Автомашины хотын дугаарыг энэ сарын 8-наас олгохгүй. Энэ нь автомашин борлуулдаг ченжүүдийн хувьд маш муу мэдээ болж байна. Өнөөдөр зах, худалдааны төвүүдэд автомашины борлуулалт хараахан муудаагүй гэнэ. Учир нь арваннэгдүгээр сарын 8-наас автомашинд хотын дугаар олгохгүй гэсэн шийдвэрийг эртнээс урьдчилж мэдсэн учраас импортоор оруулж ирсэн бүх автомашиндаа дугаар авчихсан.
Түүнийгээ автомашинтайгаа зарж, одоохондоо борлуулалт муудах асуудал үүсээгүй байна. Харин цаашдаа хотын дугаарыг хязгаартай олгоод эхэлбэл автомашины борлуулалт эрс муудна гэдгийг автомашины ченжүүд хэлж байгаа юм.
Гэхдээ зөвхөн ченжүүдийн автомашины борлуулалт муу байгаагаас шалтгаалж нийслэлийн иргэдийн өмнө тулгамдсан түгжрэлийн асуудлыг хөсөр хаях уу гэдэг жинхэнэ асуудал юм. Өнөөдөр Улаанбаатар хотод хүн амынхаа талаас илүү хувьтай нь тэнцэх тээврийн хэрэгсэл байдаг. Үүнийг хотын нэг өрхөд 1-2 автомашин ногдож байна гэж үзэж болох юм. Энэ тоон дээр нэмээд 2024 оны зөвхөн эхний 10 сарын байдлаар нийслэлд 129 мянга орчим тээврийн хэрэгсэл импортоор орж ирсэн байгаа юм. Импортоор орж ирэх автомашины тоо жил бүр өсдөг ч ямар нэг хэмжээ хязгаарлалт тогтоодоггүй. Бүр бүртгэлтэй тээврийн хэрэгслийн талаас илүү хувь нь 10-аас дээш жилийн насжилттай байсан ч асуудлыг тоолгүй өнгөрөөсөөр ирсэн.
Тэгвэл энэ жилээс л автомашины тоог хязгаарлах, олон жилийн насжилттай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, зөвхөн байвал зохих шалгууруудаа хангасан бол автомашинд улсын бүртгэлийн дугаарыг олгох зэрэг асуудлыг ярьж, ажлууд хэрэгжиж эхэллээ.
Ингэснээр Улаанбаатар хотын тээврийн хэрэгслүүд нэгдсэн стандарттай болно. Импортоор хэмжээ хязгааргүй ямар нь мэдэгдэхгүй тээврийн хэрэгсэл орж ирэхгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл, олон улсын байгууллагуудын судалгаагаар хөгжил буурай эсвэл хөгжиж буй орнуудад осол аваарт өртсөн тээврийн хэрэгслүүдийн гадаад үзэмжийг өөрчилж, зарж борлуулдаг гэдэг нь тогтоогдсон байдаг. Энэ байдал Монголд үүсэхгүй болно. Цаашлаад тээврийн хэрэгслийн даатгалд хамрагддаг, зөрчлийн торгуулиа төлдөг, төлөх төлбөр нь өндөр бол зөрчил гаргадаггүй хариуцлагатай иргэнийг төлөвшүүлэх асуудал. Улс орны иргэдийн эрүүл мэнд, амь нас, хүрээлэн буй орчны аюулгүй байдалтай ч хэмжээ хязгааргүй тээврийн хэрэгслийг цэгцлэх асуудал холбогдох юм. Мэдээж өдөрт хамгийн багадаа 1 цагийг, үүнээс илүү 2-4 цагийг ч түгжрэлд хий дэмий үрж байгаа иргэдээ бодох цаг нь нэгэнт болсон биз ээ. Суусан тэнэгээс явсан цэцэн дээр гэж үг байдаг. Түгжрэлийн эсрэг ямар ч ажил хийхгүй байснаас боломжит ажлуудыг судалгаатай хэрэгжүүлж, хөрсөн дээр бууж байгаа эсэхийг мэдэхээс нааш түгжрэл буурахгүй нь лавтай.
С.Батаа
Сэтгэгдэл26
Машины чэнжүүдтэй тэмцэээд яах юм бээ,,,хот төлөвлөлтгүй болгосон үе үеийн эрх баригчид ногоон автобусны чэнжүүдээ шудрагаар яллаад,,,,дараа нь машины чэнжүүдээ “””алаачээ””””,,,одоо хэдэн машины чэнж хотын бөглрөлд буруудаад шаачихлаа шүү,,,шал балай юм,,,
Махны үнэ өсөхөөр махны чэнж буруутай,,,,доллар өсөхөөр долларын чэнж буруутай,,,гурилын үнэ өсвөл гурилын чэнж буруутай гээд л,,,,бүгдэд ард түмэн өөрсдөө буруутай,,,,ямар тэнэг логик вэ,,,,хотын бөглрөлд машины чэнж ямар буруутайг тайлбарлаад өгөөч,,,,хотын үе үеийн газрын наймаачин,,,нийтийн тээврийг дампууруулж идэж ууж байсан дарга нараа яагаад яллаж чадахгүй байнаа,,
Ченж бишээ авилгачид та нар л буруутай бүх олон нийтийн өмчийн газарыг хууль бусаар зарж идэн хууль бус барилга хахуулиар бариулаад ямарч замгүй болгосон та нар буруутай зүгээр нэг машин унах эрхтэй ард түмэн ямарч буруугүй
Худлаа юм бичихээ боль Ченжууд биш уе уеийн хотын удирдлагуудтай холбооТой энэ тугжрэл Нямбаатар ч ялгаагуй тугжрэлийг томоор харж шийдэх толовлогоо алга Хотоо тэлж ажлын орон тоо олноор байгуулж хотын иргэдийн тоог цоолно Энэ ажлыг огт хийхгуй байгаа
төлөвлөгөө бгаашд, танилцуулахаар бүгдээрээ эвшээгээд осоржамаагийнхаа лайв руу хошуурцгаадаг биз дээ. Гүүглээр ороод 2040 он хүртэлх хотын төлөвлөгөөг хар л даа. Ердөө нэг хэсэг нь л түгжрэлийн асуудал байгаа шд, хамгийн чухал нь УБ хотын хувьд тог цахилгаан, утаа арилгах асуудал бас бгаа. Комны цаанаас худлаа бүлт бүлт шаадаг оркууд бгаа цагт ямар ч мундаг бурхан ирж Монголыг удирдах гээд үнэндээ бүткүү дээ. Битүү оркууд шавцан. Уудлын орой дүүргээд л утаа тавиад л тэгээд утаа арилгаад өг хөөе гэж сошиалаар хашгираад л зайлцгаагаасай хөдөөний хар ацнууд.
Маш зөв. Үүнээс ч хатуу арга хэмжээ ав! Энэ төмрийн хогуудыг цэгцэлж, явган явцгаа!
Chi uvliin huitend 30 minut autobus huleegeed hoinoos ni guigeed uz dee
Монголд 1990 оноос хойш ЗГ, хот, аймаг, сум, дүүрэг, хорооны төрийн албанд шургалж, ард түмний татварын мөнгөнөөс цалинждаг ч зөвхөн эрх баригч намын эзэддээ үйлчлэн, улс орныг сүйрүүлж байдаг шимэгчдийн том арми бий болжээ. Төрийн албаны шимэгчид улам олуулаа болж томроод, тэр хэрээр улс орон улам сүйрч доройтоод л байдаг. Шимэгчид улс орныг хэрхэн сүйрүүлж байгааг ард түмэн хоорондоо ярьдаг ч юу ч хийж чаддаггүй. Ийм шимэгч нүсэр арми АНУ-д ч байдаг аж. Шимэгчдийн арми нь төрийн албыг утгыг нь алдуулж, ардчилсан гэх тодотголтой шунахай эзэддээ үйлчилж, ард түмнийг шим шүүсийг шавхан сорсоор энэ том гүрнийг доройтуулжээ. Тэдэнд 6 их наяд долларын төсөв зарцуулдаг аж. Тэгвэл Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Дональд Трамд цагаан ордонд очихоосоо өмнө АНУ-ын төрийн албанд түүхэнд байгаагүй асар том цомхотгол хийн, шимэгчдийн үүр уурхай болсон уг нүсэр бүтцийг нураах ажлыг шуурхай эхлүүллээ. Трамп АНУ-ын төрийн албанд цомхотгол, их цэвэрлэгээ хийж, 2 их наяд доллар хэмнэх төри
Комиссын бараа гэж байдаг шиг комиссын машинууд хотоор дүүрчихлээ цаашид ч зарах гэж санаархаж байна ! Иймд комиссын машин зардаг чёнжүүдыг хязгаарлах цаг нь болсон !
mongold chenj , birj ,san geed sn luivaruud ard tumeniig luivardaj hanahgui l bndaa !
Түгжрэлийг ядаж одоо байгаагаас нь илүү нэмчихгүйн тулд УБ дугаар шинээр олгохыг зогсоож байна. Энэ чинь зөв шд. Сар бүр өчнөөн олон мянган машин нэмэгдээд байхаар чинь ингэж хязгаарлахаас өөр яахын?
тийшд мянга хүрэхгүй ченжүүдийн эрх ашиг чухал уу, нийт нийслэлчүүдийн эрх ашиг чухал уу гэдгийг үнэхээр бодо цаг болсоон. Энэ байдлаар явах юм бол таван жилийн дараа УБ хот тэг зогсоно. давхар замууд бариад ч жилдээ 100 мянгаар нэмэгдэж бгаа хуучин машинуудыг захиргааны аргаар л өөрчлөхөөс өөр аргагүй. мөн эдийн засгийн хөшүүргээр хүмүүсийг машинаас татгалздаг болгох хэрэгтэй. Айхгүйгээр зоригтой хийх л хэрэгтэй. Үхсэн ацны жагсаал цуглаан бэ? Өнгөрсөн гучин жил гэж сүүлийн үед их ярьдаг болсон. Яг үнэндээ бид хөгжихгүй байгаа шалтгаан бол бидний энэ дураараа, зоргоороо хүн сүрэг шиг амьдрах дуртай, хууль, журах сахиулах гэсэн болгоныг хүчээр эсэргүүцэж ирсэнтэй холбоотой шүү. Яг нарийндаа дарга муудаа биш, ямарваа нэг шийдвэр гаргангуут иргэд эсэргүүцдэг учраас тэдэнд тоогдох гэж зоригтой шийдвэрүүд гаргаж ирээгүйтэй холбоотой
Зоригтой тэнэгээс зоригтой ухаантан илүү юмшүүдээ,,,,машины чэнж машин зарахгүй юм бол өөр хэн машин зарах юм,,,,таван богд мөнххада машины чэнжүүд биш юмуу,,,машины чэнждээ ч биш,,,,мунхаг хулгайч дарга нарын “””гавьяагаар””” машиндаа бөглөрч суугаа юм бишүү,,,зүгээр л нийтийн тээвэрээ сайн явуул,,,сайжируул,,,,
202.126.90.155 Машин нь замдаа багтахаа болиод нийтийн тээвэр чинь машинтайгаа адилхан түгжрээд байхад хэн тийшээ суухийн бэ, эргүү минь. Хуучин машины импортоо аажмаар цөөлж байж, автобус нэвтрэх замууд чөлөөтэй болж байж хүмүүст нийтийн тээвэрт суудаг болно. Түгжирч бгаа машинуудын хажуугаар атаархтал нь автобус чөлөөтэй яваад эхэлбэл хүмүүс хүссэн хүсээгүй суудаг болно. тэгэхгүй одоонийх шиг буруу рультэй, Японы хуучин машины хогийн цаг шиг байдал бахь байдгаараа байсаар байвал нийтийн тээврээ сайжруулж бна гээд автобусны тоогоо нэмээд ч адилхан л зам дээрээ зогссоор байх болно
Хуцаад бай,,,эмээ уу,,,
чэнжүүд нэртэй бүх үнийг хөөргөж бас дээр нь татвар төлдөггүй бүтэн бүлэг олон хулгайчуудыг бүгдийг нь таслан зогсоох хэрэгтэй. энэ талаар зоригтой шийдмэг алхам засгийн газраас зайлшгүй шаардлага байна шүү
аль алинтай нь тэмцэх хэрэгтэй. Ядуу буурай гээд осол аваарт орсон хуучин машин авах ёстой биш. мөн ченжүүдийг тэтгэж байдгаа болих хэрэгтэй. одоо гаалийн мэдүүлэг, автотээврийн гэрчилгээг тулгаж татварт хамруулах хэрэгтэй.нэг хүний нэр дээр зуу гаран тээврийн хэрэгсэл байгаа шүү.шалгах хэрэгтэй.
хотод машины жилд төлөх татварыг 1-3 сая болгож нэмэх хэрэгтэй, машины зогсоолын үнэ 3000-10000 төг болгох, тэгж замаа чөлөөлж автобус , тахси нь чөлөөтэй хурдан явах боломжтой болно, импортын машиныг 8 жилээс дээш настай бол шууд хориглох хэрэгтэй,, устгалд оруул, хатуу арга хэмжээгээ үргэлжлүүлж ав,, уб хорт утааанд маш их хордож үхэж бнааа
Машины дугаар хязгаарлахын оронд дугааргүй машин зарахыг нь хориглочих л доо. Тэгвэл наад олон машин чинь цөөрнө. Удахгүй жилийн дараа ченжүүдийн авсан дугаар ч дуусна.Гэхдээ дугаар дамлагчдын лоббиг дийлэх төрийн байгууллага олдохгүй биздээ.Тэгвэл бөглөрөөд л явцгааж байя.
зөв рүлтэй хятад машин шахах бодлого яваад байна ш дэ, Тэд нарын лобби өөр юу ч биш. дугаар олгохгүй гээд түгжрэл арилчихдаг бол сайхан л байна. Манайхан хууртагдаж ханахгүй юм доо
Машин ихдээд энэ хотод чинь ажил амьдрал хэвийн явагдахаа болиод удаж байна. Харин ч оройтож дугаар олголтыг зогсоолоо. Урд өмнө нь злгсоогоогүй Сумьяабазарт хариуцлага тооцох хэрэгтэй.
Гуцдаг гуцмал вэ шууд хорьж болддоггүй юм
Машины тоо хязгаартай байх явдал тийм муу шийдэл биш төлбөр тооцоо торгууль дээр хатуу хандахаас өөр алга
ХУУЧИН МАШИНУУДАД ТЕХНИКИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ШААРДЛАГА ХАНГАХГҮЙГ НЬ ХОРИГЛОХ, МОТОРЫН АГААР БОХИРДУУЛЖ БАЙГАА ТҮВШИНГИЙН ХЯЗГААР ГЭЖ БИЙ ҮҮНИЙГ МӨРДӨЖ ШААРДЛАГА ХАНГАХГҮЙГ ХОРИГЛОХ ХЭРЭГТЭЙ ! ТЭГВЭЛ ХОТЫН МАШИНЫ ТАЛ НЬ ЛАВ ЯВАХАА БОЛИНО! ЯДАРСАН АМЬТАДЫГ ОНИЛЛОО ГЭЭД ОРИЛОХ БИЗ !ИРЭЭДҮЙГЭЭ ҮР ХҮҮХДЭЭ БОД ЭРҮҮЛ МЭНДЭЭ БОД !
Одоохондоо хотод автомашины илүүдэл бий болж түгжрэл үүсэх үндсэн шалтгаан болсон Үүнд автомашин имдортлогчид хэтэрхий нэрмээс бий болсон Одоо тэдэнд цэг тавих нь зөв Тэд хэтэрхий шуналтаж байна
Чээнжүүд хөгшин прүүсээ хямдруулаад эсвэл авсан үнээрээ хөдөөрүү зараад л болоо юм бишүү. Зөндөө ашиг хийсэн одоо нэг буян хийгээд хөдөөнийхөн орж ирсэн тэрэг унаглдээ.