Зургаан хоног үргэлжлэх Хятадын олон улсын импортын 7 дахь экспо11-р сарын 5-ны өдөр Шанхай хотноо нээгдсэн билээ. Импортын экспогийн чухал хэсэг болохын хувьд Хүнчяогийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалт нь "Өндөр түвшний нээлттэй байдлыг баримталж, эдийн засгийн хүртээмжтэй даяаршлыг хамтаар дэмжье" уриан дор 19 салбар форумыг зохион байгуулжээ.
Өчигдөр Хүнчяогийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтын "ДХБ-ын 30 жил ба Хятад улс: Түүх ба өөрчлөлт" сэдэвт форум болж, ДХБ-ын 30 жилийн хөгжлийн туршлагыг дүгнэсэн байна. Уулзалтад оролцсон бүх талууд Хятад улс ДХБ-д элссэнээс хойш дэлхийн эдийн засгийн хөгжилд оруулсан чухал хувь нэмрийг бүрэн хүлээн зөвшөөрч, ДХБ-ын шинэчлэлийн гол чиглэл, Хятад улс тогтолцооны шинжтэй нээлттэй байдлыг тогтвортой өргөжүүлж байгаа зэрэг сэдвээр ярилцжээ.
Чуулга уулзалтад оролцсон зочид хэлэхдээ," Хятад улс ДХБ-д элссэнээс хойш бусад улс орнуудтай эдийн засаг худалдааны харилцаагаа ихээхэн нягтруулж, Хятад улс олон улсын импортын экспог зохион байгуулж, бусад орны бараа бүтээгдэхүүний экспортод өргөн зах зээлийг бүрдүүлж, олон улс орны хөгжилд илүү их боломжийг олгосон. Өнөөдөр Хятад улс ДХБ-ын гол гишүүн болсон бөгөөд хөрөнгө оруулалтыг хялбарчлах болон бусад асуудлаар хэлэлцээ хийж үр дүнд хүрэхэд чухал хувь нэмэр оруулсан" гэжээ.
Г.Бямба
Сэтгэгдэл1
Саяхан л юм шиг.Монгол улс ДХБ- 1990 оны эхээр Хятадаас түрүүлж элссэн .Гэвч Хятад Монгол зах,зээлд нэвтэрч Монгол нэрээр Хятадын Оёдлын үйлдвэрүүдийн бараа Дэлхийн Зах зээлд Татваргүй гарч бсн.Монголчууд Энэ түүхээ мартсан бгаа даа.Гэвч Хятад хөгжил л илүү түчээ дүгнэгдэж бна даа.Америк,ЕХ гээд лМонголд нээлттэй зах зээл бдг Даанч Монгол Төр санаачлагатай удирдаж чадахгүй л Бусдын Хөгжлийг гайхаж дагаж далдагнах шинжтэй бх юм.ЕС дагаж буй хүмүүсээсэ юу хийж чадах уу гэсэн "Хариуцлага"шанаа өгч үрдүнд Монгол Хөгжлийг эрчимжүүлээсээ?!