Украин дахь Оросын цэргийн тусгай ажиллагаа 670 өдөр шөнө тасралтгүй үргэлжилж, 23 дахь сартайгаа золгож байгаатай холбогдуулан мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс украины Freeдом ТВ, unian.net/war/ сайт, германы Bild сэтгүүл, америкийн Foreign Policy сэтгүүлийн өгүүлэл, Бельгийн армийн командлагч асан Мишель Хофман, украины цэргийн шинжээч Дмитрий Снегирев нарын ярьснаас түүвэрлэн орчуулж сонирхуулъя. Энд sonin.mn сайтын байр суурь тусгагдаагүй болно.
Кремлиэс даалгавартай, бас санхүүжилттэй Оросын ТВ-ийн суртал нэвтрүүлэгчид гандан бууршгүйгээр түүхэн үнэнтэй тулалдана. Киев дэх нацистуудын тухай, Оросын арми аажмаар ялж байгаа тухай, Одесс нь оросын уугуул хот мөн болох тухай оросын ард түмний толгойг ар дээр нь гартал эргүүлнэ. Эх орноосоо урвасныхаа шанг сарын өмнө амсаад нөгөө ертөнц рүү алга болсон Илья Киваг дурсан санагалзах нэвтрүүлэг оросын сайтаар мэр сэр үзэгдэнэ.
Гэвч украины урвагчид бүгд нуувчинд оржээ. Москва, Питер, Сибирь хаана ч тэд орогнолоо гэхэд араас нь очоод хөнөөчихөд Украины тусгай албанд хялбар төсөр болсон. ОХУ-д аж төрдөг олон сая украинчууд бүгд Путиныг шүтээд сууж байдаг гэх нь Кремлиэс даалгавартай оросын суртал нэвтрүүлэгчдийн агаарт хөвж яваа мөрөөдөл. Тэд бараг бүгд цагийг анан байна.
Оросын цэргийн давшилтын эрч суларсан, дайныг хаанаас өдөөсөн тэндээ очиж төгсөнө гэж Украины Батлан хамгаалахын сайд ярьжээ. Оросын нутагт нисч очих дрон, нисэгчгүй онгоц тогтмолжсон, Оросын аэрдромууд цохилтод өртсөөр байгаа бол 2023 он Оросын хувьд эх орноосоо урвасан хэрэг (гадаадын агент) олон тохиосон, олон хүн шийтгэсэн дүнтэй байгааг ОХУ-ын ФСБ сайрхан мэдээлнэ.
Цэргийн эксперт Дмитрий Снегиревийн ярьснаар 2023 он тэр чигтээ оросын цэргийг зарлагын материалд тооцож галын шугам руу ялалтгүй давшуулж үйл олноор нь хядуулсан он болж цэргийн түүхэнд бичигдэх ажээ. Сардаа 10-15 цэрэг нууцаар татаж, заримыг нь мөнгөөр урхидаж байна, гэтэл өдөртөө бараг 1000 орос цэрэг махан овоонд очиж шарил болж байна, татсанаасаа бараг 2 дахин их хохирол амсаж байна. Оросуудаа ятгаж хуурч мэхлэн, дургүй ажилд нь хөөж явуулаад адаг сүүлд нь махан овоо босгуулан давшуулсаар бүтэн жилийн ард гарч байна. Гэтэл стратегийн ганц ч (ядаж ганцхан шүү) ялалт байгуулж чадсангүй. Фронтын ид халуун цэгүүдэд Украины зэвсэгт хүчин стратегийн санаачилга авсан хэвээр байна. Херсон мужийн зүүн эрэгт баттай бэхжсэн, Крынокийн районд оросын цэргийг хэвтэрт оруулсан, гол нь Украины армид үй олон дрон хэрэгтэй байна. Хэрэв бүрэн дронжчихвол дэлхийд аугаа гэгддэг Оросын армийг ялахад ойрхон байна. Украинд “Кобра” дрон массаар нь үйлдвэрлэж эхлэв. Кремлийнхний хувьд дэлхийд хосгүй гэж сайрхдаг “ТОС-1А Солнцепек” гэдэг пуужингаа устгуулаад сэтгэлээр унаж сүйд болов хэмээн Freeдом ТВ-ээр ярьж харагдав.
2023 оны дайнаа эргэж дүгнээд Украины шинэ стратеги гэдгийг “Устгах, устгах, бас дахин устгах” хэмээн тодорхойлсныг германы “Bild” сэтгүүлд онцолжээ. Тэр нь ийм утгатай:–Нутаг дэвсгэрээ чөлөөлөхөө түр хойшлуулж болно. Харин шинэ зорилго нь маш бага хохирлоор аль болох дайсны хүн хүчийг олноор нь, ихээр нь устгах явдал болно. Байрлал ашиггүй бол тогтоон барих гэхгүй, хүн хүчнээ гамнаж оросын армийг аль болох сульдуулна гэжээ. Украины зэвсэгт хүчний бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтүүдийг боловсруулж дууссан гэжээ. Тэр нь Зөвлөлтийн улаан армийн бүтцээс бүрэн салсан, орчин үеийн НАТО-гийн стандарт байх бөгөөд тэр чиглэлд Украины арми ихээхэн өөрчлөлт хийж байна.
Зөвлөлтийн армийн загвар гэдэг нь дронгүй, роботгүй, хиймэл дагуулын интернэтгүй хуучин загвар, арга барил. Орос ч түүнээсээ салахгүй бол болохгүй боллоо, цаашдаа армиа ийм байдлаар хөгжүүлэхгүй гэдгээ Украинд байлдаж байж голдоо ортол ойлгосон ч хуучин стандарттайгаа зууралдсаар, Эх орны дайны үеийн цэрэг-эх оронч сэтгэхүйгээ тавихгүй зовж байна.
Украины сөрөг давшилт түр зогссон. АНУ-ын Конгресст яригдаж буй Украинд үзүүлэх тусламжийн санхүүжилт буруугаар эргэвэл Украиныг Орос ялж, Путин баатар болж мандах хувилбар буйг гадаадын зарим шинжээчид таамаглажээ. Фронтын байдал бүрэн муудчихаагүй байна, гэхдээ Украиныг АНУ-ын зүгээс дорвитой дэмжихгүй бол яах вэ? Хэрэв Орос энэ дайндаа ялж таарвал украинчууд ХХ зууны Европ дахь тоталитари дарангуйллаас хойш анх удаа маш том хэмжээний террорын зовлон амсах болно хэмээн “Foreign Policy” сэтгүүлд бичжээ. Украины ялагдлын болзошгүй геополитикийн уршиг дагавар юу вэ? Баруунаас дэмжлэгтэй ийм улсыг Орос ялна гэдэг Орос болон иймэрхүү авир төрхтэй бусад улсуудыг ёстой хөөргөнө, бүгд л хил хязгаараа өөрчлөх юм болоод явчихна. Европын хамтын аюулгүй байдлын систем коллапс болно. Яг үүнтэй давхцаад Тайванийг АНУ-ын байнгын дэмжлэг аварч чадахгүй гэсэн дүгнэлтэд Хятад хүрнэ. Аюулгүй байдлын маш олон эрсдлүүдийг сэтгүүлд цааш нь таамаглан бичжээ. Гэхдээ тэдгээр нь Украины ялагдлын дараахи оросын ялалтын аймшигт үр дагаврын дэргэд юу ч биш.
Украинд тусламж үзүүлэх талынхан ба эсэргүүцэгчид энэ гамшгийг мэдэж байх нь нэн чухал. Гэхдээ тэр ялалт оросуудын хувьд ч нөхцөл байдлыг орвонгоор эргүүлнэ. Украинд ялчихсан Путин Оростоо бүр ч их ялна, хязгааргүй дарангуйллаа тогтооно.
Путин 12 дугаар сарын 8-нд украины төрт улсад ямар ч ирээдүй байхгүй тухай мэдэгдсэн. Мөн 12 дугаар сарын 5-нд өөр нэг мэдэгдэлдээ украины ард түмнийг дахин хүмүүжүүлэх хэрэгтэй, русофоби ба түүхэн гуйвуулгыг нь тас цохих хэрэгтэй гэж ярьсан бол 11 дүгээр сарын 12-нд Ерөнхийлөгч асан Дмитрий Медведев Оросын хүсэл шуналыг бүр ч ил тод заасан: Одесс, Николаев, Киев ба үлдэх бүх нутаг нь хэрэг дээрээ Украиных биш ээ. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский бол дарангуйлагч болчихсон, украин хэл гэдэг бол доодчуулын ярьдаг орос хэлний нэг аялга, Украин бол улс орон биш, хиймлээр цуглуулж нэгтгэсэн нутаг дэвсгэр гэж ярьжээ. Оросын дэглэмийн дуу хоолой–суртал нэвтрүүлэгчид ч энэ тухай ярина. Украины төрт улс гэж толгойны өвчин, эмчлэх хэрэгтэй, украинчууд гэж үндэстэн байхгүй, иймд украинчуудыг хүчирхийлж, үр хүүхдийг нь усанд живүүлж, хотуудыг нь газартай тэгшилж, украины элитүүдийг гутааж, сая сая украинчуудыг устгаж цээрлүүлж байх ёстой гэсэн кампани ТВ, хэвлэл мэдээллээр явуулсаар байна. Энэ бүхэн юуг илтгэнэ вэ гэвэл хэрэв Украин ялагдвал яг ийм хувь заяа тэднийг хүлээж байгааг илтгэнэ. Орос ч гэсэн эзлэгдсэн нутагтаа үүнийг харгислал зэрлэгшил хүчирхийллээрээ нотлон харуулсаар байна.
Харгислал үйлдэн байж ялдаг гэдгийг Орост эзлэгдсэн, өөрсдөө чөлөөлсөн гээд байгаа нутгуудаас харж болно. Эдүгээ 2 сая украинчуудыг Орос руу албан нүүлгэж цөлсөн, зарим мэдээллээр 1.6 саяас 4.7 сая украин хүн хүчээр Орост хүргэгдсэн гэх мэдээлэл байна. Хаагын олон улсын эрүүгийн шүүхэд дуудагдаад буй Оросын хүүхдийн хэрэг эрхлэх бүрэн эрхт төлөөлөгч Мария Львова-Беловагийн хэлснээр 2022 оны хоёрдугаар сараас хойш Украинаас Орос руу 700 гаруй мянган украин хүүхэд хүчээр аваачсаны 20 мянга нь нэр устайгаа украины талд тодорхой байгаа гэж “Foreign Policy” сэтгүүлд бичжээ.
Орос нь эзэлж авсан бүс нутагтаа оросуудыг хүчээр суурьшуулах, оросын суурин байгуулах гэх мэт өмнөх Хаант Орос, Зөвлөлтийн үеийн эмгэнэлт түүхийг давтана. Энэ нь системтэйгээр нүүлгэн шилжүүлэх, колоничлох, оросчлох бодлого. Зөвхөн Мариуполь хотод гэхэд л орон сууцны фондын 50 хувийг устгасан, зөрүүлээд орос хорооллууд босгож байна. Украинчуудын орон сууцыг оросууддаа дуудлага худалдаагаар зарсан явдал түгээмэл байна. Оросууд үл хөдлөх хөрөнгөтэй болжээ.
Эзлэсэн нутагтаа эрүү шүүлт тулгах, хүмүүсийг алга болгох, иргэдийг үндэслэлгүй барьж хорих гэх мэт элдэв арга хэрэглэж, эрүү шүүлт тулгахдаа тамлах элдэв арга хэрэглэдэг, хүмүүс түүнийг нь даахгүй амиа алддаг тухай 2022 оны зун Human Rights Watch ил болгосон. Сураггүй алга болсон хүмүүсийн дотор төрийн албан хаагчид, багш нар, Үнэн алдартны сүмийн лам нар, Украины орон нутгийн батлан хамгаалахын ажилтнууд, олон нийтийн байгууллагын идэвхтнүүд олуулаа байжээ. Фильтрационный лагерь гэдэгтээ маш олон украинчуудыг хорьдог. Өөрөөр хэлбэл Оросыг дагахгүй гэсэн хүн болгоныг харгисладаг. Хүүхэд залуусыг хүчээр цэрэгжүүлж, улс төрийн дахин боловсруулалт хийж байна. “Русский патриотизм” гэсэн агуулга бүхий улс төрийн ухуулга, ухаалах хуудас, зар, ном сурах бичиг овоорсон. Хэргээр украины түүхийг гуйвуулж, украины төр засгийг үзэн ядуулах кампанийг боловсролын системд нэвтрүүлсэн, украин хэлээр хичээллэхийг хасаж танасан хэмээн “Foreign Policy” сэтгүүлд бичжээ. Хэрэв Украин ялагдчихсан бол дараагийн бай нь Молдова, Балтийн орнууд байх байлаа гэдгийг бельгийн армийн командлагч генерал Мишель Хофман анхааруулжээ. Ерөөсөө Орос гэдэг улсад хөрш рүүгээ халдах хүсэл эрмэлзэл маш их бий гэдгийг Хофман Румын дэх бельги цэргүүдээ эргэж очихдоо ярьсныг Рolitico сонинд эшлэжээ. Орос яаж ч авирлаж мэднэ, хаашаа ч довтолж мэднэ, хэн ч өртөж мэднэ, иймд Европ бэлтгэлтэй байх хэрэгтэй. Өөрийгөө хамгаалахад бэлэн байх хэрэгтэй. Украины эсрэг дайн дэгдээгээд оросын хүч суларсан, гэвч энэ сулрал нь түр зуурынх. Хэрэв Орос дайндаа ялах юм бол цэргийн машинаа бүрэн сэргээгээд, зэвсэгт хүчнээ босгоод авах болно хэмээн генерал Хофман сэрэмжлүүлжээ.
англи, орос хэлнээс түүвэрлэн хөрвүүлсэн Дүгэржавын Номиндарь
Сэтгэгдэл21
Ороzууд болон оросыг дэмжигч нарт хэлэхэд: Идите вы все на хуй за воееным кораблём Москва
орсыг энэ дэлхий дээр хэн ч дийлэхгүй нь ойлгомжтой ил тод болсон орос түрэмгийлийн эсрэг хориглон хамгаална
Хоёр ааштай амёрикууд нь 24 онд туслахгүй гэсэн ! Ганц ч доллар өгөхгүй гэсэн ! Путины холбоотон амёрикын бүгд найрамдахчууд ингэж даапаалж байна ! Хохолууд 24 оны 2 сарын 24 нд Оросын тавьсан нөхцөлөөр хэлэлцээрт орохоор болчихлоо хөөрхий гэж !
Энэ бла бла гэсэн бичвэрээр бол нацист Укр аль хэдийн ялаад бараг Оросыг эзэлчихсэн юм биш үү, ха ха ха, Номиндарь үнэн цэнэггүй зохиож шаах юмаа, ха ха ха
pusist oros 24 sar baildaad Ukrainiig bardaggui, Delhiin 2r mundag armi yu bolovoo? puyanuud, oyanuud medeh bolu
pusist oros 24 sar baildaad Ukrainiig bardaggui, Delhiin 2r mundag armi yu bolovoo? puyanuud, oyanuud medeh bolu
Украйн ялагдвал Америкийн нэр хүнд жорлонд унана.
Мэдээллийн тэнцвэртэй байдал гэнэ үү??? Наад бүх эх сурвалжууд чинь зөвхөн нэг талын эх сурвалжууд байгаа биз дээ??? Номиндарь минь тэр шар хад гэдэг газар нэг гайгүй сайн эмнэлэг байдаг гэсэн, тэнд очиж үзүүлвэл яасын???
Орос ялвал Молдова,Балтийн 3, Казак,Киргыз... гээд л яваад өгнө дөө........
Орос ялвал Молдова,Балтийн 3, Казак,Киргыз... гээд л яваад өгнө дөө........
Орос ялвал Молдова,Балтийн 3, Казак,Киргыз... гээд л яваад өгнө дөө........ Хятад цэрэг Тайваньруу орно.... орчлон дэлхийг ороолон чөтгөр ороолгоод хөөнө шүү, яанаа хө!
Орос ялвал Молдова,Балтийн 3, Казак,Киргыз... гээд л яваад өгнө дөө........ Хятад цэрэг Тайваньруу орно.... орчлон дэлхийг ороолон чөтгөр ороолгоод хөөнө шүү, яанаа хө!
Орос ялвал Молдова,Балтийн 3, Казак,Киргыз... гээд л яваад өгнө дөө........ Хятад цэрэг Тайваньруу орно.... орчлон дэлхийг ороолон чөтгөр ороолгоод хөөнө шүү, яанаа хө!
Номиндарь авгай 100 долларын хөлстэй ээлжит нийтлэлээ бичсээр л Укриан нь ялсаар л байна ! Энэ дайны цөмийн шат нь удахгүй эхлэхээр дорвитой үнэн юм бичээрэй хөө !
шаал даа бадмаа
Эрхэм дүү Номиндарийн нийтлэл олон эх сурвалжаас авсан бодит мэдээлэл байдаг юмшүү,,,эрхэм дүүгийн ажил амьдралд чинь сайн сайхан бүгдийг хүсэн ерөөе,,,шинэ ондоо аз жаргал баяр хөөр амжилт бүтээлээр халгин цалигаж байгаарай,,,
Путин бол украины газар нутагаас булаан эзлэх, украины ард түмнийг алан хядах бузар дайныг өдүүлсэн,,,улны орк,,,2024 шинэ оны анхны нар үзэх хувь дутсан үхдэл юмшүүдээ,,,
Хэрэв орос ялвал манайх руу
Хэрэв Орос ялвал манайх руу ч довтолж мэднэ. Довтлох ч биш, зүгээр л урсаад ороод ирнэ. Уржнан зун тийм бэлтгэлээ хийчих шиг болсон. Манайхан мартчихсан л биз дээ...
Марьинка хотыг чөлөөллөө гээд Шойгугийн Пу-д хэлжээ. Үнсэн товрого болтол бүтэн гурвсан сар галлаж байж чөлөөлдөг хүмүүс дээ. Оросуудад хайрлах юм байхгүй,сайн сайхан юманд атаархдаг,эвдэж нурахаас өөр зүйл мэдэхгүй ад,чөтгөрүүд дээ!
Orosuud zurxgui , sunsgui chotgoroor udirduulg bga uls shu de. USA ch adil