Хятадын Банк санхүүгийн хяналт удирдлагын үндэсний газрын 11 дүгээр сарын 22-нд гаргасан тоо баримтаас үзвэл 2024 оны гуравдугаар улирлын эцсийн байдлаар Хятад улсын банк санхүүгийн байгууллагын дотоод болон гадаад валют дахь нийт хөрөнгийн хэмжээ 439.5 их наяд юаньд хүрсэн нь 2023 оны мөн үеийнхээс 7.3 хувиар нэмэгдсэн байна. Мөн даатгалын компани, даатгалын хөрөнгийн удирдлагын компаниудынх нь нийт хөрөнгө 35 их наяд юаньд хүрсэн нь оны эхнийхээс 11.2 хувиар нэмэгдсэн аж.
Банк, даатгалын салбарын санхүүгийн үйлчилгээний чадавх тасралтгүй сайжирч, арилжааны банкнуудын хөрвөх чадварын үзүүлэлт тогтвортой хэвээр байгаа бөгөөд гуравдугаар улирлын эцэст даатгалын салбарын нийт төлбөрийн чадварын харьцаа 197.4 хувьтай гарч, төлбөрийн чадвар хангалттай байгааг харуулжээ. Мөн арилжааны банкнуудын эрсдэл даах чадавх бүхэлдээ хангалттай, зээлийн хөрөнгийн чанар ерөнхийдөө тогтвортой байгаа гэнэ.
Г.Бямба
Сэтгэгдэл0