sonin.mn

11-р сарын 16-ны үдээс хойш, БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден нар Перу улсын нийслэл Лимад уулзжээ.

Ши Жиньпин энэ үеэр хэлэхдээ, "Ерөнхийлөгч Байдентай дахин уулзаж байгаадаа баяртай байна. Өнгөрсөн дөрвөн жилд Хятад, Америкийн харилцаанд нугарал бүдрэл учирсан ч та бид хоёрын удирдлага дор үр ашигтай яриа хэлцэл, хамтын ажиллагаа өрнөж, ерөнхий тогтвортой байсан.


Хятад, Америкийн харилцааны хөгжил Хятад, Америкийн дипломат харилцаа тогтоосноос хойших 45 жилийн туршлага, сургамжийг харуулсан. Хоёр орон түнш, анд нөхөр байж, санал зөрөлдөөнөө хойш тавьж, нийтлэг ойлголтод хүрч, бие биеэ амжилтад хүргэвэл Хятад, Америкийн харилцаа эрчимтэй хөгжих боломжтой. Хэрэв бие биенээ өрсөлдөгч, дайсан мэт үзэж, ширүүн өрсөлдөж, бие биенээ хохироовол Хятад, Америкийн харилцаа нугарал бүдрэлд орж, бүр ухрах ч болно.

Өнөөгийн дэлхий ертөнц үймээн самуун, зөрчил мөргөлдөөнтэй байсаар бөгөөд шинэ болон хуучин асуудлууд хоорондоо уялдаа холбоотой байж, хүн төрөлхтөн урьд өмнө хэзээ ч байгаагүй сорилтуудтай тулгарч байна. Том гүрнүүдийн өрсөлдөөн цаг үеийн урсгал байх ёсгүй. Эв нэгдэл, хамтран ажиллаж, хүчир бэрхийг хамтдаа даван туулж ёстой. Шинжлэх ухаан, технологийн хувьсгал, аж үйлдвэрлэлийн өөрчлөлт үргэлжилж байна. "Харилцааг салгах, таслах" нь асуудлыг зохицуулах арга биш, харилцан ашигтай хамтран ажиллах нь хамтын хөгжилд хүрч чадна. "Жижиг хашаа, өндөр хэрэм барих" нь том гүрний үйлдэл биш. Нээлттэй байж, хамтаар хуваалцах нь хүн төрөлхтөнд ашигтай. Дэлхийн хоёр том орон болох Хятад, Америк дэлхий нийтийн ашиг тусыг бодолцож, үймээн самуун ихтэй байгаа дэлхий ертөнцөд тогтвортой, эерэг тохио өгөх ёстой .


Дэлхийн хамгийн чухал хоёр талт харилцааны хувьд Хятад, Америкийн харилцаа тогтвортой хөгжих нь хоёр ард түмэн төдийгүй хүн төрөлхтний ирээдүй, хувь заяанд холбоотой гэдэгт би бүрэн итгэдэг. Хятад Америк хоёр ард түмний сайн сайхан байдал, олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг ашиг сонирхолд тулгуурлан, ухаалаг сонголт хийж, хоёр том орны харилцааны зөв замыг эрэлхийлж, Хятад Америк хоёр орон энэ дэлхийд урт хугацаагаар энх тайван зэрэгцэн оршихыг биелүүлэх хэрэгтэй.

Саяхан АНУ-д Ерөнхийлөгчийн сонгууль боллоо. Хятад Улсын Хятад-Америкийн харилцааг тогтвортой, эрүүл саруул хөгжүүлэх зорилт өөрчлөгдөөгүй. Харилцан хүндэтгэж, энх тайвнаар зэрэгцэн орших, хамтран ажиллаж, хамтаар хожих зарчмууд өөрчлөгдөөгүй. Бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн эрх ашгаа тууштай хамгаалах гэсэн байр суурь өөрчлөгдөөгүй. Хятад, Америкийн ард түмний уламжлалт найрамдлыг үргэлжлүүлэх хүсэл өөрчлөгдөөгүй. Хятад Улс Америкийн Засгийн Газартай яриа хэлэлцээгээ үргэлжлүүлж, хамтын ажиллагаагаа өргөжүүлж, санал зөрөлдөөнөө хяналтдаа байлгаж, Хятад Америкийн харилцааг тогтвортой байлгаж, хоёр орны ард түмэнд хүртээмжтэй байлгахыг хичээх болно "гэжээ.


Г.Бямба