Хятадын Худалдааны яам 11-р сарын 21-нд "Гадаад худалдааны тогтвортой өсөлтийг дэмжих бодлого, арга хэмжээнүүд"-ээ танилцуулж, гадаад худалдааны компаниудад үзүүлэх санхүүжилтын хэмжээгээ нэмэгдүүлэх, хил дамнасан худалдааны төлбөр тооцоог оновчтой болгох зэрэг шаардлага тавьсан байна.
Тодруулбал
1. Экспортын зээлийн даатгалын цар хэмжээ, хамрах хүрээг өргөжүүлнэ.
2. Гадаад худалдааны аж ахуйн нэгжүүдийн санхүүжилтийн дэмжлэгийг нэмэгдүүлнэ.
3. Хил дамнасан худалдааны төлбөр тооцооны үйлчилгээг сайжруулна.
4. Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжинэ.
5. Хөдөө аж ахуйн тусгай бүтээгдэхүүн болон бусад түүхий эдийн экспортыг өргөжүүлнэ.
6. Гол тоног төхөөрөмж, эрчим хүчний нөөц болон бусад бүтээгдэхүүний импортыг дэмжинэ.
7. Ногоон худалдаа, хилийн худалдаа, баталгаат засвар үйлчилгээний шинэлэг хөгжлийг дэмжинэ.
8. Бизнес эрхлэгчдийн хил дамнасан хэлхээ холбоо солилцоог татах бөгөөд хялбарчилна.
9. Гадаад худалдааны далайн тээвэрлэлтийг дэмжих чадавхийг сайжруулж, гадаад худалдааны аж ахуйн нэгжүүдийн хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг бэхжүүлэх зэргийг тусгасан байна.
Г.Бямба
Сэтгэгдэл0