11-р сарын 20-ны үдээс өмнө БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Бразиль Улсын Ерөнхийлөгч Луис Инасио Лула да Силва нар Бразили дэхь Ерөнхийлөгчийн ордонд хэлэлцээ хийжээ.
Ши Жиньпин энэ үеэ хэлэхдээ, "Хятад, Бразил бол зүүн болон баруун хагас бөмбөрцгийн хөгжиж буй хоёр том орон юм. Өнөөдөр ноён Ерөнхийлөгчтэй хамт Хятад, Бразилын харилцааг илүү шударга дэлхий, илүү тогтвортой гарагийг цогцлохын төлөө "Бүс ба зам"-ыг хамтран бүтээн байгуулах санаачилгыг Бразилын хөгжлийн стратегитай уялдуулах болсныг онцлон дурдахад таатай байна. Энэ нь Хятад, Бразилын харилцааны хөгжлийн бас нэгэн түүхэн мөч бөгөөд хоёр орны ард түмний хүлээлтэд нийцэж, хоёр тал тус тусын шинэчлэлээ ахиулахад түлхэц өгөх болно. Хүн төрөлхтний ирээдүй, ард түмний сайн сайхны төлөө зүтгэж, шинэ эриний Хятад Бразилын харилцааны агуулгыг тасралтгүй баяжуулж, харилцан "алтан түнш" болж, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогц, илүү шударга, илүү тогтвортой дэлхий ертөнц болон илүү тогтвортой гараг байлгах зорилтын төлөө урагшилж, хүн төрөлхтний энх тайван, хөгжил дэвшлийн үйлст Хятад Бразилын улам их хувь нэмрийг оруулахад бэлэн байна" гэжээ.
Г.Бямба
Сэтгэгдэл0