sonin.mn

ТОКИО, 2024 оны арваннэгдүгээр сарын 6 /Xinhua/. Ажиллах хүчний хомсдол нүүрлэж буй энэ үед Японы нийслэл Токио хотын захиргаа гурван дүүрэгт автомат жолоодлоготой автобусыг туршиж эхлэх гэж байна. 


Хүний нөөцийн хомсдолтой тэмцэх ажлын хүрээнд явуулж буй энэхүү туршилтыг 2024 оны 11 дүгээр сараас 2025 оны хоёрдугаар сарын хооронд Сгинами дүүргийн Огикүбо буудал, Тама дүүргийн Тама төвийн буудал, Мизүхо дүүргийн Хаконегасаки буудалд өөр өөр хугацаанд явуулах ажээ.


Ингэхдээ байршил бүрд нийтийн тээврийн хэрэгцээ шаардлагад нь тохирсон цахилгаан тээврийн хэрэгслүүдийг ашиглана. Тухайлбал, Огикүбод долоон хүний ​​суудалтай бага оврын, хурд багатай цахилгаан машиныг турших бол Тама болон Хаконегасакид 13 хүний ​​суудалтай цахилгаан автобуснуудыг турших ажээ. Туршилтыг хянагч нь шаардлагатай үед жолоодлого, тоормосыг гараар удирдахыг операторуудаас шаардана. Засгийн газар олон нийтийн санаа бодлыг судлах, цаашид үйлчилгээг сайжруулахад шаардлагатай мэдээллүүдийг цуглуулахын тулд туршилтын үеэр зорчигчдын дунд судалгаа явуулахаар төлөвлөжээ.



Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг