ВИЛЬНЮС, 2024 оны арваннэгдүгээр сарын 25 /BBC/. DHL компанийн ачааны нисэх онгоц өнөө өглөө Вильнюс хотын нисэх онгоцны буудалд газардах гэж байгаад осолдсон тухай Литва улсын эрх баригчид мэдээлжээ.
Delfi цахим хуудсанд мэдээлснээр, уг онгоц хоёр давхар орон сууцны барилгын хажууд унаж, их хэмжээний гал гарчээ. Онгоцонд хоёр нисгэгч, DHL компанийн хоёр ажилтан нийт дөрвөн хүн байсан гэж мэдээлсэн байна.
Ослын үеэр нэг хүн амиа алдаж, хоёр хүн бэртсэн гэж LRT телевизээр Литвийн Дотоод хэргийн яамны гал түймэртэй тэмцэх хэлтсийн мэдэгдлийг эш татан мэдээлсэн байна. Урьдчилсан мэдээллээр, хоёр нисгэгчийн нэг нь амиа алдсан бөгөөд аврагчид түүнийг олох үед ухаан алдаагүй байсан боловч хэдхэн минутын дараа нас баржээ.
“Flightradar24” цахим хуудсанд мэдээлснээр, Лейпциг хотоос нислэг үйлдэж байсан "Boeing 737" загварын ачааны нисэх онгоц осолдсон байна. Уг онгоцыг 1993 онд үйлдвэрлэсэн бөгөөд оператор компани нь Испанийн агаарын тээврийн "Swiftair" компани ажээ.
Ослын улмаас Вильнюсийн нисэх онгоцны буудлын үйл ажиллагаа саатаагүй байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл3
Сочи,,, анаталид,,,оросын сухой жет100 иргэний агаарын тээврийн онгоц,,,, хөөрөх гэж байгаад,,, шууд шатсан тухай мэдээг мэдээгүй юу,,,,
Пентагоны үл мэдэгдэх нисдэг биетийн (Pentagon, UFO report) тайланд хамгийн сүүлд Орешник гэж үл мэдэгдэх нисдэг биет бүртгэгдлээ гэнээ! Барууныхан пентагоныг доромжилж өгч байна, ха ха ха
юм бүхэнд рхсын ул мөр бий нэж хуцдагаа болиоч чадалтай бол хаилцан цөмийн пуужингаа төььяа