sonin.mn

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Дональд Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярьж, Украины дайныг хурцатгахгүй байхыг түүнд зөвлөсөн гэж ням гарагт Ройтерс агентлаг мэдээлсэн билээ.


Тэгвэл Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков энэ тухай: "ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулаад буй Дональд Трамп нар хараахан утсаар яриагүй байгаа.


Энэ бол одоо нийтлэгдэж байгаа мэдээллийн чанар, заримдаа бүр маш нэр хүндтэй хэвлэлийн мэдээллийн чанар ямар байгаагийн хамгийн тод жишээ юм. Энэ бол ямар ч ор үндэслэлгүй худлаа. Энэ бол зүгээр л худал мэдээлэл"


гэсэн байна.


С.Сарнай