sonin.mn

11 дүгээр сарын 25-нд, АНУ-ын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Д.Трамп "мансууруулах бодис болон бусад хууль бус хар тамхи орж ирж буй учир" гэх үндэслэлээр Хятадаас импортолж буй бүх бараанд 10 хувийн нэмэлт татвар ногдуулна гэж мэдэгдсэн. Үүнд холбогдуулан БНХАУ-аас АНУ-д суугаа ЭСЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Лю Пэнюй олон нийтийн сүлжээгээр мэдэгдэхдээ, "Хятад Америкийн эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа мөн чанарын хувьд харилцан ашигтай, худалдааны дайн эсвэл тарифын дайнд хэн ч ялдаггүй.


Сан Францискогийн дээд хэмжээний уулзалтаас хойш Хятад Америк хоёр орны хар тамхитай тэмцэх газрууд тогтмол харилцаагаа сэргээсэн юм.


Хятад улс Америкийн талтай холбоотой хар тамхины эсрэг хууль сахиулах ажиллагааныхаа ахиц дэвшлийн талаар АНУ-д мэдэгдэж, зарим хэргийн сэжүүрийг шалгах АНУ-ын хүсэлтийн дагуу холбогдох арга хэмжээг авсан. Эдгээр бодит байдал нь “Хятад улс фентанил химийн прекурсоруудыг АНУ руу нэвтрүүлэхийг зориудаар зөвшөөрч байна” гэх хэллэг бодит үнэнтэй огт нийцэхгүйг нотолж байна" гэсэн байна.


Г.Бямба