sonin.mn

ЛАС-ВЕГАС, 2024 оны арваннэгдүгээр сарын 20 /АР/. “Nike” компани 3D принтерээр хийсэн “Air Max 1000” загварын пүүзээ Лас-Вегас хотноо зохион байгуулж буй “ComplexCon” үзэсгэлэнгийн үеэр танилцуулжээ. Шинэ пүүзийг үйлдвэрлэхэд 3D принтерээр гутал үйлдвэрлэх талаар туршлагатай “Zellerfeld” компани оролцсон байна. 




Уг пүүз 1987 оны “Air Max 1”-ийг санагдуулам загвартай бөгөөд өсгийний хэсэгт агаар нэвтрүүлдэг зөөлөвч бүхий “Nike”-ын анхны пүүз болжээ. Энэ зөөлөвчнөөс бусдыг нь 3D принтерээр хийсэн бөгөөд пүүзний ул нь янз бүрийн бүтэц, нягтралтай материалуудыг хослуулан хийсэн тул хатуу, харин дээд хэсэг нь зөөлөн учир өмсөж, тайлахад хялбар, үдээс хэрэглэх шаардлагагүй ажээ. 




3D хэвлэлтийн ачаар өөр аргаар бүтээх боломжгүй өвөрмөц хэлбэр загварыг гаргажээ. Эл пүүз нь улаан, цагаан, цэнхэр, хар, ногоон гэсэн өнгөний сонголттой. Улаан өнгийн пүүзийг 1 мянган хосыг гаргах бөгөөд шинэ пүүз ямар үнээр худалдаанд гарахыг одоогоор мэдээлээгүй байна.


Д.Жаргал


Эх сурвалж: "Монцамэ" агентлаг