11-р сарын 19-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон нар Рио-де-Жанейро хотод болсон Их 20-ийн удирдагчдын дээд хэмжээний уулзалтын үеэр уулзав.
Ши Жиньпин энэ үеэр хэлэхдээ, " Хоёр тал стратегийн харилцаа холбоогоо гүнзгийрүүлж, нэгнээ харилцан дэмжиж, Хятад, Францын харилцааны эрүүл тогтвортой, эерэг хөгжлийн эрч хүчийг хэвээр хадгалж, Хятад, Европын харилцааны сайн хөгжил, дэлхийн энх тайван тогтвортой байдалд улам их хувь нэмэр оруулах ёстой.Хоёр тал эдийн засаг, санхүүгийн дээд түвшний яриа хэлцэл, Эдийн засаг, худалдааны хамтарсан хороо зэрэг механизмуудыг сайтар ашиглаж, хамтын ажиллагааны нөөц бололцоог гүнзгий хайж, харилцан давуу талаараа нөхөж, санал зөрөлдөөнөө зөв шийдвэрлэн, харилцан ашигтай хамтын ялалт байгуулна гэдэгт найдаж байна" гэжээ.
Эммануэл Макрон хэлэхдээ, "Франц Улс стратегийн бие даасан байдлаа баримталж, Хятад улстай харилцан хүндэтгэсэн үзэл санааны дагуу яриа хэлэлцээ хийж, хамтын ажиллагаа өрнүүлэн, худалдаа эдийн засгийн маргааныг зөв зохицуулж, хоёр орны худалдаа эдийн засгийн харилцааны эрүүл тогтвортой хөгжлийг хадгалж, уур амьсгалын өөрчлөлтийг зохицуулах, хиймэл оюун ухааны дэлхийн засаглал зэрэг салбаруудын хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд бэлэн байна" гэсэн байна.
Хоёр тал мөн Украины хямралын талаар санал солилцжээ.
Г.Бямба
Сэтгэгдэл2
Пагаанцын еөкийн нэр нь хүртэл Эммануэль байхдаа яахав дээ, ха ха ха
тийм кино тэр үед ид моодонд байсымаа. нэг хавирга хоёр хавирга гурав дөрөв…