Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг тохиолдуулан нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.
Гавьяат эдийн засагч цолоор:
- Үндэсний статистикийн хорооны ахмад ажилтан Цэнджавын Бадрах,
Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор:
- Хөдөө аж ахуйн их сургуулийн Агро экологийн сургуулийн зөвлөх багш, Шинжлэх ухааны доктор, профессор Бадамын Нинж,
Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор:
- Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнгийн төслийн удирдагч асан, Урлаг судлалын ухааны доктор, профессор Жамбалын Энэбиш,
Гавьяат барилгачин цолоор:
- Зам, гүүрийн зураг төсөл, барилгын “ГЭБТ” ХХК-ийн зөвлөх Гаваагийн Чагнаадорж,
Гавьяат холбоочин цолоор:
- Үндэсний статистикийн хорооны ахмад ажилтан, “Жи мобайл” компанийн зөвлөх инженер Гомбожавын Оюунбаяр,
Хүний гавьяат эмч цолоор:
- Эх хүүхэд, эрүүл мэндийн үндэсний төвийн ахмад эмч, клиникийн профессор Төөдийн Оюунбилэг,
- Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрх судлалын тасгийн зөвлөх эмч Норпилын Байгалмаа,
Малын гавьяат эмч цолоор:
- “Өгөөмөр Адимон” ХХК-ийн захирал, малын их эмч Содномын Наранбат,
Гавьяат багш цолоор:
- Монголын олон улсын ба үндэсний спортын арбитрын Ажлын албаны дарга, гимнастикийн спортын дасгалжуулагч Чадраабалын Дарьсүрэн,
- Эдийн засгийн их сургуулийн Улаанбаатар дахь салбар сургуулийн орлогч захирал, доктор, дэд профессор Лувсанцэрэнгийн Дугаржав,
- Монгол Улсын Их сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн багш, доктор, профессор Жагдагийн Даваа,
- Монгол Улсын Эрдмийн Их сургуулийн багш, доктор, профессор Бадамын Оюунцэцэг,
- Удирдлагын академийн Эдийн засаг, санхүүгийн удирдлагын тэнхимийн эрхлэгч, доктор Сэд-Очирын Жаргалсайхан,
Байгаль орчны гавьяат ажилтан цолоор:
- Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Барилга, архитектурын сургуулийн Усны судалгааны төвийн захирал, доктор, профессор Даваагийн Басандорж,
- Баянхонгор аймгийн Байгаль орчны газрын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Буянцогтын Түмэнчимэг,
Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор:
- Чөлөөт уран бүтээлч Түдэвийн Батжаргал,
Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор:
- “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын дарга Банзарын Мөнхцэцэг,
Гавьяат дасгалжуулагч цолоор:
- Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны жүдо бөхийн дасгалжуулагч Пүрэвдоржийн Нямлхагва,
Сүхбаатарын одонгоор:
- “Монгол хурандаа” нийгэмлэгийн тэргүүн, Монгол Улсын гавьяат багш, хурандаа Чойжавын Баатар,
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:
- Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн ахмад багш, техникийн ухааны доктор, дэд профессор Балдандоржийн Найгалмаа,
- Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор Жагдагсүрэнгийн Үржинлхам,
- “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын тээвэр зохицуулагч Төмөрчөдөрийн Алтанхуяг,
- “Мөнх ногоон тал” ХХК-ийн захирал Даваажавын Давааням,
- Монголын бодибилдинг, фитнесийн хөгжлийн холбооны ерөнхий шүүгч, дасгалжуулагч Чулуунбаатарын Цогтбаатар,
Алтан гадас одонгоор:
- “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн хэмжүүрийн монтёр Нэргүйн Ундрахбаяр,
- Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол хөгжимчин Тодгэрэлийн Мөнхбат,
Хөдөлмөрийн хүндэт медалиар:
- “Дува” оёмол хувцасны брэндийг үүсгэн байгуулагч Эрдэнэбаатарын Энхнаран,
- Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны мэргэжилтэн Доохүүгийн Шийтэр,
Цэргийн хүндэт медалиар:
- Экологийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн, ахлах дэслэгч Шаравдоржийн Үүрийнтуяа нарыг шагналаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, үр хүүхэд, хамт олонд эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөлөө.
Сэтгэгдэл16
Нийтлэлч профёссор Чулуунжав өвгөнийг шагначихад яанаа !
Тэр муугаар яах юм бэ?
Одоо одон, медалиар шагнуулаагүй үлдсэн хүн цөөхөн үлдсэн байхаа? Үлдсэн хэдий нь тэгж байгаад нэг бөөндөөд шагначихвал ч утаа мутаа, номёр дугаар гээд гомдлоод байхгүй хэсэг чимээгүй болж магадгүй шүү, ерөнхийлөгч өө!
100 жил яах вэ? МАН-ынхан алж хядсан Монголын 100 мянга гаруй иргэнээ яах гэж байна? Хуацай буюу хужаа овогт Сүхбаатараар тэргүүлсэн манж хятадын тэнэмэл цагаач хунхуузууд Чингисийн угсааны монгол улсыг алж хядаад оронд нь хятад угсааны үлсыг Монголд суурьшуульж баян тарган амьдруулах гэсэн алсын хараат Бээжин бодлого мөн байсан нь цаг өнгөрөх тусам нь ил тод болж байна.
Чулуунжав сэтгэлгээнийх нь стильд нийцэхгүй л дээ ...
“жи мобайл” одоо байдгийму
Боксынхноос шагнаач
Уруудан доройтож бгаа улсын үнэгүй гавьяатуудаа гэж. Ичмээр юм
Уруудан доройтож бгаа улсын үнэгүй гавьяатуудаа гэж. Ичмээр юм
Ер нь утга алдаж ээ ээ
Shagnal avaagui uldsen humuus bas baisan yum baina. Bolj dee.
Хужаа будагтай төмрөөр шагнахаас өөр хийж гийгүүлсэн ажил байна уу ? Хүүрэнсүг ээ!!!! Ард түмний амьдрал хичнээн хүнд байгааг амьдралаас тасарчихаад ойлгохгүй л дээ !! Топор оо!!
Бөөн гавьяатууд төрөөд байдаг Монгол уруудаж сөнөөд байдаг. Гамингийн бага дарга Хүй Сю Жанг ч наад хужаа төмрөө хошногондоо чих чи
ШҮҮХ ДЭЭР ХЭРЭГ НЬ ЯВАА АВИЛГАЧ ЛУЙВАРЧИН СУГАР ГАВЬЯАТ ХУУЛЬЧ !!! БАГШИЛЖ ҮЗЭЭГҮЙ ЦОГЗОЛМАА !!! ГАВЬЯАТ БАГШ !!!
ШҮҮХ ДЭЭР ХЭРЭГ НЬ ЯВАА АВИЛГАЧ ЛУЙВАРЧИН СУГАР ГАВЬЯАТ ХУУЛЬЧ !!! БАГШИЛЖ ҮЗЭЭГҮЙ ЦОГЗОЛМАА !!! ГАВЬЯАТ БАГШ !!!
ШҮҮХ ДЭЭР ХЭРЭГ НЬ ЯВАА АВИЛГАЧ ЛУЙВАРЧИН СУГАР ГАВЬЯАТ ХУУЛЬЧ !!! БАГШИЛЖ ҮЗЭЭГҮЙ ЦОГЗОЛМАА !!! ГАВЬЯАТ БАГШ !!!