2022.09.20. Батожабын амьдралыг орвонгоор нь эргүүлсэн шийдвэрийг Оросын Засгийн газраас гаргав. Энэ бол Украинтай хийж байгаа дайнтай холбоотойгоор цэргийн дэглэм тогтоож, орон даяар дайчилгаа явуулах шинэ дүрэм журам хэрэгжиж эхлэх гэж буй тухай байсан юм. 2022.09.21-ний 09:00 буюу Монголынхоор 14:00 цагт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин орон даяар цэргийн хагас дайчилгаа зарлаж, зарлигт гарын үсэг зурсан талаарх албан ёсны мэдээллүүд дэлхий даяар цацагдав.
Яг энэ мэдэгдлээс хоёр цагийн дараа, 16:00 цаг өнгөрч байхад ОХУ-тай хаяа залган оршдог Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутгаар залуухан буриад эр хил давж, Монгол Улсын нутагт хөл тавьсан нь Батожаб байлаа.
ОХУ Украин улс руу довтлоод даруй хагас жил өнгөрсөн ч тус улсын зүүн хязгаарыг сахин нутаглах Буриадын ард түмэн юу ч болоогүй мэт ажин түжин, амьдрал нь хуучны л адил үргэлжилдгээрээ үргэлжилж байв. Хойд хөршийн зүүнтэй, алслагдмал энэ нутагт дайны талаар ярих битгий хэл бодохыг ч хүмүүс хүсэхгүй, тэр үйл явдалд ач холбогдол өгөхгүй байхыг дор бүрдээ хичээн, зөвхөн урагш хараад амьдарч байсан нь энэ. Батожаб ч мөн энэ л нутагтаа, өчигдрийг хүртэл, дайн хэзээ ч болоогүй мэт амар тайван аж төрж байлаа. Харин цэргийн шинэ дэглэм тогтоох тухай түүний олж үзсэн мэдээлэл тэрхүү амар тайвныг нь эвдэж, буриадуудын амьдралд дайны нөлөөг утгаар нь авчирчээ. Үтэр түргэн энэ улсыг орхихгүй бол амь нас, хувь заяа нь хутганы ирэн дээр ирсэн мэт түгшүүрт автаж, байж болох хамгийн хурднаараа л явах хэрэгтэй гэсэн бодолд эзэмдүүлсэн Батожабд “Эрх баригчид хилээ хаачихвал яана аа” гэсэн айдас хамгийн ихээр төрж, хил даван давтал зовоож байсныг тэрээр нуугаагүй юм. Уг нь Батожаб гурван жилээр Солонгос руу соёлын солилцоогоор явахаар ажил хэрэг нь бараг л бүтчихсэн байв. Гэвч энэ бол дараагийн асуудал болж хувирсан нь мэдээж. “Яг үнэндээ үхэл амьдралын заагт ирсэн үед аюулгүй газар ирэх нь л юу юунаас илүү чухал байсан. Тэрнээс бусад зүйл юу ч биш мэт санагдаж, тийм айшигтай газар үлдэхгүйн тулд ирээдүйг бодох сөхөөгүй, эсэн мэнд байхыг л эрмэлзсэн” хэмээн Батожаб ярилаа.
Монгол Улсын хил ойртох тусам “Хилээр гарч амжихгүй бол яана аа” л гэж бодож байж. Азаар тэр үед хилээр гарах хүн цөөхөн байсан тул 20 минутын дараа гэхэд манай улсад хөл тавьж, эрх чөлөө, амар амгаланг мэдэрч, өөрийгөө аюулгүй болсонд тайвширсан хэмээн Батожаб сэтгэлээ уудалсан юм. Ингээд буриад эр ахынхаа хамт Сэлэнгэ аймгийн төв, Сүхбаатарт хоноод маргааш өглөө нь галт тэргээр Улаанбаатарыг зорьжээ.
Түүнийг Сэлэнгэд хоносон тэр орой Алтанбулагийн хил дээр Монгол руу орох гэсэн орос залуусын бөөгнөрөл үүссэнийг харж амжсанаа мөн хэлэв. ОХУ-ын гаргасан уг шийдвэр эрчүүдэд хүнд тусаж, азтай нь өөр орныг ийнхүү зорьж амжжээ. Яагаад гэвэл дайчилгааг эсэргүүцсэн эрчүүдээ тус улс баривчлаад зогсохгүй тав хоногийн дараа буюу есдүгээр сарын 26-нд нь цэргийн насны эрчүүдээ хилээр гарахыг хориглох шийдвэр гаргаснаа мөн зарласан юм.
Дайн ингэж л хүмүүсийн амьдралд нөлөөлж, эрхэнд нь эрээ цээргүй халдахдаа зөвхөн эрэгтэйчүүдийг зовоогоод зогсохгүй, ажлаа хийж явсан энгийн нэгэн залуу эмэгтэйг ч эх орноо орхихоос өөр сонголтгүй болгожээ.
Үүнээс хагас жил гаруйн дараа буюу 2023 оны дөрөвдүгээр сарын зэврүүн өглөө Монгол Улсын торгон хилээр давж, сая нэг санаа нь амарсан Дулма эрх чөлөөт улсад эсэн мэнд хөл тавьсандаа мөн л хязгааргүй баярлаж байсныг дайны талаар мэдээ үзэхээс хэтрээгүй бид төсөөлөх ч үгүй. Яг нэг өдрийнх нь өмнө Дулма Улаан-Үдээс Монгол явах унаа олж чадсандаа талархаж, тэр даруйдаа замдаа гарна хэмээн найдан бушуухан суув. Гэвч нэг цаг битгий хэл нэг минут ч үнэтэй байсан тэр үед дэлгүүр хоршоо орж, нутаг буцах бэлтгэлээ базаасаар харуй бүрийтэй золгуулсан жолоочийг яаруулмаар байвч айдсаа арайхийн давж байсан 20 гаруйхан настай охинд хий санаа зовохоос өөр хийж чадах зүйл байсангүй. Монгол хүрэх тэр шөнө маш урт санагдсанаа тэр хожим нь хэлж байв. Ийнхүү машинд суугаад 19 цаг орчим явсны эцэст өглөөний 08:00 цагт арай гэж зорьсон газраа хүрлээ. Хилээр нэвтрэх хүртэл айдас түгшүүр түүнийг багласан нь хэн ч харахад илхэн. Яг энэ үед хилийн шалганы орос албан хаагч түүнээс энгийн хэдэн асуулт асуусан нь хүртэл байцаалт мэт хүнд тусаж байсан ч тэр шалгуурыг давж, ямар ч байсан ардчиллын баянбүрд гэгддэг Монгол Улсад эсэн мэнд ирсэн түүхтэй.
Энэ бол Монгол Улсын мөнхийн хөрш болох Оросын Холбооны Улс өөрийн хөрш Украин руу дайн эхлүүлээд нэг жил болж буй цаг үетэй давхцаж байгаа хугацаа гэдгийг та анзаарсан байх. Оросод төрж өссөн хүмүүс, ялангуяа Буриад, Тува, Халимаг гээд монгол угсаатнууд дайны хөлд янз бүрийн байдлаар үрэгдэж, эрхээ зөрчүүлсээр байгаагийн ердөө наад захын жишээ нь л энэ.
Дулмагийн яаран сандран Монгол Улсад ийн ирсэн шалтгаан нь түүний ажил мэргэжилтэй холбоотой. Өдөр тутам хийсээр ирсэн ажлаасаа болж нэг л өдөр Цагдаагийн газарт саатуулагдан, гурван цаг гаруйн хугацаанд байцаагдах болсон нь түүний сэтгэлд насан туршдаа мартах аргагүй хар толбо үлдээжээ. Хэдийгээр дайн эхлээд нэг жил өнгөрсөн ч энэ явдлыг хүртэл түүний толгойд эх орноо орхих талаар өчүүхэн ч бодол төрж байгаагүй аж. Дэлгэрүүлж ярихыг тэрээр хүсээгүй ч цагдаагийн газарт болсон гурван цагийн тэр байцаалт байр суурийг нь орвонгоор нь эргүүлж, айдас дүүрсэн улсаасаа эргэлзэх зүйлгүй гарч, очиж хандаж болох хамгийн дөт зам бол Монгол гэж үзээд манай улсад ирсэн нь энэ. Түүний адил олон мянган залуус эх орноосоо дүрвэсээр байгааг зөвхөн Монгол Улсын хилээр хойд хөршөөс нэвтэрсэн ОХУ-ын иргэдийн статистик мэдээлэл нотолно. Хил хамгаалах ерөнхий газрын статистик мэдээллээр ОХУ дайн эхлүүлэхээс өмнө Монгол Улсын хилээр сардаа 5-7 мянган иргэн нэвтэрдэг байжээ. Тухайлбал, 2022 оны хоёрдугаар сард 2798 хүн орж ирсний 2559 буюу 91 хувь нь буцаад гарсан байна. Харин энэ тоо дайн эхэлмэгц долоо дахин өсөж, манай улсын хилээр нэвтэрсэн ОХУ-ын иргэдийн тоо 39,656-д хүрч огцом өссөн нь ердөө эхлэл байв. Энэ тоо долоо, наймдугаар сард 90 мянга хүртлээ өссөн. Энэ нь есдүгээр сард нь дайчилгаа зарлах гэж буйг иргэд мэдэж, арга хэмжээ авсантай холбоотой болохыг нийтлэлийн дараах хэсэгт гарах буриад иргэдийн яриа нотолж буй.
График. ОХУ-аас Монгол Улсын хилээр нэвтэрсэн иргэдийн тоо(2022.2-2024.9)
Энэхүү тоог харвал дайн эхэлснээс хойших хоёр жил, долоон сарын хугацаанд нийт 13.2 мянган хүн хил нэвтэрч орж ирээд буцаагүй гэсэн дүн гарч байгаагийн 70 хувь нь 2022 онд буюу дайн эхэлсэн жилд хамаарч байгаа юм. Зөвхөн дайнаас гадна буриад иргэдийг дайжихад хүргэсэн бас нэг том шалтгаан нь ялгаварлан гадуурхалт байжээ.
Улс орондоо тогтож байх аргагүй болсон залуусын нэг бол Шагдар.
“Оросод дандаа л хэцүү байсан. Би Оросод байхдаа нүүмээр байсан ч аль улс руу очихоо мэдэхгүй байсан юм. Монголчууд дайн ямар байгааг мэдэхгүй байгаа байх. Дайн надад үнэхээр хэцүү байсан. Энэ чинь нөгөө аймшигтай буриад, халимаг байна, зэрлэгүүд байна, энэ бүх аллагыг буриадууд хийсэн гэх мэтээр үргэлж ялгаварлаж байсан нь надад тэвчихэд маш хэцүү байсан” хэмээн сэтгэлээ уудалсан.
Түүгээр зогсохгүй “Надаас гадна эргэн тойрны маань хүмүүс мөн дайны нөлөөнд өртсөн. Оросод, ер нь Москвагаас гадна жижиг хотуудад ажлын байр байхгүй. Тийм болохоор Буриад, Тува, Халимаг хүмүүс мөнгө цуглуулах гэж дайнд оролцож байсан” гэж ярьсан юм. Түүний энэ яриаг өөр олон буриад залуус ч мөн нотлов. Оросын Засгийн газар эрчүүдэд мөнгө амлах замаар дайнд татан оруулжээ. 2022 оны эхээр хэрэв цэрэгт явбал 1 сая рубль амлаж байж. Энэ нь 11.6 мянга орчим ам.доллар (40 орчим сая төгрөг) буюу ажилгүйдэл, ядуурал өндөртэй Буриад улсын иргэний хувьд амьдрал ахуйгаа сайжруулж болох хэмжээний их мөнгө ажээ. Ийнхүү цэрэгт явсныхаа төлөө нэг сая рубль авах бол цаашид сар бүр 400 мянга орчим рублийн (15 орчим сая төгрөг) цалинг санал болгосон байна. Энэ нь мөн л буриад хүмүүсийн хувьд хаана ч ажиллаад авч чадахгүй өндөр цалин болохыг Дулма хэлээд “Буриадад үйлдвэр, станц олон байхгүй. Хувийн бизнес хийхэд маш их мөнгө хэрэгтэй. Хэн нэгэнд ажиллахаар цалин бага. Тиймээс буриад залуус Оросын зүүн болон хойд хэсэгт очиж 2-3 сар ажиллаад буцаж ирж амардаг. Тэр нь голдуу уул уурхай, барилга гээд хүнд хэцүү ажил байдаг” гэв. Ийм хүнд ажил хийгээд сард авдаг цалингийн хэмжээ нь 60-70 мянган рублиэс (2,3-2,7 сая төгрөг) хэтэрдэггүй байна. Дээрх шан харамжаа хоёр дахин нэмэгдүүлэх шийдвэрийг ОХУ-ын Засгийн газар гаргаснаа 2024 оны долоодугаар сарын 24-нд мэдэгдсэн гэдгийг энд дурдъя. Ийнхүү эдийн засгийн хөшүүрэг ашиглан эрчүүдийг цэрэгт татаж, дайчилгаанд албадан хамруулсанд хамгийн ихээр Буриад болон Тува залуус өртсөнийг тоо баримт харуулж байгаа юм.
BBC болон CNN-ийн тооцоолж мэдээлснээр дайн эхэлснээс хойш ОХУ-ын 70 мянга гаруй хүн амиа алдсаны дийлэнх нь сайн дураар цэргийн албанд орсон залуус ажээ. Харин Moscow Times дайн болсон хоёр жилийн хугацаанд 45 мянга гаруй орос иргэн амиа алдсан гэж мэдээлээд буй. Энэ нь 2023 оны эцэст танилцуулсан тоо.
Тэр дундаа 10 мянга хүнд ногдох амиа алдсан үндэсний цөөнхийг Буриад, Тува залуус тэргүүлж байгааг мэдээлсэн байна. Түүнчлэн АНУ-д төвтэй, Орос дахь Буриадын асуудалд чиглэсэн нөлөөллийн бүлэг болох Буриадын Чөлөөт сан (Free Buryatia Foundation) мөн дараах тоог гаргаж тавьж байв. 10 мянга хүн тутамд нас барсан хүний тоо Санкт Петербургт 2.5, Москвад бүр 0.9 байгаатай харьцуулахад Тува, Буриадын дайнаас амссан хохирол дэндүү их, үндэсний цөөнхүүдийн эрх ямар их зөрчигдсөнийг илтгэнэ. “…Энэ бол дайн биш. Манай үндэстэн энэ дайнд оролцох ёсгүй. Бид цөөхүүлээ. Украин, Оросуудын л хэрэг. Мэдээж дайн бол муу. Энэ хоёр улсаас би ямар ч ялгаа олж харахгүй байгаа. Яагаад гэвэл энэ дайнаас болж бид зовж шаналж байна” хэмээн эгэл жирийн буриад залуу харамсаж байгаагаа бидэнд илэрхийлсэн. Гэвч амьдрахын эрхэнд зарим залуус нь цэрэгт татагдаж, зарим нь түүний адил эх орноо орхижээ. Ийнхүү дайны тэргүүн фронтод дайчлагдсан Буриад, Тува иргэдийг Шагдарын ярьсан гадуурхалт зөвхөн ОХУ-д ч биш, Украинд хүртэл үүссэнийг 2022 оны намар Монгол Улсад ирж сэтгүүлчидтэй уулзалт хийсэн Украин сэтгүүлч нотлон ярьсан.
Тува хүмүүс бол зэрлэг, хэрцгий, тэднээс хүн бүр айж, үзэн ядах болсныг тэр сэтгүүлч цохон хэлэхдээ “Би буриад, тува хүмүүсийг харахаар үнэн голоосоо үзэн ядаж, зэвүүцэл төрдөг болсон” гэсэн юм.
Үүний цаадах учир шалтгаан нь ийм буюу. Тэгвэл манай улсад ирсэн орос иргэдээс тодорхой хувь нь Монголоор дамжаад гуравдагч орныг зорьцгоожээ. Тухайлбал, 2022 оны сүүлийн дөрвөн сарын хугацаанд нийт 9,728 хүн манай улсаар дамжин гуравдагч улс руу явсан бол 2023 онд 25,131 хүн дамжин зорчсон байна. Харин гуравдагч орныг зорилгүй Монголд үлдсэн хүмүүсийн хувьд ямар ч байсан аюулгүй болсон ч асуудал дууссангүй. Харь оронд хөлөө олж амьдрахын тулд наад зах нь хэлний бэрхшээл тулгарч байсан бол цаашлаад өдөр хоног өнгөрөх тусам түгшээж байсан зүйл нь виз. ОХУ-ын иргэд Монгол Улсад 30 хоног визгүй зорчих эрхтэй. Үүнээс удвал зөрчил болно. Дайнаас дайжиж ирсэн хүмүүст буцах зам байхгүй. Тухайн үед буюу дайчилгаа зарласны дараахан манай улс тодорхой шийдвэр гаргасан.Тодруулбал, хүсэлтээ өгсөн ОХУ-ын иргэдэд зохих ангиллын оршин суух зөвшөөрлийг олгох шийдвэр гаргасныг 2022.09.30-ны өдөр Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр мэдэгдсэн байдаг. Есдүгээр сарын 21-нээс буюу Оросод цэргийн дайчилгаа эхэлсэн өдрөөс тухайн шийдвэр гарсан өдрийг хүртэлх хугацаанд хойд хөршөөс 6,300 орчим иргэн хилээр нэвтэрч ирсэн гэдгийг мөн мэдээлж байв. Дайчилгаанаас хойшхи долоо хоногт Оросын 748 иргэн визээ сунгуулсан бол 1,000 гаруй хүн зөвлөгөө мэдээлэл авч байсан байна. Энэхүү шийдвэрийн ачаар Монголд суралцангаа амьдарч байгаа, ОХУ-ын 36 настай иргэн, хуульч мэргэжилтэй Иван уг шийдвэрийн ачаар өнөөдөр Монголд сурангаа ажиллаж амьдарч байгаа. Түүний улсаасаа гарах болсон шалтгаан нь мөн л дайн, дайчилгаа байв.
Оросын Засгийн газар хүмүүсийг Путиний төлөө үхэхийг хүссэн нь шударга бус гэж тэрээр үзсэн бөгөөд дайнаас өмнө ч Путиний явуулж буй бодлогыг эсэргүүцдэг байснаа ярьсан юм. Яагаад гэвэл энэ дайныг эхлүүлсэн шалтгаан нь ойлгомжгүй, тодорхойгүй гэж тэр дүгнэж буй.
“Манай гэр бүлийнхэн Оросод байгаа ихэнх хүмүүсийн адил дайн тулаантай улсад амьдрахаас ядарч туйлдаж байна. Ямар ч ойлгомжгүй шалтгаанаар эхлүүлсэн энэ дайнд хүмүүс татагдан орсоор байгаа нь үнэхээр харамсалтай” хэмээн тэр хэлэв. 24 настай Шагдар бидэнтэй ярилцахдаа мөн л дайнаас болж зовж шаналж байгаагаа хэлсэн. “Буриад, Халимаг гэхээсээ илүү би бол Оросын монгол” хэмээн өөрийгөө тодорхойлох тэрээр Улаанбаатар хотод төвхнөөд хоёр жил болох гэж байгаа аж. 2022 оны аравдугаар сард Монголд ирсэн. Хуульч, эрх зүйч мэргэжлээр Москвад сургууль төгсөөд тэндээ хэсэг ажилласан ч харамсалтай нь дайн гарч, хүссэн хүсээгүй нутагтаа ирэх болов. Гэтэл байдал хэцүү, ажил байхгүй, цалин бага гээд амьдрах аргагүй санагдаж, Оросод үлдэх нь ирээдүйгүй гэж үзсэн тул эх орноо орхих шийдвэр гаргажээ. “Анх Монголд ирэхэд хэцүү, оршин суух зөвшөөрөл асуудалтай байсан. Эхлээд монгол хэлний дамжаанд орж, дараа нь юу хийхээ мэдэхээ больсон. Хэлээ сайн мэдэхгүй, нутгийн аялгатай намайг монголчууд ойлгохгүй байсан нь хэцүү байсан. Залуучууд харин бүгд англи хэлтэй байсан нь гайхалтай санагдсан. Гэхдээ манай монголчууд тэр үед маш их хариуцлагатай байж, зөндөө их тусалсан” хэмээн Шагдар ярив.
Батожаб ч мөн түүнтэй санал нэг байв. “…Монгол Улс биднийг дөнгөж ирэхэд маш их тусалсан. Маш богино хугацаанд шийдвэр гаргаж биднийг хэрхэн оршин суух боломжтой, яаж байлгах талаар шийдсэн. Үүнд маш их талархаж байгаа.
Яагаад гэвэл бид юу хийж яахаа мэдэхгүй, юу болоод байгааг ч ойлгох сөхөөгүй байхад намайг, над шиг маш олон хүнийг аварсан гэж би боддог” хэмээн Батожаб сэтгэгдлээ хуваалцсан юм. Батожаб зөвхөн Монголд үлдээгүй, соёлын солилцооны виз нь гарсан тул БНСУ-ыг зорьж, 1.5 жил амьдарсан. Гэхдээ буцаад Монголд ирж, энд суурьшихаар шийдсэн нь сонирхол татсан юм. Энэ тухайгаа Батожаб “Солонгос бол өндөр хөгжилтэй, маш олон боломж дүүрэн улс гэж би боддог. Гэхдээ надад тохирох улс биш байсан. Би тэнд тухтай байж чадахгүй байсан. Цаг хугацаа өнгөрөх хэрээр би энэ талаар нухацтай бодож, Монголд байх нь илүү юм гэж үзсэн. Надад Монголд байх нь илүү тухтай байж, найрсаг зочломтгой зан нь, монголчуудын сэтгэлгээ, нээлттэй, олон ургальч үзэл зэрэг нь таалагдсан. Би энд дор хаяж хоёр жил амьдрахаар төлөвлөж байгаа. Яагаад гэвэл Монголын соёл бидэнтэй илүү ойр” хэмээн тэрээр үзэл бодлоо илэрхийлсэн юм. Дайнтай улсад бодит нөхцөл байдал ийм хэмжээнд хүрсэн учраас иргэд нь бүх зүйлээ дэнчин тавиад дайжиж байгаагийн зах зэх нь л энэ. Гэвч Монголд дайныг дэмжиж, өөр байдлаар тайлбарлаж буй хүмүүс байгаа нь бодит байдал.
Тэд суртал ухуулгад автсан байхыг ч үгүйсгэх аргагүй. Угаас ОХУ тархи угаалтыг төрийн хэмжээнд хийдэг улс гэдгийг олон улсад ч хөндөж тавьдаг. Тэр ч бүү хэл Оросын пропаганда буюу суртал ухуулга агуулсан мэдээллийн урсгал Монголын фэйсбүүк орчинд хүчтэй явж, хүмүүст яаж хүрснийг иргэдийн байр суурь харуулсаар байгаа юм.
Монголд ирж амьдарч байгаа буриад иргэдийн нэг болох 36 настай Иванаас ирээд удаагүй байхад нь буюу 2022 оны есдүгээр сарын 22-нд оросоор сайн ярьдаг нэгэн монгол залуу “Чи яагаад энд байгаа юм бэ. Эх орныхоо төлөө тэмцэх хэрэгтэй, буцаад очих хэрэгтэй, хэрэв эх орноо хамгаалахгүй бол болохгүй гээд яг л Оросын пропаганда мэдээллүүдийг ярьж байсан” хэмээн дурдсан юм. Яг ийм суртал ухуулгыг дайны үеэр хийсээр байгааг Дулма мөн ярьсан.
“Залуу минь зоригтой бай”, “Армид нэгдээрэй”, “Та эх орондоо хэрэгтэй байна” гэсэн уриа лоозонг байнга явуулахын зэрэгцээ одоо амьд эсэх нь тодорхойгүй буриад цэргүүдийн зурагтай “Дайны баатрууд” гэсэн том том самбар, постеруудыг байрлуулжээ.
“Манай Буриадын Засгийн газар маш олон эрчүүдийг цэрэгт татахыг хүссэн. Би одоо болтол яагаад гэдгийг нь сайн ойлгохгүй байгаа. Оросын Засгийн газарт таалагдахыг хүссэн үү, тосгонуудаас маш олон залуусыг авсан. Тэдэн дунд орос залуус ч олон байсан. Ерөнхийдөө ядуу тарчиг байдал, хомсдолоос болж буриад хүмүүс зовж байна. Буриад бол ядуу орон. Манай Засгийн газар Оросын засгийн газарт сайн үр дүн харуулахыг л хүссэнийх гэж харж байгаа” хэмээн Дулма бодлоо нуусангүй. Улс нь ийм байгаа учраас Иван Монголд оршин суух паспорттой болох боломжтой бол ОХУ-ын иргэншлээсээ татгалзахад бэлэн гэдгээ нуулгүй хэллээ. Яагаад гэвэл олон янзын шалтгаанаар ирсэн хүмүүст монголчууд харамгүй гар сунган тусалсан нь түүнд халуун дулаан сэтгэгдэл төрүүлжээ. “Хүмүүс үнэгүй байранд түр байлгаж, хоол хүнсээр тусалж, такси ч гэсэн үнэгүй явж өгч байсан. Нэг найз маань KFC-д сууж байхад нь монгол гэр бүл ирээд туслахыг хүсэж байгаагаа хэлээд, байраар тусалсан. Ийм олон жишээ би ярьж чадна. Монгол хүмүүс маш нинжин сэтгэлтэй” хэмээн тэрээр ярилаа.
Иван өмнө нь Вьетнам, Өмнөд Солонгос, Тайланд гээд Азийн орнуудад очиж байсан ч Монгол шиг таатай, тухтай санагдаагүй гэнэ. Учир нь Монгол түүнд хэл, соёлын хувьд хамгийн нийцтэй, дотно байгаа ажээ.
Ийнхүү ярьж байгаа буриад залуус эх орондоо аюулгүй амьдрах эрхээ зөрчүүлэн өдгөө хүний газарт хөлөө олох гэж хичээж явна. Дулмагийн хувьд Монгол Улсаас хэдийн явж, гуравдагч улсад амьдарч байгаа. Тэд орхиод гарсан гэр бүлтэйгээ уулзахыг хүсэж байгаа ч дайн хийж байгаа айдас дүүрэн улс руугаа эргэж хөл тавихаас эмээж байгаагаа хэлсэн юм. “…Монгол бол Орос, Хятад гэсэн хоёр харгис гүрний дунд оршиж байгаа ардчиллыг бүрдүүлсэн арал” хэмээн манай улсыг тодорхойлсон Иван “Оросын дайн болон дайчилгаанаас болж эх орноосоо гарсан мянга мянган хүнийг хүлээн авч, үлдэх боломж олгосон нь миний зүрх сэтгэлд үүрд дурсагдах болно” гэлээ.
Ц.ТАМИР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл26
Барууны баячуудад баялагаа дээрэмдүүлэн жилээс жилд дааж давшгүй өрөнд орж байгаа Монгол дахь Монголчуудаа яагаад ярихгүй байна аа.
Монгол барууны сатануудад 35 тэрбум долларын өртэй. Энэ их өрийн зөвхөн хүүг төлөхийн тулд ядарсан ард түмэнд өндөр хүүтэй зээл өгч ядарсан иргэдийг шулж мөлжиж зовоож байна.
Оросын элчингийн тэжээвэр,,,,2 дебыль ээ,,,оррсруу яваач,,,тэнд “””сайхан””” амьдрал “””эрх чөлөө”””чинь байгаа юм бишүү,,,,
ОРОС ХУРДАН ЗАДРААСАЙ. ТЭНЭГ ИВАНУУД НЬ МОСКВА ЛЕНИНГРАДАД Л АМЬДРАГ. БУСАД ГАЗАР НУТАГ НЬ ДАНДАА БУЛААЖ АВСАН ГЭЭ БИЗ ДЭЭ.
Хурдан дэлхийн гуравдугаар дайн эхэлж, дэлхийг хамарсан том цөмийн дайн дэгдээсэй
OROSIIN DAINBOL 3 DAIN
Монгольские люди всегда любят буряты, тувинские, кальмыки. Потому что мы один нация. Мы один нация-это Монголия.
DA DA MI ODNA NAZIVYA.
Русскоязычные Буряты, которые всегда норовят нас унижать и оскорблять не Монголы.Они с Русским Георгиевским триколором на груди даже потверждают нам, что они Русские. Буряты в 1958 году отказались официально от своего название Монголы. Другого такого народа нет.
далее. .... одна нация
Хүний адаг.Монголоо алдсан оросын хулмасны алчуур юм даа чи.
МАН-ын манж хятад угсааны данжаадуудад огт итгэж болохгүй.Тэд нэг л өдөр Оросоуудад барьж өгнө, Монгол руу ирсэн халимагуудыг онгоцны буудал дээрээс хөөж байсныг санацгаа. МАН бас маш олон өвөр монголчуудыг баривчилж Хятадад буцааж тушааж цаазлуулж байсан .
Эд нар Улаанбаатрын зочид буудал дэн буудал мөн хөлсний байруудын үнийг огцом өсгөж гай болсон хүмүүс дэ ! Тэр өссөн үнэ нь одоо ч буугаагүй байгаа ! Өөрийн харьяанд байгаа хүмүүсээ цэрэгт татах нь Путины буруу биш юм ! Харин Укрианд нь энэ буриад тува цэргүүдийг заавал шархдах юмуу алагдах байрлалд хувиарладаг орос гёнаралуудын буруу ! Царай нь монголжуу боловч орос нэртэй байдаг нь өөрсдийн буруу ! Одоо 10 н буриад тува цэрэг тутмаас 6 нь алагдаад 3 нь хүнд шархдаад 1 нь амьд байгаа нь үнэн ! Одоо хойд солонгос цэргүүдийг буриад тува болгоод орос цэргийн ангид холихоор бэлдэж байна ! Москва болон Санкт Пётёрбургийн залуучууд цэрэгт дайчлагдаггүй бөгөөд одоо хүүхэн шаагаад архиа уугаад хар тамхиа татаад хэвтэж байгаа гэдэг нь бас үнэн ! Үүнииг Путинд хэлдэггүй бөгөөд өөр мэдээ өгдөг юм !
шал худлаа бүгд ажилтай хжилгүй хүн байхгүй харин москва санкт петербургийн цэрэг буриадууд шиг байнга хувийн байшин аж ахуй хөөцөлддөггүй тул юу ч гүй тул мөнгө ахиу өх ёстой өнгөт хувьсгал хийсэн буриадууд орсын буриадаа тал тохой татан бялдуучлан америк ардчилалд оруулаад байгаа юм байна ардын нам биш германы социал демократ гэсэнтэй адил хөрөнгөтнүүдийг төрүүлдэг нам болжээ
та их юм мэддэг хүн шиг байна. 1
1 асуулт байнав ЯАААААГ орос хүн гэж ямар хүн юм? Оросдоо хаагуур нь амьдардаг уу? царай зүс гэх мэтээр дэлгэрэгүй тодорхойлвол сайн байнав миний тархины түгжээг онгойлгоод өгөөчэ
МАН монгол хүний эрх ашгийн төлөө биш хятадын эрлийз хүний ашгийг нэгдүгээрт тавьдаг нам.Энэ даалгаврыг Бээжин МАН-ын үеийн удирдлагуудад өгч мөнгө төгрөгөөр хувьд нь шагнаж ирсэн.МАН Монголын чухал өндөр цалинтай албан тушаалуудыг хятадын эрлийзүүдэд зарж арилжаалаад дуусгасан.Одоогийн Монгол улсын улс төр,соел ,эдийн засгийг хятадын эрлийзүүд бүрэн эзэлсэн. Хүрэлсүх Данх нар өөрсдөө ч хятад цустай улс.Сахал Эрдэнэбилэг,Голомтын Баясгалан, Сү.Батболд .Номтойбаяр мэтийн хятядын эрлийзүүд МАН-ыг бүрэн хянаж байгаа..
эорон төрсөн газраасаа урвана гэдэг муухай юм америк гарахын тулд дамжин гардаг бизээ одоо америкад байгаа бүх хүнийг ачаад орос монгол хятад нь явуулна гэнэлээ орсын бүх залуусыг дайчилж дайны зэвсэг эзэмших сургууль хийж бэлэн байх ёстой ИХ ОРСОД хойт солонгосын цэрэг сургууль хийж байгаа гэсэн ч харагдахгүй байна халимгуудыг монглд оруулаагүй атлаа буриадуудыг оруулаад байгаа бол монгол улс орсын эсрэг ажиллаж байна гэсэн үгээ
МАН-ын 2 нүүр гэдэг бол энэ.Халимаг ойрдуудаас Хүрэлсүх тэргүүтэй манж хятадууд маш их айж болгоомжилдог нь Галдан Бошгот хаан яаж манж хятадуудыг болон халхын эфү ноедыг нь айлгаж цочоож байсан эртнии айдас хүйдэс нь одоо болтол арилаагүй байгаагаас үүдэлтэй.
Монголын хүн амын 4 хүний 1 тутам нь хятад гаралтайг болохыг дэлхийн днк судалдаг эрдэм шинжилгээний байгууллагууд тогтоосон. Мөн хятад гаралтай болохыг нотлох зүйл бол гаднах төрх байдал. Хятад гаралтай улс данхар ,данх поошиг хэлбэртэй стандарт бус толгойтой,хүлхгэр бульдог нохой завьжтай,өргөн шанаатай,том хар чихтэй ,шүд муутай, хавдар нүүртэй,онигор нүдтэй, урагшаа боссон үстэй ,жижиг нарийхан хар шодойтой улс байдаг. ,Зан байдлын хувьд ямаан омогтой,бусдыг сармагчлан дууриах маш дуртай,бусдыг хууран мэхлэхдээ тун гаргуун, шулганаж ярьдаг ,авгай хүүхэн эргүүлэх маш дуртай, материал голдоггүй улс байдаг.
Хятад солонгос япончууд ай ку хамгийн сайн гэж үздэг. Тэгэхээр монголын хүн амын дөрөвний нэг нь ай ку сайнтай юм бол монгол улс хөгжих нь аргагүй ш дээ. Даана ч сүүлийн үед өндөр шилэн байшингуудыг энэ хятадын эрлийз эзэнтэй монгол компаниуд маш хурдан барьдаг болсон.
Хужаа, хасаг, хүн биш гэж гаднаасаа Азийг доорд үздэг Оросууд,дотроосоо тэдний гар хөл Буриадууд социализмын үеэс Монголчуудыг нүүрээ нууж Монгол болоод турхирч ганцаардуулж дарлаж доромжилж ирсэн. Үнэн алдартны Оросууд зүгээр нэг 400 дайнд нь орж сүйрсэн Халимаг Ойрадуудыг өнгөрсөн зуунд л гэхэд 2 удаа аймаглан устгасан мөртөө ганц ч дайнд нь орж байгаагүй Буриадуудыг ганц ч удаа устгаагүй байдаггүй юм.
Гятадын ирлийзүүд оросын задралыг тэсэн ядан хүлээж өвөг дээдсийнхээ өлгий нутаг дундад улсад нэгдэх мөчийг бүр тэсэн ядан хүлээгээд байгаа нь эргэлзээгүй
Буриадууд одоо Монгол угсаа гарал, Монгол удам судараасаа ичээд Орос -Европ хүн болчих гээд ядаад алиа царайлдаг болсон. Ямартаа л Улаан Үдийн драмын театрын захирал нь - Бид бол Путины буриадууд - хэмээн агсарч байхав.
ТУСГААР ТОГТНОЛЫН ОРДОНД ГУРАВДАХЬ ӨДӨР БОЛСОН ЭРЧИМ ХҮЧНИЙ УДИРДАГЧДЫН МАН-ЫН ГЕРМАНЫ СОШИОЛ ДЕМОКРАТЫН АХМАДУУДЫН ХУРАЛ ХОЛБООНЫ ХУРАЛ ДЭЭР ИХ ХУРЛЫН ГИШҮҮН БАЙСАН ГЭВ ҮҮ СЭДБАЗАР ЭГИЙН ГОЛЫН УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫГ БАРИУЛАХГҮЙ ГЭЖ ""БУРИАДУУД МАШ ИХ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА "" ГЭЖ ШҮД ЗУУЖ ЗАНАЖ БАЙСАН ШҮҮ ОРСЫН БА МОНГОЛЫН БУРИАДУУДЫН АЛЬ НЬ ЮМ БОЛ МЭДЭХГҮЙ
Хөөрхий,,,буриад танкист батмунхуев,,,орос танктай украинд очиж шатаад,,,,дөрвөн мөч ичэмдэг эрхтэнгүй “””бөөрөнхий”””болоод,,,тосгоноо бараадсан юм билээ,,,хэдэн рубль авсан л байгаадаа,,,хамгийн түрүүнд нь явсан юмсан,,,шатаж түлэгдээд эмнэлэгт хэвтэж байхад нь кобзон очиж уудзаналээ,,,,кобзон нь түрүүлээд явсандаа,,,,