sonin.mn

НИТХ-ын сонгуулийн 8-р тойрог буюу Хан-Уул дүүрэгт МАН-аас "1XBET" гэдэг спортын бооцоот таавар буюу Монголын нийгмийн хар тахал болоод байгаа мөрий тавьж болдог сайт, аппликейшныг сурталчилдаг, "Би ар би” компаний захирал Ж.Энхжаргалан нэр дэвшээд байгаа билээ. Нийслэлийн Засаг Дарга Х.Нямбаатар түүнийг өнгөрсөн хавар Төв Цэнгэлдэх Хүрээлэнгийн захирлаар томилж, ихээхэн үүрэг хариуцлага хүлээлгэсэн юм.Гэвч Ж.Энхжаргалан уг хариуцлагыг хөсөрдүүлэн, ямар ч хяналт хийлгүйгээр Төв Цэнгэлдэхэд хиймэл зүлэг дэвссэн юм.



Үүнээс нь болж, Монгол төрийн наадмын барилдааны үеэр бөхчүүд хальтирч, олон арван бөхчүүдийн хөдөлмөр талаар болж, нэг бөх хүндээр гэмтсэн харамсалтай явдал хүртэл гарсан билээ.


Ж.Энхжаргалан ч өөрийнхөө ямар ч хариуцлаггүй, ухаангүй тэнэг үйлдлийг хүлээн зөвшөөрч, "Цаг давчуу байсан тул хяналт тавьж чадаагүй, тестлэх боломж огт гараагүй. Дараа нь заавал холбоонд бороотойд сорил хийлгэж хүлээлгэж өгөх ёстой юм байна" хэмээсэн юм.

Ийм л туйлын хариуцлаггүй этгээд НИТХ-д нэр дэвшээд байгаа юм.

Мэдээж энэ нөхрийн наадмаар хийсэн менежментийн горыг Монгол наадам, бөхдөө дуртай Монголчууд мартаагүй байгаа.

Иймээс ч түүнийг дэмжиж, НИТХ-д сонгох нь юу л бол? 

Яахав, Монгол наадам, бөхөд дургүй хүмүүс Ж.Энхжаргаланд саналаа өгч магадгүй юм даа.


Э.Мөрий