sonin.mn

БАКУ, 2024 оны арваннэгдүгээр сарын 25 /Anadolu/. Азербайжан улсын нийслэл Баку хотноо болсон Уур амьсгалын асуудлаарх НҮБ-ын бага хурлаар /COP29/ чинээлэг орнууд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд жилд 300 хүртэлх тэрбум ам.долларын санхүүжилт олгох үүргийг хүлээсэн тухай тус бага хурлын цахим хуудсанд мэдээлжээ. 


Харин нэг их наяд гаруй ам.долларын санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг уриалж байсан хөгжиж буй орнууд уурын амьсгалын хямралтай үр дүнтэй тэмцэхийн тулд илүү их хөрөнгө мөнгө шаардлагатай гэж мэдэгдэн санхүүжилтийн хэмжээг шүүмжилсэн байна. 


COP29-ийн төлөөлөгчид жилд олгох санхүүжилтийн хэмжээг 2035 он гэхэд үе шаттайгаар 1.3 их наяд ам.доллар болгон нэмэгдүүлэхээр тохиролцжээ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш мэдэгдэхдээ, энэхүү хэлэлцээр нь дэлхийн дулаарлыг Цельсийн 1.5 хэмд тогтоон барихын тулд зайлшгүй шаардлагатай байсан боловч "бидний өмнө тулгараад буй томоохон асуудлуудыг шийдвэрлэхийн тулд санхүүжилтийн талаар, уур амьсгалын өөрчлөлтөөс учирч буй хор уршгийг багасгах тал дээр ч илүү том үр дүнд хүрнэ" гэж найдаж байсан гэв. Улс орнууд мөн дэлхийн нүүрстөрөгчийн зах зээлийг зохицуулах дүрмийн заалтуудыг тохиролцжээ. 



Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг