ВАШИНГТОН, 2024 оны арваннэгдүгээр сарын 19 /Phys.org/. “Галт уул” хэмээх 22 метр өндөр үлэг гүрвэлийн араг яс дуудлага худалдаагаар 6 сая евро буюу 6.4 сая ам.долларын үнэ хүрч зарагджээ. Худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдан авагч араг ясыг цаашид музей, үзэсгэлэнгүүдэд дэлгэн үзүүлэх, мөн палеонтологичдод үлэг гүрвэлийг судлах боломж олгохыг зөвшөөрчээ.
Нэрээ нууцалсан уг цуглуулагч АНУ-ын нутгаас олдсон өвсөн тэжээлт Апатозаврын араг ясыг 4.7 сая еврогоор худалдаж авсан боловч нийт зардлыг тооцоход 6 сая евро болж нэмэгдсэн байна.
Өвсөн тэжээлт аварга том энэхүү үлэг гүрвэлийн араг ясны 75-80 хувь нь өөрийнх нь яс бөгөөд 150 сая орчим жилийн настай. Дуудлага худалдааг зохион байгуулсан “Barbarossa” ордноос мэдээлснээр, уг араг “дуудлага худалдаагаар урьд өмнө зарагдаж байсан үлэг гүрвэлийн араг яснуудын дотроос хамгийн том нь” ажээ. “Галт уул” хэмээн нэрлэсэн апатозаврын үлдэгдэл 2018 онд АНУ-ын Вайоминг муж улсаас олджээ. Энэ амьтан 45 орчим жил амьдарсан гэж судлаачид таамаглаж байгаа аж.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл1
Энэ нь Adity Apradhan Medical Hospital нь 780,000 ам.доллараар бөөрөө худалдахад бэлэн байгаа эрүүл бөөрний доноруудыг яаралтай хайж байгааг олон нийтэд мэдэгдэх зорилготой юм. Сонирхсон хандивлагчид "DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM" хаягаар бидэнтэй холбоо барина уу. Бид танд хамгийн их сэтгэл ханамжтай байх болно гэдгийг баталж, манай өвчтөнүүд бөөр шилжүүлэн суулгах нэн шаардлагатай байгаа тул таны шуурхай хариуг тэсэн ядан хүлээж байна. Хүндэтгэсэн.