11-р сарын 14-нд болсон БНХАУ-ын Худалдааны яамны хэвлэлийн бага хурал дээр, АНУ-ын Худалдааны яамын хэвлэлийн төлөөлөгч Тайваний хагас дамжуулагч үйлдвэрлэлийн компанид захидал илгээсэн явдалтай холбогдуулан, Хятад руу тээвэрлэсэн хиймэл оюун ухааны хурдасгуур болон график боловсруулах нэгжид ашигладаг 7 нанометр, түүнээс илүү дэвшилтэт загвар бүхий чипийн экспортод хязгаарлалт хийсэн талаар тайлбар хийжээ.
Тодруулбал БНХАУ-ын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Хэ Юнчянь хэлэхдээ, "Хятад улс холбогдох нөхцөл байдлыг анхааралдаа авлаа. Хэсэг хугацааны турш АНУ экспортын хяналтын арга хэмжээг урвуулан ашиглаж, эрх мэдлээ хэрэгжүүлэн, Хятадын хагас дамжуулагчийн салбарт дарамт шахалт үзүүлэхээ ерөөс зогсоогоогүй, дэлхийн хагас дамжуулагчийн зах зээлд сөргөөр нөлөөлж байна. Энэ нь олон улсын эдийн засаг, худалдааны дүрмийг ноцтой зөрчиж, чөлөөт худалдаанд бүдүүлгээр хөндлөнгийн оролцоо хийж буй зах зээлийн бус арга барил юм.
Хагас дамжуулагч бол дэлхийн аж үйлдвэрийн хөдөлмөрийн хуваарилалт, хамтын ажиллагааны төлөөлөл салбар юм. АНУ-ын арга барил нь талуудын ашиг сонирхлыг ноцтой хохироож, дэлхийн шинжлэх ухаан, технологийн солилцоо, эдийн засаг худалдааны хамтын ажиллагаанд саад учруулж байна" гэжээ.
Г.Бямба
Сэтгэгдэл1
Өмхий хятад улс чанаргүй хямд бүтээгдэхүүнээрээ дэлхийн хэрж байна. Трамп хятадын хулхи хямд бараанд өндөр татвар оногдуулж дотоодын үйлдвэрлэл бүтээгдэхүүнээ хамгаалах нь зөв.