Засгийн газрын тогтоолоор Улаанбаатар хотод метроны төсөл хэрэгжүүлэхээр боллоо. Ингэхдээ 2013 онд Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ын санхүүжилтээр хийсэн метроны урьдчилсан ТЭЗҮ-ийг үндэслэх юм. Метроны нэгдүгээр шугамын нийт урт 17.7 км бөгөөд газар доогуур туннел байдлаар 6.6 км, Зүүн 4 замаас зүүн тийш 4.9 км, 25 дугаар эмийн сангийн уулзвараас баруун тийш 6.2 км, хоёр талдаа депотой байхаар төлөвлөж байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар:
-Засгийн газрын тогтоолын дагуу олон улсын нээлттэй тендер зарлах замаар метроны гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна. 2013 онд ЖАЙКА олон улсын байгууллагын санхүүжилтээр хийсэн метроны урьдчилсан ТЭЗҮ-ийг үндэслэж, метро барих, түүнд хяналт тавих зөвлөх үйлчилгээтэй хамтатган олон улсын нээлттэй тендер зарлах юм.
Анх 1983 онд нийслэл Улаанбаатар хотод хөрсний нарийвчилсан шинжилгээг тухайн үеийн ЗХУ-ын эрдэмтэд хийж байсан. 2005 онд Азийн хөгжлийн банкнаас Улаанбаатар хотын хүн амын нягтаршил ихсэж буйтай холбоотойгоор их багтаамжийн нийтийн тээвэр буюу метроны төслийг хэрэгжүүлэх анхны суурь судалгааг хийсэн юм. 2009 онд хотын ерөнхий төлөвлөгөө болон Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний судалгаа боловсруулах ажлын хүрээнд дэд бүтцийн салбарт хийх хөрөнгө оруулалтын ажлын жагсаалтад метро орж байсан. 2010 онд хотын нийтийн тээврийн хөгжлийн төслийн судалгааг Азийн хөгжлийн банкнаас мөн хийсэн юм. 2011 онд “Сүүсонг инженеринг” гэх компани анхны метроны урьдчилсан ТЭЗҮ-ийн суурь судалгаануудыг хийсэн. 2013 онд ЖАЙКА олон улсын байгууллагын санхүүжилтээр метроны урьдчилсан ТЭЗҮ-ийг хийсэн. Тус ТЭЗҮ-д үндэслэж метроны зураг төсөв, түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр хийх гүйцэтгэгчийн тендерийг ирэх оны нэгдүгээр сард багтаан зарлахаар төлөвлөж байна.
Анх метрон дээр гурван хувилбар гарсан.
ЖАЙКА олон улсын байгууллага өөрсдөө зээлийн санхүүжилтээр хийвэл 1.7 тэрбум ам.доллароор санхүүжүүлнэ.
Олон улсын нээлттэй тендер зарлаж, шалгаруулбал 1.3 тэрбум ам.доллароор хийх боломжтой.
Өөрсдөө төслийн менежментээ хийж, зөвлөхүүд авч ажиллуулбал 1.5 ам.доллароор гүйцэтгэх боломжтой гэж гарсан.
Эдгээрээс хоёр дахь хувилбарыг сонгосон хэмээлээ.
2007 онд хийсэн ЖАЙКА олон улсын байгууллагын судалгаагаар улаанбаатарчуудын 60 хувь нь нийтийн тээврээр зорчиж байсан. Тэгвэл өдгөө энэ тоо 30 хувьд хүрэхгүй байгаа юм. Энэ нь нийтийн тээврийн шинэчлэлийг цаг алдалгүй хийх шаардлагатай болсныг харуулж байна. Дэлхийн томоохон хотуудад иргэдийнх нь 60 хувь нь нийтийн тээврээр зорчдог. Гэтэл манайд иргэдийн 50 гаруй хувь нь хувийн тээврийн хэрэгслээр зорчиж байна. Нийтийн тээврээр зорчих иргэдийн тоо жил ирэх тусам буурч буй.
Мөн иргэдээс түгжрэлийг бууруулах чиглэлээр ямар ажил хийвэл үр дүнтэй талаар асуухад хамгийн их дэмжлэг авсан нь гэрийн ойролцоо сургууль, цэцэрлэг шинээр барьж, хүрэлцээг нэмэгдүүлэх хэрэгтэй гэх санал байсан. Үүний дараа томоохон зах, худалдааны төвүүдийг дэд төвүүдэд тархаан байршуулах, метро болон их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх, нийтийн тээврийн парк шинэчлэл, ухаалаг гэрлэн дохионы зохицуулалт гэж санал өгсний дагуу нийслэлийн удирдлагууд судалгаан дээр үндэслэн ажиллаж байна. Иргэдийн 90 хувь нь багтаамж ихтэй нийтийн тээврийн хэрэгсэл, тэр дундаа метрог дэмжиж байгаа судалгаа гарсан юм.
Сэтгэгдэл15
За бас метро гэж МАН-ынхан хошногоороо гартал мөнгө цуслах нь дээ.
Иргэдийн эхний санал бол маш зөв. Хүлэмжийн ялгаруулалт багатай, түлшний хэрэглээг бууруулах чиглэлд явах хүсэлтэй гэсэн үг. Ауил, гэр, сургуул үйлчилгэн алхах зайтай байх нь хүн амын эрүүл мэнд, тэр дундаа сэтгэцийн э м нэн таатай.
Gazar dooguur l yabuul 17 km bol ehleed l duusna tunnel uhdag mashin hyadad mash hyamdhan bolson
7 жил идэж уусан МАНгас гэнэт ухаан ороод 6 сарын хугацаанд бөөн бүтээн байгуулалт хийнэ. айн. Улин хуц авилгалчд аа. Та нар хулгай хийх, авилгал авахаас өөр ЮУ ч хийж чадахгүй. Одоо зайлцгаа
17 km yahav , turuugui huuhded tumur ulgii buu umsuul ! 17 km chini iim toonii viski bolchihgui bol yamai !
Метро нь энэ дэлхий дээрх хамгийн их"цавчаа" лаадаг бүтээн байгуулалт юм гэсээн. Ная, ерээд оны үеийн Москва хотын дарга асан Лужков ол он метро баииад өөрөө дэлхийн баяцуулын нэгэ н болсон түүх байдагдаа.
Хов
za Metrotoi bolbol sain suu,ene pranzad rennes hotod erdee gyrban jiliin dotor l neg sain sygam barigdah yum!!!!
япончуудаар бариулах хэрэгтэй дээ, найдвартай юм хийх байх
2 шугамтай метро барьлаа гээд түгжрэлийн асуудал огтхон ч шийдэгдэхгүй
2 шугамтай метро барьлаа гээд түгжрэлийн асуудал огтхон ч шийдэгдэхгүй
1,5 сая хүнтэй хотод метро ямар ч ашиг өгөхгүй дампуурна, цах станц барихгүй бол вагон нь явахгүй ийм тэнэгүүд байх гэж???
Хятдын харбин хотын метрог очиж судламаар юм Манайхтай нөхцөл ойрхон санагдсан. Буянт-ухаагаас яармаг дайруулаад хойшоо 7 буудал шарга морьт юмуу дамбын чиглэлд
Аль эрт Метро бахйгуулах байсан юм. 2013 онд ТЭЗҮ-гээ хийгээд 2020 онд Метро Улаанбаатарт ашиглалтад орох байлаа.
Эхлээд цахилгаан станцтай болчих галт тэрэг нь дезель тулшээр явахгуй байлгуй