sonin.mn

ШИНЭ ДЕЛИ, 2024 оны арваннэгдүгээр сарын 14 /TASS/. Энэтхэг улсын Зэвсэгт хүчин сансар огторгуйд явуулах байлдааны ажиллагааны бэлэн байдлыг дээшлүүлэх зорилгоор "Antariksha Abhyas - 2024" гэдэг нэртэй сургуулилалтыг түүхэндээ анх удаа хийжээ.


Тус улсын Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр, гурван өдөр үргэлжилсэн уг сургуулилалтыг “сансрын нөөц бололцоо, үйлчилгээний талаар илүү гүнзгий ойлголттой болох, мөн сансар огторгуйн орон зайд явуулах үйл ажиллагаанд оролцогч талуудын харилцан хамаарлын талаар ойлголттой болох” зорилгоор явуулсан байна. 


Хинди хэлнээс хөрвүүлбэл “Дэлхий дээрх тэнгэрт хийх сургуулилалт” нэртэй уг ажиллагаанд Энэтхэгийн Сансрын батлан хамгаалах агентлаг болон түүний анги нэгтгэлүүд, мөн Агаарын цэрэг, хуурай замын болон тэнгисийн цэргийн хүчний цэргүүд оролцжээ. Сургуулилалтын хүрээнд мөн сансрын хамгийн сүүлийн үеийн технологиуд, Энэтхэгийн сансрын хөтөлбөрийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулжээ. 


Д.Жаргал


Эх сурвалж: "Монцамэ" агентлаг