sonin.mn

ТОКИО, 2024 оны арваннэгдүгээр сарын 7 /NHK/. Японы Фүжи уулын оройд цасан бүрхүүл тогтжээ. Энэ нь сүүлийн 130 жилийн хугацаанд тус оргил хамгийн хожуу цасан титмээ зүүсэн тохиолдол болж байна.


Японы хамгийн өндөр уулын оройд цасан бүрхүүл тогтсон болохыг оргилоос 40 км-ийн зайд орших Кофү бүсийн цаг уурын ажиглалтын төвийн ажилтнууд өнөө өглөө нүдээр үзэж баталжээ.


Энэ жил ер бусын дулаан байсан тул цасан бүрхүүл ердийн үеийнхээс сар гаруйн хугацаагаар хоцорч тогтсон нь 1894 оноос ажиглалт хийж эхэлснээс хойших хамгийн хожуу тохиолдол боллоо. Уулын бэлд орших Фүжиёшида хотын засаг захиргаа оргилын гэрэл зургуудад дүн шинжилгээ хийсний дараа лхагва гарагт “энэ улирлын анхны цасан бүрхүүл” тогтсоныг зарласан байна.



Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг