих нь Шиньжяны ард иргэдийн үндсэн эрхийг ноцтойгоор зөрчиж, аж ахуйн нэгжүүдийн хууль ёсны ашиг сонирхлыг хохироохын зэрэгцээ дэлхийн ханган нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой байдлыг алдагдуулна. Америкийн эрх баригчид улс төрийн ашиг сонирхлын төлөөх энэхүү явуулгаа зогсоож, Хятадын аж ахуйн нэгжүүдэд ямар ч үндэслэлгүйгээр дарамт шахалт үзүүлэхээ нэн даруй болихыг Хятадын тал шаардаж байна. Түүнчлэн, Хятадын тал шаардлагатай бүх арга хэмжээг авч, аж ахуйн нэгжүүдийнхээ хууль ёсны эрх ашгийг тууштай хамгаалах болно" гэж хариулсан байна. 


Г.Бямба