sonin.mn

“Хятад Улс 2026 онд АПЕК-ийн зохион байгуулагч орон болох тул Ази Номхон далайн бүс нутгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, бүс нутгийн ард түмэнд үр өгөөжөө өгөхийн төлөө талуудтай хамтран ажиллахыг хүсэн хүлээж байна” хэмээн Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын (АПЕК) 31 дэх удаагийн удирдагчдын албан бус уулзалт дээр БНХАУ-ын дарга Ши Жиньпин мэдэгджээ.

 

Энэ тухай Хятадын Олон Улсын Радио:

 12 жил алгасаад Хятад Улс дахин АПЕК-ийн зохион байгуулагчаар ажиллах гэж байгаа нь Ази Номхон далайн бүс нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулах шийдвэр зоригтой байгаа бөгөөд үүрэг хариуцлагаа санаачилгатай ухамсарлаж буйг харууллаа.

Өдгөө дэлхий дахин хямралын шинэ үе рүү орж, дэлхийн эдийн засгийн өсөлт сул, нэг талт үзэл, ивээх үзэл улам бүр газар авч, эдийн засгийн даяаршил эсрэг урсгалтай тулгараад байна. "Дэлхийн нээлттэй байдлын тайлан 2024"-д харуулснаар, 2023 онд дэлхийн нээлттэй байдлын индекс 2008 онтой харьцуулахад 5.43 хувиар буурсан байна. Үүний зэрэгцээ шинжлэх ухаан, технологийн хувьсгал, аж үйлдвэрийн өөрчлөлтийн шинэ үе гүнзгий хөгжиж, эдийн засгийн даяаршлыг дахин хурдасгахад хүчтэй эрч хүч хуримтлууллаа.

Дэлхийн эдийн засгийн өсөлтийн хамгийн эрч хүчтэй бүс болсон Ази Номхон далайн бүс нутаг сүүлийн хэдэн арван жилд энх тайван, тогтвортой бүс нутгийн орчинд түшиглэн, жинхэнэ олон талт үзэл, нээлттэй бүс нутгийн үзлийг баримталж, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн "Ази, Номхон далайн гайхамшиг" -ийг бүтээсэн юм. 


Энэ удаагийн АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтад Ши Жиньпин "Нээлттэй, хүртээмжтэй Ази Номхон далайн хамтын ажиллагааны хэв маягийг бий болгох", "Ногоон, шинэлэг Ази Номхон далайн хөгжлийн эрч хүчийг хөгжүүлэх", "Ази Номхон далайн бүс нутгийн хүртээмжтэй багтаамжтай хөгжлийн үзэл баримтлалыг бий болгох" гэсэн гурван санал дэвшүүлсэн нь Ази Номхон далайн бүс нутгийн хувь заяаны хамтын цогцыг байгуулах, бүс нутгийн хөгжлийн шинэ эрин үеийг бий болгох чиг хандлагыг заасан юм.


Нээлттэй, хүртээмжтэй байх нь Ази Номхон далайн бүс нутгийн онцлог шинж юм. Арван жилийн өмнө АПЕК-ийн Бээжингийн дээд хэмжээний уулзалтаас Ази Номхон далайн чөлөөт худалдааны бүс байгуулах үйл явцыг эхлүүлэх түүхэн шийдвэр гаргасан. Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтаар Ази, Номхон далайн чөлөөт худалдааны бүсийг байгуулах шинэ удирдамж баримт бичгийг баталсан нь чухал үр дүнгийн нэг гэж үзэж байна. 

Бүгдээрээ хөгжиж байж л жинхэнэ утгаараа хөгжиж чадна. Ази Номхон далайн бүс нутгийн хувьд эдийн засгийн хөгжлийн "бялуу"-г хамтдаа томруулан хувааж, хөгжлийн үр шимийг илүү олон хүмүүст хүртээх нь эдийн засгийн хүртээмжтэй даяаршлыг дэмжиж байгаа явдал юм.


Ногоон болон дижитал бол Ази Номхон далайн бүсийн шинэ татах хүчин юм.

Хятад улсын хөгжил нь Ази Номхон далайн бүс нутгаас салшгүй холбоотой бөгөөд Ази Номхон далайн бүс нутагтаа цаашид үр өгөөжөө өгөх болно. Энэ удаагийн АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр Ши Жиньпин дарга Хятад улс өөрчлөлт шинэчлэлээ иж бүрэн гүнзгийрүүлж, өндөр чанартай хөгжлийг ахиулан, ногоон хөгжлийн замаар гуйвшгүй замнаж, шинэ дээд түвшний нээлттэй эдийн засгийн тогтолцоог бий болгоно гэж тодорхой хэлсэн. Хятадын шинэ хөгжил нь Ази Номхон далайд үр өгөөж хүртээх бөгөөд дэлхийн эдийн засгийн өсөлтөд шинэ эрч хүч нэмэх нь зайлшгүй юм.


АПЕК-ийн гишүүд нээлттэй, хүртээмжтэй Ази Номхон далайн бүс нутгийн алтан тэмдгийг үргэлжлүүлэн өнгөлж, ногоон Ази Номхон далай, дижитал Ази Номхон далайн шинэ тэмдгийг бий болгож, Номхон далайг хөгжил цэцэглэлт, өсөлтийн гол зам болгон хувиргаж, Ази Номхон далайн хөгжлийн дараагийн "алтан гучин жил"-ийг бий болгоно гэдэгт хүлээлттэй байна." гэжээ.


Г.Бямба