СТОКХОЛМ, 2024 оны арваннэгдүгээр сарын 6 /DW/. Шведэд 2022 онд болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр лалын шашинтнуудыг үзэн ядах үйлдэлд өдөөн турхирсан хэт барууны үзэлтэнд дөрвөн сарын хорих ял оноожээ.
Расмус Палудан гэгч энэ этгээд Мальмо хотод лалын шашинтнуудын эсрэг жагсаал зохион байгуулж, Коран судрыг шатаасан нь дэлхий даяар эсэргүүцлийн жагсаал өрнөхөд хүргэсэн байна.
Шүүхийн шийдвэрт дурдсанаар, Р.Палудан жагсаалын үеэр лалын шашинтнууд, арабууд, африкчуудыг доромжилсон утга агуулгатай үг хэлсэн байна. Шүүгч Никлас Содерберг мягмар гарагт мэдэгдэхдээ “Лалын шашин, тэр байтугай лалын шашинтнуудыг олон нийтийн өмнө шүүмжилж болно, гэхдээ хэсэг бүлэг хүмүүсийг үзэн ядах нь тодорхой хил хязгаараас хэтрэх ёсгүй" гэжээ.
Хуульч мэргэжилтэй Р.Палудан мягмар гарагт гарсан шүүхийн шийдвэрийг хүлээн авахгүй гэдгээ мэдэгдээд, давж заалдана гэснийг Шведийн Expressen сонинд эш татан мэдээлсэн байна. Швед, Данийн иргэн, хэт барууны суртал нэвтрүүлэгч тэрбээр 2020 онд Данид дээрхтэй төстэй хэргээр ял шийтгүүлсэн бөгөөд өөрийгөө буруугүй хэмээн давж заалдахаа мэдэгдэж байжээ.
Эсэргүүцлийн жагсаалын үеэр Коран судрыг шатаасан нь Швед, Туркийн харилцааг хурцатгаж, АНУ-аас Туркт шинэ цэргийн нисэх онгоц худалдах хүртэл, Швед улс курдүүдийн эсрэг арга хэмжээ авах хүртэл тус улсыг НАТО-д элсүүлэхийг зөвшөөрөхгүй гэж Турк улс мэдэгдэж байв.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл4
В.Орбан: "Европ Исламын нэг тив болно"!!! 2015 онд Германы канцлер Анжела Меркел олон зуун мянган дүрвэгсдийг Европ руу оруулахыг зөвшөөрснөөр энэ бүхэн эхэлсэн. Европод либералууд засгийн эрхэнд гарснаар энэ байдал улам дордлоо. Ялангуяа "Ногоон Нам" даяарчлалыг хүчтэй дэмжсэн.(eвропын Ногоон Намууд АНУ-ын санхүүжилттэй гэдэг баримт саяхан ил болсон). Хэрэв бид энэ байдлыг одоо зосоохгүй бол, Европын язгуурын оршин суугчид цөөрч, гадны дүрвэгсдээр дүүрнэ. Европ тив Христын шашинтай. Харин одоо бид соёл, итгэл үнэмшил, тусгаар тогтнол,бүх үнэт зүйлээ алдаж байна. Бид уусаж алга болох гэж байна. Унгар даяарчлалтай тэмцсээр ирсэн. Польш мөн тэмцэж байна. Брюссельд суугаа хүмүүс"хил хязгааргүй эрх чөлөө,даяарчлал" гэсэн уриандаа нүд нь сохорсон байна. Европ зүүн баруунаараа хуваагдахад ойрхон байна. Унгар улс Европ тивийг Европчуудын тив байлгахын төлөө бүхнийг хийнэ гэж мэдэгджээ.
Эмээ уу,,,
202.126.90.192 чи л эмээ уух юм биш үү мэдрэл минь.
"Серби улс Европын Холбооноос холдож БРИКС-тэй нэгдэхээр шийдлээ" ЕХ барууны орнуудыг амжилттай нэгтгэж нэг мөнгөн тэмдэгийн дор (евро) хүчирхэгжсэн. Сүүлийн жилүүдэд дарангуйлал тогтож, хөшигний ард хэдхэн хүн шийдвэр гаргадаг болсон. Энэ нь европын иргэдийн дургүйцлийг хүргэж байна. ЕХ-ны орнуудын эдийн засаг сүйрч, тусгаар тогтнол, ёс заншилыг үл тоон өөрсдийн гаргасан шийдвэрийг хүчээр тулгадаг болсон нь ЕХ-г ганхахад хүргэж байна. Балканы орнуудаас Серби улс БРИКС-д элсэх шийдвэрээ гаргажээ. Тэд дэлхийн шинэ супер хүчин Орос, Хятад, Энэтхэг зэрэг бусад орнуудтай нэгдэхээр шийджээ. Энэ нь Европын геополитикийг өөрчлөх том алхам болж байна.