Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “20 минутын хот” төлөвлөлтийн хүрээнд ирэх жилүүдэд хийх бүтээн байгуулалтын ажлуудынхаа талаар өнгөрсөн бямба гарагт олон нийтэд нээлттэй мэдээлэл өгсөн.
Тодруулбал, 2024-2028 онд нийслэлд түгжрэлийг бууруулах хүрээнд хоёр түвшний замуудыг барих ажлыг үе шаттай хийнэ. Хот доторх хөдөлгөөний ачааллыг бууруулах гэрлэн дохиогүй, хоёр түвшний тойрог хурдны авто зам байгуулах зөвлөх үйлчилгээний тендерийг арваннэгдүгээр сарын 25-нд хаах бөгөөд ТЭЗҮ-г 2025 онд бүрэн боловсруулах юм.
Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар “Тойрог хурдны авто зам байгуулах зөвлөх үйлчилгээний баг нь 2025 онд аль трассаар, хамгийн бага газар чөлөөлөлтөөр Улаанбаатар хотын эхний тойрог замыг хийх зэрэг асуудлыг шийднэ. Мөн энэхүү шинэ тойрог замын санхүүжилтийг Туулын хурдны зам ашиглалтад орсны дараагаар хурдны замын хураамж болон бусад замын сангийн хураамжаар бүрдүүлнэ” гэв.
Түүнчлэн Туулын хурдны замыг Нисэхийн тууш замтай холбох шинэ гүүрний ажлын тендерийг ирэх онд зарлаж, ажлыг эхлүүлнэ. Өөрөөр хэлбэл Наадамчдын гудамж буюу Яармагийн зам дээгүүр явах зургаан эгнээ зам бүхий босоо тэнхлэгийн гүүрэн байгууламж нь Нэгдүгээр хороолол руу холбогдож, урагшаа Нисэхийн хурдны замтай нийлэх юм.
Мөн Яармаг-Хархорин чиглэлийн агаарын дүүжин замын тээврийн газар чөлөөлөлтийн асуудлыг шийдсэн боловч гүйцэтгэгч аж ахуйн нэгжээс шалтгаалан ажлын явц удаашралтай байгаа аж. Гэсэн ч Яармагийн замаар оргил ачаалалдаа 90 мянган машин явдаг тул “Яармаг-Хархорин” чиглэлийн эхний ажлыг ирэх ондоо багтаан дуусгана. Тэрчлэн үргэлжлэл хоёрдугаар трасс болох “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн-Шангрила төв” гэсэн чиглэлийг хотын иргэдийн санал асуулгаар шийднэ гэдгийг онцоллоо.
Сэтгэгдэл12
метрогоор чинь дүүрэн хөдөөнөөс шилжин ирэгсэд тэнүүлчид архичид гудамжныхан хонож амьдрах.
тэнэгт Оркоо! Өөрийгөө хичээ метрогоо барь, дүүжин гүүрээ хий, Богд уулаа цоол!!!
тэр уул ямар яацын. салхи үзүүлэх гэсиймуу. гэрэлд цохиулах гэсэн үү. зөөз. нууц богино зам байгаа шд уг нь.
Шударга арьс нөмөрсөн Б.Энхбаяр “НОГООН АВТОБУС”-нд холбоотой байх магадлалтай
Харин тийн манайх болсон хойно АС-г нь хэмнээд ажиллуулахгшй тэгээд өмхийрсөн үнэрт нь орох аргагүй л юм болж дуусна дөө. Манайд ер нь бүтэлтэй 1 юм байдаггүй болохоор шууд л муу юм бодогддог болж.
хуц
Hairan mungu boli tegeh uu novshoo zugeer l davhar zam guur bariach
Амиа егүүтгэгчид их болсон үед одоо яанаа. Дээрээс баахан хүн унаж ирээд байх вий дээ
hurdan hiigeechee . ene ond dvvjin gvvriin ehnii heseg ashiglaltand orno gesen yasan
hurdan hiigeechee . ene ond dvvjin gvvriin ehnii heseg ashiglaltand orno gesen yasan
Намар тэгдэг дээ
Яанадаа!!!