МОСКВА, 2024 оны арваннэгдүгээр сарын 22. /TASS/. Одон орон судлаачид анх удаа Сүүн зам дотор биш, харин хөрш Магелланы том үүл галактикийн мөхөж буй аварга том улаан одны зургийг авчээ. Энэхүү од нь мөхсөнийхөө дараа сансар огторгуйн хэмжээсээр удахгүй хэт шинэ од болж хувирна гэж Европын өмнөд бүсийн одон орны ажиглалтын төвийн (ESO) хэвлэлийн алба мэдээлэв. "Эдгээр зургуудаас бид одыг тойрсон өндөг хэлбэртэй "бүрхүүл"-ийг олж илрүүлсэн нь маш сонирхолтой нээлт болсон.
Учир нь “WOG G64” аварга том улаан одонд ийм бүтэц байгаа нь мөхөж буй од нь асар хүчтэй супернова тэсрэлт болохын өмнө их хэмжээний матери ялгаруулдаг байж магадгүйтэй холбоотой” гэж Андрес Бельогийн нэрэмжит их сургуулийн судлаач Кэйити Онака ярилаа.
Онака болон түүний багийнхан Сүүн зам галактикийн зэргэлдээ хамгийн ойр орших “WOG G64” дугаартай аварга том улаан одыг ажиглах явцдаа энэ нээлтийг хийжээ. Энэхүү аварга том улаан од нь Дэлхийгээс 160 мянган гэрлийн жилийн алсад "Магелланы том үүл" галактикт оршдог ажээ. Уг од Нарнаас 1.7 мянга дахин том хэмжээтэй бөгөөд энэ нь түүний асар их масс болон мөхлийнх нь сүүлчийн үе шатанд гаднах бүрхүүл нь огцом тэлж томорсонтой холбоотой байна. Ийм аварга том хэмжээ, түүнчлэн ажиглалт хийхэд тохиромжтой байрлал нь одон орон судлаачдад Атакама цөл дэх VLT дуранд суурилуулсан VLTI болон GRAVITY хэрэгслийг ашиглан энэхүү аварга том улаан од болон түүнийг хүрээлсэн бүрхүүлийн зургийг өндөр нарийвчлалтай авах боломжийг олгожээ. Эдгээр зургийг судалснаар эрдэмтэд мөхөж буй уг од нь өндөгтэй төстэй хэлбэртэй, халуун хийн маш нягт бүрхүүлээр, мөн цагираг хэлбэртэй хий-тоосонцор бүтцээр хүрээлэгдсэн болохыг тогтоосон байна.
Аварга том улаан одыг өндөг шиг биш харин бөмбөрцөг хэлбэртэй халуун хий, тоосонцор хүрээлсэн байх ёстойг компьютерийн загварууд харуулж байсан тул энэхүү нээлт нь судлаачдын хувьд гэнэтийн зүйл болжээ.
Хийн тоосонцрон энэ бүрхүүл нь сунгаж татсан юм шиг хэлбэртэй байгаа нь уг одны ойролцоо бидэнд үл харагдах дагуул байгаатай холбоотой байж магадгүй гэж одон орончид таамаглаж байгаа ажээ. Эдгээр зургийг сүүлийн арван жилийн хугацаанд цуглуулсан “WOG G64”-ийн бусад ажиглалтын мэдээлэлтэй харьцуулахад хэлбэр дүрс, бүтэц нь мэдэгдэхүйц өөрчлөгдөж, өмнөхөөсөө хамаагүй бүдэг болж байгааг харуулжээ. Ингэж бүдэгрэх нь супернова тэсрэлт удахгүй эхлэх гэж байгааг илтгэж байгаа бөгөөд эрдэмтэд “WOG G64” одны дараагийн ажиглалтын үеэр үүнийг нягтлахаар төлөвлөж байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл9
Хөөрхий,,,муу луна 25,,,,,
Энэ Москвагаас авч орос хэлнээс орчуулсан мэдээнд Тэнгэрийн заадлыг шууд оросоос үгчлэн орчуулж Сүүн зам болгожээ. Монголоор Тэнгэрийн заадал гэдгийншдээ,
сүүн зам сайхан бэлгэдлийн нэр шүү хөдөөний монгол үс хоёр тийш заалж хуйхыг нь гаргаж байгаа юм мэт хонины толгой заалж байгаа юм шиг сэтгэдэг
украйны рус фоб шиг красноармейск гэдгийг покровск гэж джиржийнский гэдгийг торецк гэж хэдэн мянган нэрийг сольдог шиг мэдэмхийрээд байна уу удахгүй энэ улаан од хар нүхний ирмэг дээр байгаа нарт ертөнцийг чинь татаад хар нүх рүү орох гээд халаад хайлаад байгааг мэдэхгүй улс төр хуцахын оронд хойт мөсөн далайн орон руугаа ойртож байсан нь дээрээ экватрын бүх улс хойшоо дайрна экватарт 70 80 градус болно
Энэ одны супёрнова тэсрэлт удахгүй болбол манай нарны аймаг цуг сүйрэх байх да хөөрхий
Хөөрхийдөө цагдаа байсан таг харанхуй амьтанаас ийм л үг гарна хаха
сүүн замын галактикт биш хөрш магилланы галактикт зуун жаран мянган гэлийн жилийн цаана гэнэ харин нарнаас 1,7 дахин том гэдэг нь супер нова хар нүх рүү орж байна уу тэсрэлтээс үүссэн матери галактик нарны аймаг орж ирж болох
манай гариг дээр супер нова орешик болоод байна украйны юж маш ганц үлдсэн пуужин дроны үйлдвэр устжээ аянгх энд тэнд ниргэж өдөр шиг гэрэлтэж байлаа 15 байшин сүрсэн гэж фрийдом ярилаа арван макс хурдьай хоёр запятай гураванн км секундэд хурдтай таван мянган км ойрыэ зайн пуужин ажээ америк өдсөөр байгаад ил болголоо их туршиж байна бүгд шийрний бүлх залгисан хүн шиг чимээгүй жан пьер пилоси хоёр ердийн зүйл мэт ярина фау -гучин тав томагавка сүүлчийн цөмийн бус цохилт үлдлээ орос хзлээсээр байна
Шар зурхай замаасаа гаждаггүй. Шар зурхайч андахгүй