ШИНЭ ДЕЛИ, 2024 оны арваннэгдүгээр сарын 19 /BBC/. Энэтхэгийн нийслэл Дели хотын агаарын бохирдол дээд цэгтээ хүрч, оршин суугчдын амьсгал боогдож, хот бүхэлдээ өтгөн утаанд бүрхэгдсэн байна. IQAir компанийн мэдээллээр, даваа гарагт орон нутгийн 15:00 цагийн байдлаар хэмжигч төхөөрөмжүүдэд 1500 нэгжийн бохирдлын түвшин бүртгэгдсэн нь ДЭМБ-аас тогтоосон хэмжээнээс 15 дахин их байна.
Агаарын бохирдол агаарын тээврийн хөдөлгөөнд саад учруулах болсон ба эрх баригчид сургуулиудыг хааж, хотод барилгын ажил хийхийг хоригложээ. Мөн Дели рүү нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүн тээвэрлэж буй ачааны машинуудаас бусад машиныг оруулахыг хориглож, ажилтнуудынхаа тал хувийг гэрээс нь ажиллуулахыг бүх албан байгууллагад уриалсан байна.
Өнгөрсөн долоо хоногт Энэтхэгийн засгийн газраас онцгой байдлын албанаас бусад бүх газарт нүүрс, түлээ түлш хэрэглэх, мөн дизель генератор ашиглахыг хоригложээ.
ДЭМБ-ын мэдээлснээр, агаарын чанарын индекс (AQI) 300-аас дээш гарсан тохиолдолд эрүүл мэндэд аюултай гэж үздэг. Даваа гаргийн өглөө Дели хотын агаарын бохирдлын түвшин 450 нэгжээс давсны дараа Энэтхэгийн Бохирдлыг хянах зөвлөл хотын агаарын нөхцөл байдлыг "ноцтой" гэсэн ангилалд оруулжээ. Жил бүрийн 10 дугаар сараас нэгдүгээр сар хүртэл Дели хот, Энэтхэгийн хойд мужууд болон Пакистаны зарим хэсэгт агаарын хэм огцом буурч, салхины хурд багассаны улмаас, мөн машины утаа, тоос шороо, ургац хураалтын дараа сүрэл шатаасны улмаас агаарын чанар эрс мууддаг. Энэ үеэр засгийн газраас агаарын бохирдолтой тэмцэх тусгай арга хэмжээг тогтмол авдаг боловч дорвитой үр дүнд хүрэхгүй байна. Энэтхэгийн хойд нутагт, нийслэлтэй хил залгаа Харьяна, Уттар Прадеш, Бихар мужуудад хяналтгүйгээр сүрэл шатаасны улмаас "эрүүл мэндэд халтай ноцтой байдал" нүүрлэж байна гэж Дели хотын захиргаа мэдэгджээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл7
Хэрвээ яаралтай арга хэмжээ аваагүй бол агаарын бохирдол 2500 хүрэх байж ! 3000 хүрээд 10 сая цогцос бий болох байж !
Агаарын бохирдол улам ихэсч олон зуун сая энэтхэгийг үхүүлээсэй.
Чи түрүүлээд хорт утаа өмхий үнэртсэн нүхэн жорлондоо үхэнэ
улаанбаатрын хажуу сүвээ богд уулыг зайсангаас цааш доогуур нүхэлж дүүргийн давхар галт тэрэгний өргөн төмөр зам авто зам трамвайны зам тавьж хотоос хурдан гарах боломжтой болъёо улаанбаатрын хүнд агаарыг өөрөө инжекцлэн шөнийн цагаар өмнөд тал руу хөөнө улаанбаатрын утаа тоос уул давж чадахгүй цементтэй холилдсон хоо тоором түүрэг уушгинаас салахгүй наалдчихаад архи уугаад ч салдаггүй зүрх амьсгаадуулдаг хамрын булчирхай томорч хамар битүүрсээр амаар амьсгалсаар үхэж байна
за манай УБ ч гэсэн байнга л утаатай , байнга агаарын чанар муу явж байгаа шүү !!!!!!!!!!!!!!!! ингээд дүлий, сохор, хэлгүй юм шиг яваад байвал нэг мэдэхэд энэ Энэтхэгийн араас орно шүү !!!!!!!!!
хойт тундрийн мөсөн уулын салхи дөрвөн уулын дунд тунасан нарийн ширхэгтэй тоос утаа холилдон хүндэрсэн даралттай агаарыг хөөж дийлэхгүй байгаа тул богд уулыг сэтлэж дээрээс дарсан хүнд агаарыг хөөж хавдартай ард түмнээ цэвэр талын агаараар амьсгалуулж агаарын солилцоо явуулж өгнө үү
үгүй бол улаанбаатрыг төмөр зам дагуу дархан сүхбаатар кяхт руу шилжүүлэн суурьшуулах амархан байна төмөр зам дагуу москва хүртэл утаа тоос алгаа