
Хүний эрхийг дээдэлсэн, авлигагүй, шударга төрийг бэхжүүлэх зорилгоор хуулийн төсөл боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулсан талаар ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл мэдээлэл хийлээ. Түүний байр суурийг хүргэе.
-Хүний эрхийн багц хуулийг боловсруулж дууссан гэж ойлголоо. Хуулийн төслийн үзэл баримтлалын талаар тодруулахгүй юу?
-Засгийн газрын хуралдаанаар Хүний эрхийн багц хуулийн төслийн эхний танилцуулгыг хийлээ. Үүнд, Жагсаал цуглааны журмын тухай, Хэвлэлийн эрх чөлөөний тухай, Эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх хуульд өөрчлөлт оруулах тухай, Хууль зүйн туслалцааны тухай хуулийн төслүүд багтсан. Түүнчлэн, Авлигын эсрэг хуулийн төслийг танилцууллаа. Энэ хуулийн үзэл баримтлалд нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгө, орлогыг хураах тухай асуудал багтсан. Ер нь нэг зарчим бий. Монгол Улс хөөн хэлэлцэх хугацаагаа хуулийн хийдлээр, албан тушаалтнуудын эрх мэдлээс шалтгаалан авлигачдыг шийтгэж чадалгүй өдийг хүрсэн. Бид оффшор дансанд байгаа хөрөнгийг хураана гэж олон жил ярьсан. Яг үнэндээ хилийн чанадад байгаа тэр мөнгөний хөрөнгө хэмжээг тоолж, хураана гэж хий ярихын оронд өөрсдийн нүдэнд ил байгаа хоёр сая төгрөгийн цалинтай мөртлөө "Ланд 200" машин унадаг, гурван сая төгрөгийн орлоготой мөртлөө гурван тэрбумын хауст амьдардаг төрийн хатуу албан тушаал хашиж байсан болон төрийн өмчит компаниудын захирлаар ажиллаж байсан хүмүүст хариуцлага тооцох асуудал чухал байна. Энэ асуудлаар анхдагч хуулийн төсөл боловсруулж, эхний байдлаар танилцууллаа. Нэмэлт саналууд авна. Энэ намрын чуулганаар Засгийн газарт өргөн барих зорилготой ажиллаж байна.
-Хуулийн үйлчлэлийг ямар байхаар тусгасан бэ?
-Хууль батлагдвал хөөн хэлэлцэх хугацаа ч юм уу, шалтаг, тайлбар сонсохгүйгээр татвар төлөөгүй, хууль ёсны орлогоо баталж чадаагүй хууль бус хөрөнгүүдийг хураах ёстой. Үүнийг Монголын ард түмэн шаардаж байгаа. Ингэж байж бид авлигатай тэмцэх асуудал дээр амжилт гаргана. Хууль бусаар хөрөнгөжсөн хүмүүстэй холбоотой хураагдсан хөрөнгө, орлого сүүлийн 6-7 жилийн байдлаар 15 орчим тэрбум төгрөг төсөвт төвлөрсөн. Гэтэл аудитын дүгнэлтийг үзэхээр олон их наядын хохирол байдаг. Энэ хуулийн төсөл батлагдана гэж найдаж байна. Учир нь сонгуулиар УИХ-ын гишүүдийн 80 хувь нь бараг шинэ гишүүд сонсгогдсон. Шинэ гишүүд маань авлигын эсрэг зоригтой байна гэж итгэж байна. Мөн Ерөнхий сайд энэ хуулийн төслийг дэмжиж байгаа. Хууль батлагдвал сан байгуулна. Тэгээд авлигаас хураагдсан мөнгийг боловсрол, эрүүл мэндийн салбарт зарцуулна. Мөн авлигын мэдээлэгчийн тухай Авлигын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл танилцуулсан. Энэ хуулийн төсөл нь таны мэддэг хэн нэгэн тендер залилсан, таны нүдэн дээр хөрөнгөжсөн, та авлигын гэрч болсон, ямар нэгэн мэдээлэл байгаа бол таны мэдээллийг шүүн таслах ажиллагааны эцсийн мөч хүртэл нууцалъя. Хэрэв авлигын хэрэг нотлогдвол тодорхой хувийг мэдээлэгчдээ өгье гэсэн агуулгатай юм.
-Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн асуудлаар байгуулагдсан ажлын хэсгийг та ахалж байна. Энэ хэрэгт ахиц дэвшил гарах уу?
-Энэ хэрэг илрэх ёстой. Үүнээс гаднатөр нийгмийн зүтгэлтэн Г.Батхүү агсан бид нарын зогсч байгаа энэ газраас хэдхэн метрийн зайд амиа алдсан. Төр нийгмийн зүтгэлтнүүд амиа алдсан хэрэг чимээгүй яваад байж болохгүй. Хууль зүй дотоод хэргийн сайд шууд мөрдөн байцаалтын үйл ажиллагааг удирддаггүй ч Засгийн газрын зүгээс ямар дэмжлэг шаардлагатай байна, үүний төлөө ажиллана. Ерөнхий сайдаас өгсөн үүрэг ч байгаа. Жил болгон сонгууль болохоор хэрэг ярьдаг, тэрийг улс төрийн журмаар ашигладаг. Ашиглахдаа хамтран зүтгэж явсан нөхдийнх нь эсрэг ашигладаг энэ байдлаас гарах ёстой.Эрүүгийн хэрэг бол эрүүгийн хэрэг, хэн нэгэн алуурчин, хэн нэгэн буруутай этгээд нь тогтоогдож, хариуцлагаа хүлээх ёстой. Улс төр бол тусдаа байх ёстой.
Төмөрбаатарын БАТСАЙХАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл27
Элбэгдорж монголоос зугтаад явсан байна. Хэн нэгэн монгол улсад Элбэгдоржид эрүүгийн хэрэг үүсгээгүй. Гэтэл Элбэгдорж гэмтэй хүн гэлбэлзэж, Монголд ирэхгүй харийн улсад толгой хорогдож байна. Элбэгдорж, Сайханбилэг шиг гэм хийсэн хүний адил ааш авир гаргаж байна. Цахиагийн Элбэгдоржийн ерөнхийлөгч болох бүх улс төрийн албан тушаалд очих болгондоо өөрийн өрсөлдөгч нарын нухчин дарж, зарим тохиолдолд өрсөлдөгч нарынхаа амь насанд халдаж алж байсан болохоор монголоос зугтсан. Өөрөөр Элбэгдоржийн ааш авирт нөлөөлөх зүйл монголд байхгүй. Элбэгдорж тэгэхээр С.Зоригийг алсан болох нь туйлын ойлгомжтой болсон. Элбэгдорж гэж алуурчин Улс төрийн оргилд хүрсэн нууц ил болж байна. Элбэгдорж алуурчинд цаазын ял айдас дагуулсан болохоор хуулийг өөрчилсөн нь зөвхөн Элбэгдоржийн бүлэглэлд сайхан боломжийг бий болгожээ. Хууль өөрчлөх нь улс төрийн аллага үйлддэг нам, бүлэглэлд ашигтай байх нь тун тодорхой. Алуурчин Элбэгдорж өөртөө зориулж цаазын ялыг устгасан болохыг Монголчууд харж байна.
Та Шүүх бишшүү дээ ! Шүүхээр тогтоогдоо гүй байхад ингэж санаагаараа хүн гүтгэж болохгүй шүү дээ !
Эрдэнэтийг өөрийн болгох гэж 1998 оны 4 сард Элбэгдорж ерөнхий сайд болсон. Гэвч дэд бүтцийн сайд С.Зориг элбэгдоржийн нууц хулгайг мэдсэн тул 1998 оны 10 сарын 2 орой түүнийг алуулсан байдаг. Эрдэнэтийн 49% -ыг оросууд монголын төрд зарах гэж байхад Элбэгдорж, Сайханбилэг нар монголын төрөөс хулгайлж өөрсдийн компанид авсан. Эрдэнэтийг авах ажилд саад хийсэн бүх хүн алуулсан.Наранцацралт ерөнхий сайдын машины ослоор алсан, Отгонбилэг гишүүнийг нисдэг тэрэгний ослоор алсан, Дашбалбар гишүүнд хор өгч аажмаар алсан хүн бол Элбэгдорж юм. Элбэгдоржийн аллагад Дорлигжав нягт холбоотой. Дорлигжав 1998 онд батлан хамгаалахын сайд хийж байгаад эрдэнэтийн дарга болсон. Дорлигжав батлан хамгаалахын хэдэн нисдэг тэргийн засварчныг сайд байхдаа ажилд авсан байдаг. Тэдгээр засварчид Отгонбилэгийн ниссэн нисдэг тэрэгний буух төхөөрөмжийг сайн ажиллахгүй болгоод нисгэсэн байдаг. Ингээд увс аймгийн цасан шуурганд нисдэг тэрэг бууж чадахгүй унаж осол гарсан. Наранцацралтын машиныг ялгаа байхгүй хийсэн.
Altangereliin avligatai temtsehiig harildaa uuruu barag avligachin bolood duusah viidee kkk
Нам гэдэг дотор улс төрийн аллага үйлддэг бүлэглэл хүртэл толгой хорогдож байдаг учраас намыг тараадаг хууль монголоос бусад улсад байдаг. Монголын намууд дотор гэмт хэргифн мафи орж суучихсан байхад тарааж болохгүй байгаа бүх юмны эхлэл мөн. Улс орон эдийн засгийн хувьд хулгайд нэрвэгдсэн шалтгаан бол намыг тараадаг хууль байхгүйтэй холбоотой. Ардчилсан нам дотор Элбэгдорж хэмээх алуурчны бүлэглэл байгаа учраас намын тухай хуулийг зөв байдлаар шинэчлэхээс үргэлж айдаг. Ардчилсан намд буй гэмт хэргийн бүлэглэл нам тараахаас үнэхээр их айдаг. Ардчилсан нам тарвал өөр сайн нам төрд гарч ирнэ. Улс оронд намыг татан буулгадаг болвол сайхан болно.
Нам дотор нууц бүлэглэл бий. Хүн алах бүлэглэлд юу ч биш. Үүнийг шүүх ямарч арга хэмжээ авч дийлэхгүй. Намыг тараадаг хуультай бол шүүх хүчтэй гэж бодох. Гэтэл шүүх нь намын доор өрөвдөлтэй байхад улс төрийн аллагад ямар нэг шүүхийн шийдвэр гаргах уу? Монголд бол бүлэглэл болж ху.аагдсан сул дорой арчаагүй хулгайч нар амьдарч байна. Элбэгдоржийг монголд ирэхгүй гэж мөрий тавихад алдахгүй. Элбэгдоржийн гуталаа тослоод ирдэг энэ тэр бол хоосон худал үг. Муу тарвага хар нүхэндээ үхэх өдрийнхөө тоог хүлээнэ.
Нотлох баримтаа гаргаж тавьчихаад ярьсан нь дээр биздээ. Эсвэл аллага болох үед хажууд байсан гэрч бол түүнийгээ ил тод хэл. Гэрч болсон бол яах гэж олон жил нуун дарагдуулсан бэ? Хуулиа л баримтлаарай даа.
Та нар бол чадзүэй ээ хоосон чалчигчид сонгууль брлохоор р л шоудахаа мартахгүй ээ бас
"ёстой" гэдгийг 6 настай хүүхэд ч мэднэ! Харин илрүүлсэн нь хаа байна??!! Саятар алуурчны ДНХ илэрсэн, эрэн сурвалжилж байна гээд байсан, тэрийгээ л түргэвчил л дээ!!!
Зөв , олон нийтийн хүсэн хүлээлт шүү . тун хэрэгжиж боломжтой хууль , МА\х\Н - д феодолын , нударган баячуудын , хэлмэгдэгчдын , хамтрал комун , нэгдэлжих хөдөлгөөний гээд хөрөнгө хурааж байса асар баян туршлага бий , тэртээ бүдүүлэг үед 1 - 2 жилд л гүйцэтгэж байсан зүйл , энэ технологийн хөгжлийн өндөр түвшинд хагас жилд л шийдчих ажил . а харин офф. - г орхихгүй шүү , САЙД аа - ЕРӨНХИЙ САЙД аа ..
Атаа хорсол нь ёстой буцалж байх шив дээ ! Ингэж байгаад л хүн хэлмэгдүүлж, яргалал үйлдсэн гашуун туршлага бий шүү !!!
Зоригийн хэргийг эрүүгийн болгох нь уу энэ хэрэгт элбэгдорж оролцсон гэж олон жил ярьлаа шалгаж чадахгүй бол чацга царайлаад яв даа элбэгдорж одоо Монголын эсрэг хэрэг хийж муучилж эсрэг ажиллаж яваа шүү мөн түүнийг ерөнхийлөгч болж галзуурч байхад нь гар хөл нь болж явсан тамгийн дарга нар дэд дарга нарыг шалгах цаг болсон шүү
Элбэгдоржийг Монголд ирэхгүй гэдгийг мэдсэн. Алуурчин Элбэгдорж монголд ирвэл хөрөнгө, мөнгөө алдана. Дээр нь гэр бүл үр хүүхдүүд нь алуурчны удам судар болж үүрд үлдэнэ. Иймд америкт чимээгүй үхэхамьдралыг сонгосон. Монголын шүүх цагдаа Элбэгдоржийг шалгаж зовоохгүй байхад айгаад байгаа нь алуурчин болохоор тэр юм.
Ашгүй дээ биелэгдвэл цангаа тайлагдах нь тэр
Энэ гэж нэг бас худ поп гар гараад ирлээ
Батхүү дээр Номтойбаяр баараггүй
Батхүү улс төрийн аллагад өртсөн. Магад Дорлигжавтай Батхүү том яриатай байсан. Дорлигжавыг 2019 онд барьж эрүү үүсгэж шалгаж байсан. Батхүү Дорлигжавын дээрэм, аллагын талаар дэлгэнэ гэж айлгаж байсан тул ордонд дотор алуулсан. Дорлигжав бол зартай дээрэмчин, элбэгдоржийн баруун гар болж ирсэн хүн.
Номтойбаяртай уулзаж Дорлигжавын нууцыг задлахаас айсан учраас Батхүүг алсан болов уу. Манай монголд нууц задарч баларвал толгойгүй болох бүлэглэл бий учраас улс төрийн аллага сэм сэмхэн үйлдэгдэж байна. Бүлэглэл өөрийн хүмүүсийг хаа сайгүй шургуулж ажилладаг. Хамгийн том бүлэглэл Элбэгдоржийнх мөн. Дорлигжав нь Элбэгдоржийн баруун гар, гүйцэтгэгч нь мөн.
Нам гэдэг бүлэглэл учраас улс төрийн хувьд явахгүй болохоороо улс төрийн аллага хийдэг. Тийм болохоор бусад улсад намыг тарааж татан буулгадаг хуультай байдаг. Монголын төр нь намаа тараах эрх мэдэлгүй, намыг тараадаг хуульгүй учраас ардчилсан намд Элбэгдоржийн бүлэглэл аллага хийж ирсэн. Намын тухай хууль татан буулгах заалтыг ардчилсан намынхан дэмжээгүй. Учир шалтгаан нь улс төрийн аллага хийдэг бүлэглэл нам дотор байгаа
Эхлээд шүүх.прокурор зарим хуулиа шинэчил.ингэхийн тулд уих н гишүүдтэйгээ манай танай нам гэлгүй ярилцавал ямар вэ эрхбиш шударга лоббигүй гишүүд олонхи нь байх гэж найдана.эс тэгэвээс зорилго тань үл бүтэх болов уу гэж хөгшин би бодох юм даа гэхдээ хэлмэгдүүлт хэзээ ч байж болохгүй
"ёстой" гэдгийг 6 настай хүүхэд ч мэднэ! Харин илрүүлсэн нь хаа байна??!! Саятар алуурчны ДНХ илэрсэн, эрэн сурвалжилж байна гээд байсан, тэрийгээ л түргэвчил л дээ!!!
Нам гэдэг улс төрийн хувьд явцуургүй болохоороо өөрийнхөө дотор байгаа шалтгааныг олж устгадаг Улс төрийн аллага хийдэг байгууллага мөн. Түүний тод жишээг сүүлийн 34 жилийн турш Элбэгдорж хэмээх хүний бүлэглэл батлаж байна.
Нам гэдэг улс төрийн хувьд явцуургүй болохоороо өөрийнхөө дотор байгаа шалтгааныг олж устгадаг Улс төрийн аллага хийдэг байгууллага мөн. Түүний тод жишээг сүүлийн 34 жилийн турш Элбэгдорж хэмээх хүний бүлэглэл батлаж байна.
Муу Ойрдын улдэгдэлууд монголыг хорлож дуусахгуй юмаа
Монголд нам шиг нам байхгүй, харин гэмт хэргийн бүлэглэл нам дотор байгаа нь үнэн юм. Хулгайч нар намаар дүүрэн байна. Монголын намыг нам гэж хэлэхэд үнэхээр хэцүү, зүгээр бүлэглэл гэж ойлгоорой. Монголын намд тэр ардчилал энэ тэр бүүр байхгүй, уриа лоозонгийн шинжтэй ардчилал гэж ярина. Нам гэдэг бол улс орны нийт эхр ашгийн төлөө бодлого боловсруулж, хэрэгжүүлж чаддаг байх ёстой болохоос биш тарааж болдоггүй гэмт хэргийн бүлэглэл, улс төрийн аллага үйлдэж амьдардаг Элбэгдорж, Бат-үүл хоёр хүний өмч байж болохгүй.
Энэ сайдад илрүүлэх зориг байхгүй
Үнэн байгаарай