ТОКИО, 2024 оны арваннэгдүгээр сарын 19 /NHK/. Технологийн салбарт тэргүүлэгч Америкийн “Microsoft” компани робот техникийг хиймэл оюун ухааны технологитой нэгтгэх ажлыг гүйцэтгэх судалгааны төвөө Японд нээжээ.
“Microsoft Research Asia Tokyo” гэдэг нэртэй уг лаборатори бол дэлхий даяар нээж буй “Microsoft”-ын технологийн лабораториудын нэг бөгөөд үйлдвэрлэл, эрүүл мэнд болон бусад салбарт ашиглах дэвшилтэт хиймэл оюуныг хөгжүүлэх ажээ. Мөн Японы томоохон компаниуд, их дээд сургуулиудтай хамтран ажиллана.
Робот техникийн салбарт гаргасан Японы амжилт, туршлагыг өндрөөр үнэлдэг гэдгээ “Microsoft” компани мэдэгджээ. “Microsoft Research”-ийн ерөнхийлөгч Питер Ли хэлэхдээ “Японд судалгааны лаборатори нээх болсны шалтгаануудын нэг бол тус улсын робот техникийн салбарын хөгжилтэй холбоотой бөгөөд эл салбарт тэргүүлэгч улсад энэхүү судалгааны лабораторийг байгуулснаар хиймэл оюуны чиглэлээр бид судалгаагаа ахиулахад томоохон дэвшил гарна гэдэгт итгэлтэй байна” гэжээ.
"Microsoft" бол Японы судалгаа, хөгжүүлэлт, өгөгдөл боловсруулах төвүүдэд хөрөнгө оруулдаг Америкийн технологийн томоохон компаниудын нэг юм. Тус компаниас гадна, “Oracle”, “Amazon Web Services” компаниуд хөрөнгө оруулдаг.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл3
Крипто валютыг бөөгийн онгод хол явахгүй гэсэн
Энэ нь Adity Apradhan Medical Hospital нь 780,000 ам.доллараар бөөрөө худалдахад бэлэн байгаа эрүүл бөөрний доноруудыг яаралтай хайж байгааг олон нийтэд мэдэгдэх зорилготой юм. Сонирхсон хандивлагчид "DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM" хаягаар бидэнтэй холбоо барина уу. Бид танд хамгийн их сэтгэл ханамжтай байх болно гэдгийг баталж, манай өвчтөнүүд бөөр шилжүүлэн суулгах нэн шаардлагатай байгаа тул таны шуурхай хариуг тэсэн ядан хүлээж байна. Хүндэтгэсэн.
Өндөр хөгжилт Япон улс бол манай орны онцгүй нөхөрсөг улс мөн