11-р сарын 7-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Дональд Трампт цахилгаан илгээж, АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь баяр хүргэжээ.
Ши Жиньпин тэмдэглэхдээ, "Хятад, Америк хамтран ажиллавал хоёр талаараа ашигтай байж, зөрчилдөн сөргөлдвөл хамтаар хохирол амсах болно гэдгийг түүх харууллаа. Хятад, Америкийн тогтвортой, эрүүл хөгжил нь хоёр орны нийтлэг ашиг сонирхол бөгөөд үүнийг олон улсын хамтын нийгэмлэг хүсэн хүлээж байна. Хоёр талаараа харилцан хүндэтгэж, энх тайвнаар зэрэгцэн орших, хамтаар хожих зарчмыг баримталж, яриа хэлцэл, хэлхээ холбоогоо эрчимжүүлэн, санал зөрөлдөөнөө хяналтдаа байлгаж, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, шинэ цаг эриний Хятад, Америкийн харилцааны зөв арга замыг олж, хоёр оронд ашиг хүртээж, дэлхий нийтэд хүртээмжтэй байхыг хүсэж байна" гэжээ.
Мөн өдөр БНХАУ-ын дэд дарга Хань Жэн, Жеймс Вэнсд цахилгаан илгээж, АНУ-ын дэд Ерөнхийлөгчөөр сонгогдсонд баяр хүргэсэн байна.
Г.Бямба
Сэтгэгдэл0