sonin.mn

СИДНЕЙ, 2024 оны арваннэгдүгээр сарын 14 /ABC/. Теннисний таван талбайг нийлүүлсэнтэй тэнцэх хэмжээтэй, дэлхийн хамгийн том шүрэн хадыг эрдэмтэд Соломоны арлуудын эрэг хавиас илрүүлжээ. Уг шүрэн хадыг усан доор хийсэн экспедицийн судалгааны үеэр илрүүлсэн байна.


Байгалийн энэхүү ховор бүтэц нь 34 м өргөн, 32 м голчтой, 5.5 м өндөр ажээ. Өмнө нь дэлхийн хамгийн томд тооцогддог байсан бусад бүх шүрэн хаднаас илүү том хэмжээтэй энэхүү хад нь 300-500 жилийн хугацаанд ургасан гэж судлаачид таамаглаж байна. 


Эл шүрэн хад “Pavona clavus” хэмээх төрөлд хамаарах бөгөөд далайн давлагаа шиг хэлбэртэй, үндсэн өнгө нь хүрэн бөгөөд тод шар, цэнхэр, улаан өнгийн цацралттай ажээ. Эрдэмтдийн хэлснээр “уг шүрэн хад нь харьцангуй эрүүл” байгаа гэнэ. "Далайн дулаарлын улмаас гүехэн усан дахь хаднуудын хэмжээ багасаж байгаа хэдий ч харьцангуй гүнд байгаа энэхүү том, эрүүл баян бүрд нь бидэнд итгэл найдварын гэрэл мэт харагдаж байна" гэж экспедицид оролцсон далай судлаач Эрик Барун ярьжээ. Өмнө нь Америкийн Самоагийн Үндэсний далайн дархан цаазат газраас олдсон “Big Momma” гэдэг нэртэй шүрэн хад дэлхийн хамгийн том шүрэн хад гэж тооцогдож байв. Түүний өндөр нь 6 м, өргөн нь 22.2 м, голч нь 41 м бөгөөд 500 гаруй жилийн настай ажээ. 



Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг