СИДНЕЙ, 2024 оны арваннэгдүгээр сарын 21 /TASS/. Австралийн эрх баригчид 16-аас доош насны хүүхдүүдийг олон нийтийн сүлжээнд нэвтрэхийг хориглож, олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарласан хуулийг баталсан тухай тус улсын Ерөнхий сайд Энтони Альбанезе мэдэгджээ.
“Австрали улс олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насны доод хязгаарыг 16 нас гэж тогтоосон дэлхийд анхны хуулийг баталлаа" гэж тэрбээр онцлон тэмдэглээд "энэхүү хууль нь интернэтийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг зохицуулах тухай одоо хэрэгжиж буй хууль тогтоомжид өөрчлөлт оруулж байгаа бөгөөд ингэснээр Австралийн залуусыг илүү найдвартай хамгаалах болно" гэж мэдэгдсэн байна.
Мөн 16-аас доош насны хэрэглэгчид хаяг, хуудас үүсгэхгүй байхын тулд зохих арга хэмжээ авахыг эрх баригчид технологийн компаниуд, нийгмийн сүлжээнүүдийн захиргаанаас шаардах болно гэдгийг Э.Альбанезе мэдэгдсэн байна.
"Засгийн газар шинэ хуулийг зөрчсөн тохиолдолд дижитал платформуудад 49.5 сая австрали доллар /32 сая гаруй ам.доллар/ хүртэлх хэмжээний торгууль ногдуулна" гэж тэрбээр хэлжээ.
Шинэ хуульд Snapchat, TikTok, Facebook, Instagram, X (хуучин Twitter) гэсэн олон нийтийн сүлжээнүүд хамаарах ажээ. Харин Google Classroom болон YouTube, түүнчлэн мэдээлэл солилцох хэрэгслүүд, цахим тоглоомуудыг хүүхдүүд ашиглахыг хориглохгүй.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл6
Монгол ийм байвал зохино ! Тэгэхгүй бол 13 16 насны хоорондох охид хөвгүүд порно үзээд л суугаад байх юм одоо ч үзэж л байна ! Том болохоороо сэрэлгүй болчихно шүү дэ
Чухмаа чухам
Манай 5 - 10 настай хүүхдүүд секс их сонирхож байна. Эзгүй хойгуур секс хийдэг байхоо. 10-13 настай охид хүүхэд гаргавал битгий гайхаарай.
Монголын хуулийн байгууллага яагаад Австралийн улсын мөрийтэй тоглоомын вэбсайтыг хязгаарлачихсан юм бэ?
Австрал улс улаан коммунист орон болжээ. Монголын ардчилсан үзэлтнүүд австралд очиж ардчилал хүний эрхийн хувьсгал хийхэд тусалж дэмжээрэй.
манайх ч гэсэн ингэвэл таарна