Бид энэ дайнд гурван зорилго тавьж байна.
- ХАМАС-ыг устгах,
- Барьцаалагдсан хүмүүсийг буцааж авах,
- Цаашид Газын зурвас Израильд аюул занал учруулахгүй байхыг баталгаажуулах. Энэ гурван зорилгыг биелүүлэхэд хэн ч бидэнд саад болохгүй–Б.Нетаньяху Газад хийсэн мэдэгдэл.
Израиль Улсын түүхнээ гурван удаа Ерөнхий сайдаар ажилласан нэг л хүн бий. Тэр бол Биньямин Нетаньяху. 1996-1999, 2009-2021 он, одоогийн алба хашсан нь 2022.12.29-нөөс. Түүхнээ хамгийн удаан, хамгийн олон удаа тэр улсын Засгийн газрыг тэргүүлжээ. Тэргүүлж ч байна. Гурван удаа хамгийн урт хугацаагаар, тэгэхдээ хамгийн хүнд үед, олон улсын терроризмтэй үхэх сэхэхээ үзсэн тулааныг удирдаж байна гэдгээрээ энэ улсын түүхэнд нэрээ мөнхлөнө гэдэгт итгэлтэй байна. ХАМАС, Хезболла, Хусит, Иран, Ирак-Сирийн шиитүүдтэй нэгэн зэрэг олон фронт дээр энэ улс дайтаж байна.
Биньямин Нетаньяху гэж хэн бэ? Тэр тухай Баабартай хамтран бичсэн номын хэсгээсээ сонирхуулъя. Угсаа гарал нь Хаант Орос руу заана. Түүний эцэг Польш-Литвийн жүүд (еврей) Бенцион Нетаньяху (жинхэнэ нэр нь Милейковский) нь түүхийн профессор. 1950-1960-аад онд гэр бүлээрээ АНУ-д шилжин суурьшиж Бенцион нь Корнеллын их сургуульд багшлах болсноор Биньямин хүүгийн үзэл бодол төлөвшиж чухам америкжсан жүүд болж өсчээ. Дунд сургуулиа дүүргэсэн тэр залуу 1967 онд төрөлх нутагтаа эгэн ирж, армид алба хаахдаа Жанжин штабын дэргэдэх хорлон сүйтгэх элитийн тусгай ангид алба хааж, дайсны нутгийн гүнд хэд хэдэн нууц шуурхай ажиллагаанд оролцож хоёр удаа шархаджээ.
1972 онд палестины террористуудын барьцаалсан иргэний агаарын тээврийн онгоцыг чөлөөлөх ажиллагаанд оролцож алдаршаад ахмад цолтойгоор албаа дуусгажээ. Дараа нь АНУ-д суралцах завсраа 1973 онд эх орныхоо дуудлагаар Суэцын суваг, Голаны өндөрлөгийн төлөөх тулалдаануудад очиж оролцжээ.
Тэрээр АНУ-д нэр хүндтэй хэд хэдэн их сургуулийг зэрэг шахуу олон мэргэжлээр дүүргэжээ. Уран барилгын бакалавр, менежментийн магистр, улс төр судлалын магистрыг 5 жилд багтаан үзэж дуусгасан аж. Эх орондоо эргэж ирээд хувийн компанид топ-менежерээр ажиллахын сацуу олсон зөөсөн мөнгөөрөө өөрийн ах дайны баатар Йонатан Нетанияхугийн нэрэмжит террор судлах хүрээлэн (“Институт Йонатан”) гэдгийг байгуулж, терроризмтэй тэмцэх асуудлаар олон улсын эрдэм шинжилгээний бага хурлууд зохион явуулж эхэлжээ. Өөрийнх нь хүрээлэн өөрийг нь алдаршуулж тэр үедээ израилийн нэлээд улс төрчид, түүний дотор хожим өөрийг нь улс төрд хөтөлсөн Моше Аренстай танилцуулсан аж. Менежер, бэлтгэл ахмад залуу эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирлаар хавсран ажиллах, тэгээд бүр хэд хэдэн ном хэвлүүлж, “Нью-Йорк Таймс”, “Вашингтон Пост”, “Лос Анжелес Таймс” сонин, францын “Ле Монд” сонин, “Тайм” сэтгүүлд улс төрийн нийтлэлээ бичиж хэвлэлээр алдаршина гэдэг эрүүл ухаанаар төсөөлбөл чухам жүүд хүний хийж чаддаг л ажил байх гэж бодмоор.
Түүний овсгоо, мэдлэг, эр зоригийг олж харсан Моше Аренс АНУ-д Элчин сайдаар ажиллахдаа дэргэдээ татан авч төдөлгүй дэвшүүлэн Элчин сайдын яамныхаа хоёрдугаар хүн болгож, АНУ-тай стратегийн хэлэлцээ хийх Израилийн анхны төлөөлөгчдийн гишүүнээр ажиллуулжээ.
Нетанияху 1984-1988 онд НҮБ-ын дэргэд суух Байнгын төлөөлөгчөөр ажилласан он жилүүд түүнийн хувьд нэн онцлогтой. Ухаалаг дипломатч, гайхамшигт илтгэгч, цуцалтгүй маргагч Нетанияху эх орныхоо байр суурь, имижийг дэлхийн хамтын нийгэмлэгт бэхжүүлсний сацуу уйгагүй эрэлхийлж, олон архив үзэж судлан байж НҮБ-ын өмнөх Ерөнхий нарийн бичгийн дарга, Австрийн иргэн Курт Вальдхаймын II дайны үед нацист явсан түүхийг дэлхийд дэлгэж шившгийг нь хутгажээ. 1988 онд Израильдаа эргэж ирээд улс төрийн жинхэнэ карьераа эхлүүлэв. Эхлээд Кнессетэд Ликуд намын нэрээр сонгогдлоо. Ерөнхий сайд Ицхак Шамирын Засгийн газарт Гадаад хэргийн дэд сайд боллоо. 1992 онд Ликуд нам сонгуульд ялагдаж, намын лидер Шамир огцорлоо. Дараа жил нь намын даргын буухиа сонгуульд (праймериз) Ерөнхий сайд асан Бегиний хүү Бени Бегин, сайд Давид Леви, Ариэль Шарон нартай өрсөлдөөд Нетанияху яллаа. Ийнхүү Ликудын шинэ залуу удирдагч Израилийн улс төрийн тавцанд эргэлтгүй гарч ирлээ. Ликудын удирдагч, парламент дахь намын бүлгийн дарга Нетанияху Хөдөлмөрийн намынхныг зад шүүмжилж Ослогийн хэлэлцээрийг цуцлахыг шаардлаа. Арабын терроризм байгаа цагт тэдэнтэй ямар ч хэлэлцээр байгуулаад нэмэргүй хэмээн Ерөнхий сайд Ицхак Рабин руу давшлав. Израилийн цэргийг Газын зурвас, Иордан голын баруун эргээс гаргана гэж ярилтгүй хэмээн Ликудын залуу удирдагч үзэв.
Өмнө нь Ерөнхий сайдыг парламентаасаа сонгож ажиллуулж ирсэн практикийг халж 1996 онд Израиль Улс анх удаа Ерөнхий сайдаа бүх ард түмний шууд сонгуулиар сонгоход Ерөнхий сайд Нобелийн шагналт Шимон Перестэй (хожмын Ерөнхийлөгч) халз үзээд Нетаньяху дуулиантай ялж гарлаа. Шимон Пересийн Авода нам (Хөдөлмөрийн нам) палестинчуудад нутаг дэвсгэрийн буулт хийж ирсэнийг тууштэй эсэргүүцэгч Ликудын лидерт олонхи нь саналаа өгсөн аж. Санал хураалт болдогийн өмнөхөн палестины исламист бүлгийнхэн террорист халдлага үйлдэж 32 иргэн алагдаад байсан нь Авода намын ялагдалд нөлөөлжээ. Мөн америкийн улс төрийн технологич, сонгуулиар мэргэжсэн Артур Финкельштейн гэдгийг Нетаньяху зөвлөхөөрөө авч ажиллуулсан нь ч ялалтад нөлөөлжэ. Тэрхүү америк жүүд Финкельштейн гэгч нь эсрэг этгээддээ сэхээ өгөлгүй шувтан атаклан дайрах технологийг зөвлөдөг, ерөөсөө түрэмгий үзэж байж ялна гэсэн итгэл үнэмшилтэй нэгэн аж. Ингээд Израилийн түүхнээ хамгийн залуу (47 настай) Ерөнхий сайд төрлөө.
Хатуу чиг шугам баримтлагч, палестинчуудад нутаг дэвсгэрийн буулт үл хийгч Нетаньяху энхийн үйл явцыг үргэлжлүүлэхээс өөр арга байсангүй, АНУ-ын Ерөнхийлөгч Б.Клинтоны зүгээс ч даралт шахалт бишгүй ирлээ. 1997 онд палестины Хеврон хотод Палестины удирдагч Ясир Арафаттай анх удаа уулзлаа.
Буулт хийлээ, Хевроны 80 хувийг палестичуудад шилжүүлж, үлдэх 20 хувийг нь нутгийн жүүдүүдэд үлдээхээр боллоо. Хойтон жил нь Б.Клинтоны зуучлалаар Вай Плантейшн хэлэлцээр (Wye Plantation Agreement) гэдэг баримт бичигт Арафаттай хамт гарын үсэг зуран, Баруун эргийн Иудеи, Самари нутгийн 13 хувийг палестинчуудад өгөх болж “А бүс” гэдгийг байгуулжээ. Хэд хэдэн зэрэглэлтэй ийм бүсүүдэд нутгийн (хуучнаар бол эзлэгдсэн) палестинчууд хувь заяагаа өөрсдөө шийдэн оршин суух болжээ. Нетаньяху эдийн засгийн бодлогоороо улс орныхоо эдийн засаг–санхүүг өөд татсан юм. Инфляцийг бууруулж чадсан, төсвийн алдагдлыг зогсоосон. Жил бүр өндөр технологи нэвтрүүлэхэд 1 тэрбум ам.доллар төсөвлөдөг болсноор тус орон мэдлэгт суурилсан эдийн засгийн анхдагчийн нэг болжээ. Энэ бодлогоо хожим Шароны Засгийн газарт Сангийн сайд байхдаа ч үргэлжлүүлсэн. Гэвч хэл ам, элдэв маргаан будлиан Нетаньяхуг тойроогүй. Энэ нь ихэвчлэн палестинчуудтай харилцах асуудлаас үүддэг. ХАМАС-ын оюун санааны удирдагч лалын шашны лам Ахмед Ясиныг шоронгоос сулласан, хариуд нь израилийн тагнуулчийг суллуулсан, тэр тагнуулч нь Канадын паспорттой Иорданд очиж ажиллах нууц даалгавартай явснаас үүдэн Иордан, Канадтай харилцаа хүйтэрч, энэ хэрэгт Нетаньяху, Шарон нар буруутгагдав.
Иерусалимын өмнөд хэсэгт жүүдийн шинэ суурин байгуулах, 30 мянган жүүд цагаачдыг тэнд суулгах асуудал палестинчуудын төдийгүй израильчуудын ширүүн эсэргүүцэлтэй тулгарав. Үүнээс болж Арафат хойшдын бүх уулзалтаа урьдчилан цуцлаж, энхийн хэлэлцээгээ таслав.
ХАМАС-ынхан Израилийн нутагт хорлон сүйтгэх аллагаа үе үе хийж байснаас израиль–палестины харилцаа үлэмж хурцдав. Энэ мэт бүтэлгүй явдал, Кнессетэд төсөв батлах зэрэг асуудлаас болж Ликуд нам дотор санал зөрөлдөөн гарч, 1999 онд хугацаанаас өмнө ээлжит бус сонгууль хийх дээрээ туллаа. Сонгууль болдогоороо болж Авода нам ялж Нетаньяху албаа Эхуд Баракад шилжүүллээ. 2003 онд дараагийн сонгуулиар Ликуд нам барууны намуудтай эвсэн орж үнэмлэхүй ялалт байгуулан эвслийн Засгийн газар байгуулахад Шарон Ерөнхий сайд болж, Нетаньяху Сангийн сайдаар томилогдон дахин улс төрд орж ирлээ. Ингээд дээр бичсэн 2005 оны Ликуд намын хагарал, Ликуд–Кадима намын эсрэгцэл залгаж байна. 2006 оны ээлжит бус сонгуулиар Нетаньяхугийн толгойлсон шинэ Ликуд нам гуравт жагсаж, Кадима, Авода намуудыг урдаа оруулж, Нетаньяхугийн өнгөн дээр Ликуд нам хамгийн муу дүн үзүүлжээ. Намын доторхи зөрчил тэмцэл ч хурцадлаа. 2006-2009 онд намын даргын сонгууль хэд хэд тохиож тухай бүрт нь Нетаньяху ялж, парламент дахь сөрөг хүчний лидерийн байр сууриа алдахгүй явсаар 2009 оны сонгуультай золгож, тэрээр Ерөнхий сайдаар дахинтаа сонгогджээ.
Түүнийг тангарагаа дөнгөж өргөөд байтал АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамын шахалт Вашингтоноос дахин очжээ. Ойрхи Дорнодын мөргөлдөөнийг хоёр жилийн дотор зохицуулах тухай тэрхүү шаардлагыг Нетаньяху сөрсөөр байв.
Ойрхи Дорнодын хямралыг зохицуулах түүний төлөвлөгөө бол тун ойлгомжтой. Хязгаарлагдмал эрх бүхий палестины төр улс байгуулахыг зөвшөөрнө. Гэхдээ палестинчууд Израилийг жүүдийн ард түмний гэр орон гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой. Израилийн аюулгүй байдлыг баталгаажуулах ёстой, Израилийг аюулгүй байлгана хэмээн олон улсын зүгээс баталгаажуулах ёстой. Ердөө л энэ. Өөрөөр хэлбэл цэрэг зэвсэггүй ирээдүйн Палестин улс, тэр нь хагас бүрэн эрхэт, Арабын бүх орноор Израилийн жүүдүүдийг хүлээн зөвшөөрүүлэх шаардлага энд хосолно. Ийнхүү Нетаньяху Израилийн эрх ашгийг тууштай улайран хамгаалагч гэдгээ энэхүү төлөвлөгөөндөө томъёолжээ. Дэлхийг гайхшруулж, бүс нутгийг донсолгосон “Арабын хавар” гэгчийн талаар Нетаньяху туйлын өөдрөг бус, гэхдээ тун бодитой байр суурь баримталдаг. Ялангуяа хөрш Египетэд Мубаракийн дэглэмийг унагахын төлөө ажилласныхаа төлөөсөнд АНУ болон Өрнөд Европ нь исламистуудад буулт хийж, түүний өртөг нь нэн өндөр байх болно гэж үздэгээ нуудаггүй.
Нaaretzdaily.com сайтад “Netanyahu: Arab Spring pushing Mideast backward, not forward” гэсэн гарчигтай мэдээ 2011 оны 11 дүгээр сард тавигдсан нь эдүгээ хүртэл анхаарал татсаар байна. Биньямин Нетаньяху Кнессетийн чуулган дээр мэдэгдэл хийж, Арабын дараалсан хувьсгалуудыг дэмжсэн барууны улс төрчдийг ширүүн шүүмжилжээ. Х.Мубаракийн талд зогсоогүй нь маш том алдаа боллоо, бодит байдлыг олж харсангүй, буруу алхам хийлээ хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч рүү хандан шүүмжилжээ.
-“Арабын хавар” гэдэг нь явж явж барууны эсрэг, либерализмын эсрэг, израилийн эсрэг, ардчиллын эсрэг лалын популист үймээн болж хувирлаа. Эдгээр хувьсгал нь арабын ертөнцийг урагш нь биш, харин гэдрэг нь ухраана. Тийм учраас зөв үйл хэрэг гэж үзэх аргагүй. Хөрш Иорданд Хашемитын династ унавал том аюул учирна. Унах магадлал бий. Арабын орнуудын оршин суугчид хэвийн ардчилсан тогтолцоогоо бүтээж босгож чадна гэдэгт би үнэхээр эргэлзэж байна хэмээн анхааруулжээ.
“Ертөнцийн шинэхэн түүхийг бүтээгчид (Зохиогч Баабар, Д.Баярхүү)
НЭПКО хэвлэлийн газар, 2012” номоос
Сэтгэгдэл32
Шүд Баярхүү бол зүгээр л гадны гар хөл болсон хямдхан хөлсний бичээч болой!
Шүд Баярхүү гуайд! Энэ жил G7-г тэргүүлж чухам сүрхий байсан Японы ерөнхий сайд Кишида яагаад гэнэт огцорсоныг мэдэх үү? 8 сард Хирошима хотод болсон атомын бөмбөгт амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх ёслолд Хирошима хотын дарга зориуд алан хядагч Израйлийг уриагүй, Америкийг урьсан хэдий ч Америк оролцоогүй. Японы ерөнхий сайд Кишида тэрхүү хүндэтгэлийн ёслолд Америк Израйлийн алан хядлагын талаар нэг ч үг дурсаагүй бөгөөд зөвхөн Орос Украйны мөргөлдөөний талаар утгагүй юм ярьсаар байгаад дуусгасан учир Японы жирийн иргэд эгдүүцэн уурсаж шаардсаар байгаад ерөнхий сайд Кишидаг огцруулсан юм!!!
Нэгэнт дэлхий хоёр хуваагдаж байхад Израйлын эзлэн түрэмгийлэлд хатуу ширүүн дайн хийхээс өөр зам үлдсэнгүй. Америк бол зүгээр алуурчин талд байгаа мөнгөтэй мэт аашлах хулгайч болж харагдана. Орос харин овоо үнэнд ойрхон сүрхий байна.
хүн төрлөхтний түүхэнд ийм ялгадас шиг хүмүүс байсан байсаар ч байна тэдний л нэг . натняху гээч харь хүнийг монголчууд бид баатар хүн гэж бодох ,шүтэх ёстой юу ёстой хошногоний ац байна даа .хүний эрх ярьдаг хүн яагаад бидний эрхэнд халдаад өөрийн үзэл баримтлалаа тулгаад байна вэ.хүний эрхэнд халдаад байнашд энэ хүн
нато-г гэм нүгэлгүй гэж шаадаг гар,энэ зэргийн юм бичнэ,бичнэ ичдэг болоосой
Нэг хэсэг овоо гайгүй болчихсон байсан чинь хэвээрээ шив дээ энэ Баярхүү. Хүүхэд эмэгтэйчүүд голдуу 45000 хүнийг жилийн дотор алж хядсан хүнийг баатар гэнэ үү. Арабуудын эсрэг үндэсний геноцид хийж байгаа хүн дээ.
израйлын хажууд орос хүн ямар даруухан нинжин сэтгэлтэй тайван алгуур суурьтай улс вэ орос арван таван мянган домбаассын хүнээ найман жил алуулаад өмгөөлж орсон тэгээд ч цэрэг цэргийн объектуудыг устгасан еврейчүүд хүйс тэмтэрдэг мөнгөтэй улс байна баатар гэхэд хайран 40 хүүхэд хүн
Баруунаас санхүүжилт авдаг байх аа.
UNEN SHDEE
цусгүй алахнээ
Зөнөсөн юм биш үү?
Эргүү мал вэ чи. Палестины 45.000 мянган энгийн иргэмийг хөнөөсөн хүн тэгээд баатар уу. Хаанаас мөнгө авдаг хар гөлөг вэ чи
Хуцаарай! Танай чингис өвөө чинь геноцид үйлдээгүй гэж шаагаарай!
BAS HUNNU
Gitlar baatar u ene pizdaag ustgah heregtei mongol ulsaas zailuul
Доор сэтгэгдэл бичсэн, дандаа нэр нүүрээ нууж явдаг хүмүүс харин ч Оросоос хэдэн шил архины мөнгө гуйдаг, тэдний угаадасыг долоогчид гэж би боддог. Тэд харааж зүхэж л чадна. Д.Баярхүүгийн мэдлэгийн хаана нь хүрэхгүй. Тийм мундаг юм бол та нар энэ сэдвээр ил тод марга л даа, түүнтэй. Харах юмсан, ккк
тэнэг хүнтэй тэмцэж бүү марга гэж монгол үгийг чи мэдэхгүй л дээ хужаагийн шээсээ,иймд энэ тэнэгтэй маргах МОНГОЛ хүн лав байхгүй за
Дээр сэтгэгдэл бичсэн, дандаа нэр нүүрээ нууж явдаг хүмүүс харин ч Оросоос хэдэн шил архины мөнгө гуйдаг, тэдний угаадасыг долоогчид гэж би боддог. Тэд харааж зүхэж л чадна. Д.Баярхүүгийн мэдлэгийн хаана нь хүрэхгүй. Тийм мундаг юм бол та нар энэ сэдвээр ил тод марга л даа, түүнтэй. Харах юмсан, ккк
Баярхүү "мосоны бууны нохой" шив дээ. "Гаслангийн хана"-ын төлөө дэлхийг дайнд түлхэж буй еврейг баатар гэж буй нь жүүдийн "бөгс долоогч болсны баталгаа юм.
Цусны шинжилгээ хийвэл Баярхүү еврэй байхшүү.
Цусны шинжилгээ хийвэл Баярхүү еврэй байхшүү.
Та нар харин хятадууд байх шүү!
Баярхүү яахав дээ, их л бичих дуртай хүн. Сар орчимын өмнө бас Иламын шашны урсгалын тухай бичихдээ буруу л хэлсэн байсан. Ер нь тэгээд алж хядаж байгааг нь сайчууд, алуулаад байгааг нь муучуул гэдэг болчихоод байгаа хойно юуч гэх билээ.
Баярхүү яахав дээ, их л бичих дуртай хүн. Сар орчимын өмнө бас Исламын шашны урсгалын тухай бичихдээ буруу л хэлсэн байсан. Ер нь тэгээд алж хядаж байгааг нь сайчууд, алуулаад байгааг нь муучуул гэдэг болчихоод байгаа хойно юуч гэх билээ.
mongol-iin tor Bayarkhuug tolgoig ny ashiglax l xeregtei uum beltgegdsen medlegtei sudlaach gartal 50 jil
ARABUUD PALESTINCHUUD IRANUUD BUGD ADILHAN MUSLIM TERORISTUUD BUGDIIG N ALANUSTGASAN TSAGT ENH TAIVAN TOGTONO. UMHII HAMAS UUD BUMBUG DELBELEHEES UUR YU CH HIIJ CHADAHGUI MUU TERORISTUUD BUGDIIG N ALAH HTEI
Солиотой байхаа чи. Дайн хийх амар зүйл биш.
ARABUUD PALESTINCHUUD IRANUUD BUGD ADILHAN MUSLIM TERORISTUUD BUGDIIG N ALANUSTGASAN TSAGT ENH TAIVAN TOGTONO. UMHII HAMAS UUD BUMBUG DELBELEHEES UUR YU CH HIIJ CHADAHGUI MUU TERORISTUUD BUGDIIG N ALAH HTEI
Дэлхий дээр ганц үнэн буй Израиль агуу агуу! АНУ агуу дор! Бусад нь худал болой!
БҮХ ЛАЛЫНХАН ТЕРОРИСТ БИШ ГЭХДЭЭ БҮХ ТЕРОРИСТУУД ЛАЛЫНХАН ГЭСЭН ҮГ БАЙДАГ ЮМ.
.Bayarhuu sain niitlel bichjee. Dugnelt Sudalgaa ni ontssain. Engiin mass oilgohgui baigaa ni buruu bish. Harin gaigui seheetenuud oros medeelleer l yavdag bololtoi. Gantshan asuult asuuya: Hezbollah Hamas geh metiin hun esnoos gaduur allaga hiideg Terrorists-iig ustgaj bui Israel buruutai uy???????????
Барууных л бол цуст алуурчинг хүртэл өмөөрөх юм. Нэтаняху бол онцгойлон хүүхэд эмэгтэйчүүдийг алдаг цуст алуурчин шүү дээ.