БНХАУ-ын Шанхай хотноо маргааш эхлэх “Хятадын олон улсын импортын VII экспо”-д оролцогчдын сонирхлыг хамгийн ихээр татаж байгаа, дэлхийд технологийн судалгаа, хөгжүүлэлтээр тэргүүлэгч “Huawei” компанийн үйл ажиллагаатай Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцлаа. Тус компанийн Тэргүүн гүйцэтгэх захирал Ван Жяньфөн компанийнхаа үйл ажиллагааг танилцуулав.
Монгол Улсын Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-оо үргэлжлүүлж, технологийн хөгжлийн дагуу гурван шилжилт хийхээр шийдвэрлэсэн. Нэгдүгээрт, хиймэл оюун ухаанд түшиглэсэн цахим, ухаалаг технологийг хөгжлийн хурдасгуур болгох, хоёрдугаарт, ногоон хөгжлийн шилжилт, гуравдугаарт, хүний нөөцийн шилжилт буюу хүний нөөцийг чадавхжуулах, орчин үеийн техник, технологийг ашиглаж бүтээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана. Эдгээр шилжилтийг хийхэд “Huawei” компанийн шинэ технологийн туршлагуудыг судлах, ухаалаг хотыг бүтээн байгуулах, дижитал эрчим хүч, технологийн салбарын залуу мэргэжилтнүүдийг бэлтгэхэд Монгол Улсын Засгийн газар тус компанитай хамтран ажиллахаар болов.
“Huawei” технологийн компани Монгол Улсад 2006 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Олон улсын мэргэжлийн сертификаттай Монгол болон бусад орны нийт 50 гаруй инженер, технологийн мэргэжилтнүүд өндөр хурдны, чанартай, найдвартай сүлжээг Монгол Улсын хот, аймгийн төвүүд, алслагдсан сум, багт нэвтрүүлэхээр ажиллаж байгаа юм. Сүүлийн жилүүдэд сэргээгдэх эрчим хүч, хөдөө, орон нутгийн харилцаа холбооны дэд бүтцийг хөгжүүлэхээр ажиллаж байна. Судалгаa хөгжүүлэлтийн төвүүд нь хиймэл оюун ухаан (AI), үүлэн тооцоолол, их өгөгдөл (big data) зэрэг салбарт төвлөрдөг онцлогтой.
Хамтын ажиллагааг Засгийн газраас дэмжиж ажиллахад бэлэн. Монгол Улс, БНХАУ-ын хамтын ажиллагаа бусад улс оронд үлгэр жишээ болохоор өргөжих ёстой гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус компанийн удирдлагуудад илэрхийлэв. Тиймээс хамтын ажиллагааг эрчимжүүлж, 5G систем, уул уурхайн ухаалаг тээвэр, smart traffic, ногоон эрчим хүчний чиглэлээр хоёр талын хамтарсан Ажлын хэсгийг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүүгээр ахлуулж байгууллаа.
“Huawei” компани нь 170 гаруй улсад мэдээлэл, харилцаа холбоо, технологийн салбарт Cloud AI, ногоон эрчим хүч, цахилгаан машин, ухаалаг утас, өндөр хурдны 5G, 6G сүлжээний технологийг түгээдэг. 2018 онд “Apple”, 2020 онд “Samsung” брэндийг борлуулалтаараа гүйцэж түрүүлж байсан юм.
Сэтгэгдэл12
Энэ хүнд итгэх итгэл улам байгүй болж байна даа ажил эхэлсэн бол явуулах дуусгах чадвар үнэхээр байхгүй юм байна
Мэдээллийн аюулгүй байдлаа урд хөршдөө даатгаж байгаа юм уу? Өөрсдийнх нь булайг цуглуулж байгаад шантаажлах байхдаа. Хятад хүний хялгасан кабел ухаанаа гэж
Зайл
Албан тушаалын наймаачин гахай Данх хужаа нарт бөгсний нүхээ худалдахаар шийджээ.
1950-1960-аад оны үед ЗХУ болон БНХАУ хоёрын тусламжийг зэрэгцүүлэн авч, 2 хөршийг хооронд нь өрсөлдүүлэх маягаар манайх нэлээд бүтээн байгуулалт хийлгэж авсан юм! Одоо хятадыг муулж муурхдаг мунхаг зангаа хойш тавиад хамтарч том төслүүдээ бодитой хэрэгжүүлээд эхэлбэл оросуудын араншин ч огт өөр болно!!! Тэгэхгүй хятадыгаа жийчихээд оросын өмнө очиж бөхийж сөхрөөд байхаар чинь мэдээж оросууд пээдийж л таарна шдээ! Хятадтай хамтран том төслүүдээ хэрэгжүүлэх ажлыг илтэд эрчимжүүлбэл оросууд улайм цайм дээрэлхээд байдаг нь шал өөр болоод ирнэ!!! Манай дарга нарын цусанд нь шингээд удамшдаг болчихсон Оросоос айдаг айдас нь ямагт Оросын дарамтанд байлгаад байгааг өөрчлөх хэрэгтэй!!! Хоёр том хөршөө хооронд нь өрсөлдүүлэх аргыг чадамгай хэрэглэх нь чухал!!!
Улс оронд нууц гэсэн юм байхгүй боллоо хамаг байдгаа урд хөршдөө дэлгэдэг болох нээ хуавейгээс барууны орнууд жийрхдэг
Дэлхий даяар энэ компаниас жийрхэж, АНУ, ЕХ эдний тоног төхөөрөмжөөс татгалзсан. Одоо мэдээллийн аюулгүй байдал бол үндэсний аюулгүй байдлын онцгой асуудал болсон. Ийм тэнэглэл гэж байх уу???
202 21 103 139-d. Mash mundag avuushtai, ontsgoi anhaarmaar Post bichjee. Ouyk-iin zuvluhuud bas Javhlan met ni tuuniig Dotooddoo Alaad zogsohgui olon ulsad shivshig bolgoj bnaa. Oxford Harvard Columbia ni bugd hudlaa. Gadaad hel aldag onog usegledeg bolood l irdeg um bn. Social-d English-eer hagas dutuu galzuu hun shig bichsen zuiliig ni haraa biz dee.
Huawei-n buh um tagnah micro-tonogloltoi. 15 minutiinh shigee. Erduu sayhan AI-aas ch iluu, Hunees turuulj Reaction uzuuleh goid chadvartai, Hun chadahgui baihad turuuleed ergelt butsaltgui Yaaraltai Shiidver Gargaj chaddag zevseg buteelee gej Hiatad Naiz maani hellee. AI-aas iluu chadvartai genee.
1950-1960-аад оны үед ЗХУ болон БНХАУ хоёрын тусламжийг зэрэгцүүлэн авч, 2 хөршийг хооронд нь өрсөлдүүлэх маягаар манайх нэлээд бүтээн байгуулалт хийлгэж авсан юм! Одоо хятадыг муулж муурхдаг мунхаг зангаа хойш тавиад хамтарч том төслүүдээ бодитой хэрэгжүүлээд эхэлбэл оросуудын араншин ч огт өөр болно!!! Тэгэхгүй хятадыгаа жийчихээд оросын өмнө очиж бөхийж сөхрөөд байхаар чинь мэдээж оросууд пээдийж л таарна шдээ! Хятадтай хамтран том төслүүдээ хэрэгжүүлэх ажлыг илтэд эрчимжүүлбэл оросууд улайм цайм дээрэлхээд байдаг нь шал өөр болоод ирнэ!!! Манай дарга нарын цусанд нь шингээд удамшдаг болчихсон Оросоос айдаг айдас нь ямагт Оросын дарамтанд байлгаад байгааг өөрчлөх хэрэгтэй!!! Хоёр том хөршөө хооронд нь өрсөлдүүлэх аргыг чадамгай хэрэглэх нь чухал!!!
Оросуудын зодуураас Монголыг Хятад л аварна
Хуавей компани цахим сүлжээний бизнес эрхэлдэг бөгөөд гадаад улс орнуудын төрийн байгууллагын цахим сүлжээг сайжруулах нэрийн дор тагнуулын үйл ажиллагаа явуулж төрийн нууцыг мэдэж авдаг гэж гадны хэвлэлд бичсэн байсан.