Энэ УИХ анхныхаа улсын төсвийг хэлэлцэж байна. Урьд урьдны УИХ-аас огт өөрөөр, ер нь бол жинхэнэ хэлэлцүүлэг өрнөв. Төсвийн шүүсийг ч чадлаараа шахах шиг болов. Түүний зэрэгцээ шинэ гишүүдийн зарим нь хэн нь хэн бэ гэдгээ ч таниулж амжив. Мэдээж, 126 гишүүнтэй, тэдний нэг хэсэг нь намуудын жагсаалтаар, нэлээд нь тойрогт нэр дэвшиж сонгогдсон болохоор байр суурийн зөрүү ч гарч байгаа харагдлаа.
Жишээлбэл, тойрогтой гишүүд “Таван тэрбум”-ын эрх мэдэл авах гэж чамгүй чардайв. Харин жагсаалтын гишүүд, дээрээс нь тойргоос сонгогдсон шинэ гишүүд түүнийг нь дэмжихгүй, шүүмжлэлтэй хандаж байв. Нэг үгээр хэлбэл, парламентын ардчилал сая нэг цухалзаж эхлэв бололтой.
Үүний нэг илрэл болсон эрхэм гишүүдийн шилжилт хөдөлгөөн ч болох чимээ сураг дуулдаад явчихлаа. УИХ дахь МАН-ын бүлгийн энэ долоо хоногийн хурлын дараа хоёр ч гишүүн намаа солих шийдвэрийг гаргажээ. Уг нь МАН-ынхан бүлгийнхээ хуралдаанаар гурван асуудал хэлэлцсэн байна. УИХ-ын тухай хууль болон хуралдааны дэг, УИХ-ын хяналт шалгалтын тухай хууль зэрэг бусад эрх зүйн актад нийцүүлэн УИХ дахь МАН-ын бүлгийн үйл ажиллагааны дүрэм болон хуралдааны дэгийг шинэчилж баталжээ. Бүлгийнх нь шинэчилсэн дүрэмд “…Аливаа асуудалд олон ургалч үзлээр хандаж, гишүүдийн тэгш оролцоог хангах, мэргэжлийн байгууллагууд болон иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллах” зэргийг онцгойлон тусгасан байна.
Мөн “…УИХ дахь МАН-ын бүлэг нь сахилга, хариуцлага, дэг журамтай, хөгжлийн төлөө, бодлогыг манлайлагч улс төрийн хүчин байх бөгөөд амласнаа хэрэгжүүлдэг, амжилтыг дэмжиж, алдааг засдаг, хариуцлага тооцож чаддаг намын бүлэг байх болно” гэж оруулжээ.
Тэгвэл үүний дараа УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Д.Энхтүвшин нар УИХ-д суудалтай өөр намд элсэхээр болжээ. Тэд энэ шийдвэрийнхээ дараа ирэх оны төсөвтэй холбоотой хэвлэлийн хурал зарлаж байр сууриа илэрхийлжээ. Ер нь бол УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн тухайд “…Хоёрдугаар хэлэлцүүлгийн дараа төсөв задардаггүй, тийм хуультай” гэдгийг хамгийн сайн мэднэ. Гэвч “Таван тэрбум”-аас нь эхлээд санал санаачилга нь дэмжлэг авалгүй, ерөнхийдөө үзэл санааны хувьд зөрчилдөж ийм шийдвэрт хүрчээ. Тэрээр “Үндэсний эвсэл”-д элсэхээр болжээ. Харин МҮХАҮТ-ын танхимын ерөнхийлөгч Д.Энхтүвшин ХҮН намд орох юм байна. Ингэхээр удахгүй УИХ дахь хүчнмй харьцаанд зохих өөрчлөлт орохоор болж байна. МАН хоёр суудлаар хорогдож, ХҮН нам, “Үндэсний эвсэл” тус бүр нэг суудлаар нэмэгдэх бололтой.
Б.ГАРЬД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл14
Yasan jujiglej hanadaggui umhiinuud ve kkkk. Ta nar udahgui dee!!!!
Худлаа2. Жагсаалтаар сонгогдсон учраас намаа сольвол гишүүнээс татагдана.
Сонгуулийн ЦӨМ амлалтдаа тэрсэлсэн анхны оны \ 2025 \ төсөв бол НОЦТОЙ тохио ... Түүний эсрэг дуугарч байгаа гишүүдийн ЗӨВ , гэвч тэмцэлээсээ ухарч - арга ядаж л байгаа юм байна даа , хөөрхөс ... лам олдохгүй бол буцахдаа залахдаа л хүрч байгаа юм болов уу даа ...
Тэмүүлэн , Д. Энхтүвшин гишүүн сайн байсан. Жинхэнэ төрийн түшээд цаг нь болоход ингэж үнэнийг түмэн олондоо шүгэл үлээж дуулгаж байх ёстой. Баярлалаа.
Тэмүүлэнгийн эцэг ч МАН-ын хууччуултай хавсайдаж байгаад төрийн мөнгийг мөн ч их цусалсандаа !
Тэмүүлэнгийн эцэг ч МАН-ын хууччуултай хавсайдаж байгаад төрийн мөнгийг мөн ч их цусалсандаа !
Зайлах нь зөв . Тэмүүлэн байнга сайдын суудалд санаархаж ирсэн тэр нь биелсэнгүйд өс зангидаж байгаа юм . Энхтүвшин нь жагсаалтаар гишүүн болсон буцааж татагдана . Энэ хоёр улс төрийн хүүр боллоо доо
Тэмүүлэн ч яахав сонгогчдынхоо дунд нэр хүндтэй. Энх-Амгалан бол МАН-ы нэрээр сонгогдсон шүү
Худал мэдээ бичээд байдаг уймуулж бг юм биздээ
Ийм хогийн нам даа. Үгэнд орохгүй бгаа гишүүдээ ингэж хэвлэлээр гүтгэж хэн ч биш болгодог
МАН-ын нэр нөлөөгөөр УИХ-д соногдчихоод хожоо хайж өөр намд элсэх болсон урвагчдыг гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүүлдэг хуулийн заалт хэрэгтэй болждээ
Тэмүүлэн сонгуулийн өмнө намаа сохихгүй гишүүн болсон хойноо намаа солихоор арай л шударга биш харагдаж байна .Дараагийн сонгуульд дахин нэр дэвших арга юм уу
Тэмүүлэн сонгуулийн өмнө намаа сохихгүй гишүүн болсон хойноо намаа солихоор арай л шударга биш харагдаж байна .Дараагийн сонгуульд дахин нэр дэвших арга юм уу
Мөн ч олон их мэдэгчид худлаа попорч нар элдэв муу арга залиар их хурад орж ирчихээд одоо сайд болох гэж зүүдлээд энэ хооронд улсын эдийн засаг доод цэгтээ унаж бараг нөгөө 126 гаас өөр ажил хийдэг хүмүүс цалингүй ЭМД мөнгөгүй өргөн хэрэглээний барааны үнэ цахилгаан дулаан гээд иргэдийн хэрэгцээт бүх зүйлийн үнэ нэмэгдэж дүн өвлийг яаж хэрхэн давах вэ гэдгийг сайд дарга мөрөөдөгчид аль хир мэдэж байгаа бол.Нэг их мэддэг хүн шүүмжилсэн нүүр ам гар хөлөө будсан хүүхнүүд эфирийн өмнө шал шал гээд байгаа ямаа туйлаад янгиа эвдэхгүй тэмээ туйлаад тэнгэрт гарахгүй үлгэр болж байна