11-р сарын 19-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ХБНГУ-ын канцлер Олаф Шольц нар Рио-де-Жанейро хотод болсон "Их 20"-ийн удирдагчдын дээд хэмжээний уулзалтын үеэр ой уулзжээ.
Ши Жиньпин энэ үеэр хэлэхдээ, "Дэлхийн хоёр, гурав дахь том эдийн засаг, чухал нөлөө бүхий томоохон орны хувьд Хятад Герман нь урт хугацааны, стратегийн үүднээс Хятад, Германы бүх талын стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэн, харилцан ололт амжилтад хүргэх хамтын ажиллагааны түүхийг үргэлжлүүлэн бичих ёстой.Европын холбооны гаргасан Хятадын цахилгаан автомашинд гаалийн татвар нэмж ногдуулах шийдвэр нь дэлхий нийтийн анхаарлыг татаж байна. Хятад улс яриа хэлцэл, зөвшилцлөөр санал зөрөлдөөнөө шийдвэрлэхийг баримталсаар ирсэн бөгөөд Герман энэ талаар чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт найдаж байна" гэсэн байна.
Г.Бямба
Сэтгэгдэл1
Хятад улс олон сая чанаргүй хямд цахилгаан автомашинаа барууны орнуудад зарах гээд байх шиг байна. Дэлхий нийтээрээ хятадын чанар муутай хямд бараанаас татгалзая