11-р сарын 18-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Их Британийн Ерөнхий сайд Кир Родни Стармер нар Рио-де-Жанейро хотноо болж буй Их 20-ийн удирдагчдын дээд хэмжээний уулзалтын үеэр уулзжээ.
Ши Жиньпин энэ үеэр хэлэхдээ, "Хоёр орон худалдаа хөрөнгө оруулалт, цэвэр эрчим хүч, санхүүгийн үйлчилгээ, эмнэлгийн тусламж үйлчилгээ, иргэдийн амьжиргаа зэрэг салбарт хамтран ажиллах өргөн орон зайтай бөгөөд хоёр орны ард түмэнд үр өгөөжөө өгөхийн тулд үргэлжлэн өргөжүүлэх ёстой. Хоёр тал цаг үеийн хурц асуудлыг улс төрийн аргаар зохицуулахыг эрмэлзэж, хиймэл оюун ухааны дэлхийн засаглалыг бэхжүүлж, дэлхийн эдийн засгийн өсөлт, улс орнуудын хамтын хөгжилд хувь нэмрээ оруулах ёстой гэж онцолсон бол
Кир Родни Стармер хэлэхдээ, "Их Британи харилцан хүндэтгэж, эрх тэгш, илэн далангүй байх үзэл баримтлалаар Хятад Улстай яриа хэлэлцээгээ эрчимжүүлж, харилцан ойлголцлыг нэмэгдүүлэн, эдийн засаг худалдаа, шинжлэх ухаан технологи, санхүү, эрүүл мэнд, боловсрол, уур амьсгалын өөрчлөлтийн хариу арга хэмжээ зэрэг өргөн хүрээний салбарт солилцоо, хамтын ажиллагаа өрнүүлэхийг хүсэж байна. Их Британи, Хятад хоёр тал олон талт үзлийг баримталдаг. Хятад улстай олон талт харилцаа холбоо, зохицуулалтаа эрчимжүүлж, бүс нутгийн халуун цэгийн асуудлыг улс төрийн аргаар шийдвэрлэхийг дэмжин ажиллахад бэлэн байна" гэжээ.
Г.Бямба
Сэтгэгдэл0