Монгол хэлэнд нэвтэрсэн зээлдмэл үгийн тайлбар толь номоо ийнхүү туурвиж дууслаа. Зээлдсэн үгсийг нэлээд хэдэн жилийн өмнөөс цуглуулж эхэлсэн ба эцэст нь нэгтгэж бүтээл болгохоор жил гаруйн хөдөлмөр зарцуулав. Энэ тольд өнөөгийн дундаж монгол сэхээтэн ойлгодог, хэрэглэдэг таван мянга орчим зээлдмэл үг сонгож, аль хэлнээс гарвалтай, цаашлаад ямар хэлнээс угшилтай зэргийг тодорхойлов. Улмаар үгийн шууд утга нь юу гэж байсан хийгээд монгол хэлэнд нэвтрэхдээ ямар утга агуулах болсныг тодруулах оролдлого хийлээ. Зээлдмэл үгийн уг сурвалж нь уг хэлээрээ хэрхэн бичигддэгийг эхээр нь олж тавьсан. Иймээс зөвхөн үсгийн тэмдэгт гэхэд латин, герег, кирил, хятад ба япон ханз, солонгос, санскрит, араб ба перс, руин зэрэг арав гаруй төрлийн үсэг тэмдэгтээс бүрдэв.
ЗЭЭЛДМЭЛ СОДОН ҮГС
АЛИМЭНТ
ҮГИЙН ГАРВАЛ: ЛАТИН, alimentum «тэжээл»; < ТҮРЭГ, gida «хоол»; < МОНГОЛ, өлөн;
ШУУД УТГА: хуулийн тодорхой зүйлд заасны дагуу насанд хүрээгүй хүүхдийг тэжээхэд зориулж тогтмол төлдөг мөнгө;
МОНГОЛ УТГА: адил: анхны эхнэрээс гарсан 3 хүүхдэд алимэнт төлдөг;
БАЛДУУШ
ҮГИЙН ГАРВАЛ: ПОЛЬШ., beɫtać “бувтнах”, < УКРАИН бовта́ти;
ШУУД УТГА: утга учиргүй юм ярих;
МОНГОЛ УТГА: адил. ямар балдуушаа солиороод байгаа юм!;
БАНДААШ
ҮГИЙН ГАРВАЛ: ФРАНЦ, bande «тууз, бийнт»;
ШУУД УТГА: ивэрхий зэрэг өвчний үед гэдэс даруулж боох элгэвч;
МОНГОЛ УТГА: дотоож: эрээн бандааш;
БАНЗАЛ
ҮГИЙН ГАРВАЛ: САНСКРИТ, पञ्चाल pañcāla “тав, таван”;
ШУУД УТГА: Хойд Энэтхэгийн бүс нутгийн нэр
МОНГОЛ УТГА: 1. бэлхүүснээс доош өмсөх нэлмэгэр, битүү урт хормойтой хувцас; 2. завхай эмэгтэй: 1. торгон банзал, 2. банзал хүүхэн;
БАРААШИГ
ҮГИЙН ГАРВАЛ: ОРОС, бражка «исгэх»;
ШУУД УТГА: гэрийн нөхцөлд исгэсэн сархад ундаа;
МОНГОЛ УТГА: адил: жимсний бараашиг;
БОМБОО
ҮГИЙН ГАРВАЛ: ТӨВД, སྦོམ་པོ། sbom po;
ШУУД УТГА: бүдүүн;
МОНГОЛ УТГА: эр хүний бэлгэ эрхтэн: үстэй бомбоо;
БУРХАН
ҮГИЙН ГАРВАЛ: АРАБ, بُرْهَانَ «нотолгоо»;
ШУУД УТГА: 1. Иудай, лал, христ зэрэг монотейст шашинд Бурхан гэдгийг цорын ганц үүсгэн бүтээгч, оройн дээд бодгаль гэж үздэг; 2. Эртний герег, ром болон хиндү, буддын гэх политейст шашинд бурхад олон янз, хариуцах юм нь ч олон төрөл; 3. Монгол уламжлалаар бурхан гэсэн үгийг Будда хэмээх санскрит үгийн хувилбар гэж ойлгодог ч, мөн бусад догшид, гэгээнтэн, хувилгааныг ч бурхад гэж хүлээн зөвшөөрдөг; 4. Буддагийн болон бусад догшид, гэгээнтэн, хувилгаадын дүрсийг зурсан, шавсан, дуурайлгаж хийсэн уралсан зураг баримал зэргийг мөн бурхан гэж нэрлэнэ;
МОНГОЛ УТГА: адил: هَاتُوا بُرْهَانَكُمْ إِنْ كُنْتُمْ صَادِقِينَ “Та нар үнэн хэлж буй бол нотолгоогоо” гэж тэдэнд хэлэгтүн” (Коран судраас);
ВАУ, ВАУВАУ
ҮГИЙН ГАРВАЛ: ЯПОН, ワウワウ wauwau;
ШУУД УТГА: пөөх! (гайхсан уулга);
МОНГОЛ УТГА: адил: вау, энэ үнэхээр гайхалтай бүтээл байна!;
ГАГАРИН, ГААГ, ГАГА
ҮГИЙН ГАРВАЛ: ОРОС, Гагарин
ШУУД УТГА:анхны сансрын нисгэгчийн нэр;
МОНГОЛ УТГА: эрэгтэй дотоож. Гааг гэж бас хэлдэг Гагарины хүүхэд насны фотозураг, баримтат киноны дүрснээс “гагарины дотуур өмд” гэсэн үг үүссэн байж магадгүй; голын усанд гагаринтай шумбах;
ДОЧИГ
ҮГИЙН ГАРВАЛ: ТӨВД, འདོད་ཆགས་། ‘dod changs;
ШУУД УТГА: юманд хэт шунан тэсэж ядах нь; хуял тачаал;
МОНГОЛ УТГА: эр бэлгийн шингэн: цэхэр дочиг;
ДУХЯА
ҮГИЙН ГАРВАЛ: ОРОС, до хуя «бөлдгөө хүртэл»;
ШУУД УТГА: олон тооны, маш их, дэндүү олон, хангалттай боллоо;
МОНГОЛ УТГА: адил: хүнс духяа байхад нэмж авах шаардлагагүй;
ДУРАК
ҮГИЙН ГАРВАЛ: ОРОС, дурак, дурь «хазах, хатгах»;
ШУУД УТГА: эхлээд “хазуулсан” гэсэн утгатай, дараа нь хазуулснаас болж “галзуу, өвчтэй” гэж хувирч, улмаар “мунхаг, тэнэг” гэсэн утгатай болсон;
МОНГОЛ УТГА: адил: ухаан муутай дурак;
ДҮНДҮК
ҮГИЙН ГАРВАЛ: ОРОС, дундук «тэнэг, мангуу»; < ТӨВД, dondog «утгыг ологч»;
Дундук гэдэг үгийн гарвалийн талаар маш олон тайлбар бий. Хамгийн магадлалтай нь Оросын Шинжлэх ухааны академид сонгогдсон генерал Александр Дондуков-Корсаков нэртэй халимаг гаралтай тайжийн нэр овог байх. Учир нь түүнийг сонгогдмогц Пушкин “Шинжлэх ухааны академийн хуралд Дундук гэдэг тайж хүртэл сууж байна” гэж 1835 онд шоолон бичжээ;
ШУУД УТГА: эргүү тэнэг;
МОНГОЛ УТГА: адил: дүндук хүн;
ДҮНХҮҮ
ҮГИЙН ГАРВАЛ: ХЯТАД, 东胡 dōnghú: 东 dōng «зүүн, дорно» + 胡 hú «зэрлэг»;
ШУУД УТГА: Дорнын бүдүүлэг, Дорнод Ху;
МОНГОЛ УТГА: ухаан муутай, дүйнгэ, мангар; дүнхүү толгой;
ЁБ ТВОЮ МАТЬ
ҮГИЙН ГАРВАЛ: ОРОС, ебать твою мать; ёб твою мать «эхээ охмор»;
ШУУД УТГА: гайхширал, цочрол, сэтгэл ханамжгүй байдал, уур уцаараар хэлдэг бүдүүлэг хараал;
МОНГОЛ УТГА: адил: тэр уурласандаа ёб твою мать гэж хэлэв;
ИРВАА
ҮГИЙН ГАРВАЛ: ХЯТАД, 二百五 èrbǎiwǔ: 二 èr «хоёр» + 百 bǎi «зуу» + 五 wǔ «тав»;
ШУУД УТГА: тэнэг, бүтэлгүй;
МОНГОЛ УТГА: адил: ирваа амьтан;
КАЗАК
ҮГИЙН ГАРВАЛ: ТҮРЭГ, kаzаk, qazaq, قازاق қазақ «эрх чөлөөтэй, бие даасан хүн, адал явдал эрэлхийлэгч, тэнүүлч»;
ШУУД УТГА: хамжлагаас зугтан эрх чөлөөт тэнүүлч болсон орос, украин угсаатан хүмүүс;
МОНГОЛ УТГА: адил: украины казах;
КАЗАХ
ҮГИЙН ГАРВАЛ: ХАСАГ қазақтар, ТҮРЭГ, каз «галуу»; < ХАКАС, кадаг «харуул, хамгаалалт»; < ЧУЛИМ ТҮРЭГ, кадакла; < КАДАР, харуул; < ТУВА, кадар «сүрэг, харуул, хүлээх»; < МОНГОЛ, ко «хөө хуяг» + зах «зах хязгаар, хил, хуяг, хамгаалалт»;
ШУУД УТГА: танхай; хилийн хамгаалагч, зах хязгаарын хамгаалалт; Түрэг угсаатан ард түмэн;
МОНГОЛ УТГА: хасаг тэрэг; тал нутагт хасаг тэрэг хөлөглөсөн хүмүүс. Талын киргизүүд: казах үндэстэн;
КЭЭТ
ҮГИЙН ГАРВАЛ: АНГЛИ, keds «U.S. Rubber Company зохиосон нэр»; kid «хүүхэд»;
ШУУД УТГА: эрзээнэн ултай спортын зөөлөн шаахай;
МОНГОЛ УТГА: адил: нимгэн ултай хойд солонос кээт;
ЛАЛАР
ҮГИЙН ГАРВАЛ: САНСКРИТ, ललाटाक्ष lalātanetra «магнайн нүд»;
ШУУД УТГА: Эртний Энэтхэгийн Махешвар тэнгэрийн гуншин;
МОНГОЛ УТГА: өөдгүй зантай хүн: лалрын амьтан;
ЛОЛ
ҮГИЙН ГАРВАЛ: АНГЛИ, LOL: Laughing «инээх» + Out «гадна, түр зогсох» + Loud «чанга»; Lots Of «зөндөө их» +Laughs «инээх»;
ШУУД УТГА: цахим орчинд инээдтэй, хөгжилтэй зүйлд хариу үйлдэл үзүүлж текст мессеж бичихдээ хэрэглэдэг товчилсон үг;
МОНГОЛ УТГА: адил: чатаар хөгжилтэй зураг хараад би лол гэж харулав;
МАНГУУ
ҮГИЙН ГАРВАЛ: ХЯТАД, 蒙古 ménggǔ: 蒙 méng «мунхаг, харанхуй балай» + 古 gǔ «эртний»;
ШУУД УТГА: Монгол;
МОНГОЛ УТГА: тэнэг, будилах: мангуу тэнэг;
НАНГИАД
ҮГИЙН ГАРВАЛ: ХЯТАД, 南家的 nán jiā de: 南 nán «өмнө, өмнөд» + 家 jiā «гэр» + 的 de «-ийн»; 文慈 wéncí «өмнийн доройчууд»; < ПЕРС, مانزی manzi «оймс»;
ШУУД УТГА: Өмнөд Хятадыг нэрлэсэн басамжилсан үг. Дундад зууны сүүл ба сэргэн мандалтын үеийн олон газрын зураг, баримт бичигт ийм нэрээр үлдсэн байна;
МОНГОЛ УТГА: Монголчууд өөрсдийн хэлээр Өмнөд Хятадыг Нангиа (олон тоон дээр Нангиад) гэж нэрлэдэг байсан бөгөөд тэднийг угсаатны хувьд Хойд Хятадаас ялгаатай гэж үздэг байв; нангиад гэж өмнийн доройчууд гэсэн үг;
НАХУУ
ҮГИЙН ГАРВАЛ: ОРОС, нахуй: на + хуй «май, бомбоо»; < САНСКРИТ, xujь, skuja, (ks-ou-j) «өргөс, зүү»;
ШУУД УТГА: хуц, түй май…;
МОНГОЛ УТГА: адил: тэр уураа барьж дийлэлгүй нахуу гэж дуудлаа;
ОРК
ҮГИЙН ГАРВАЛ: АНГЛИ, orc; < ЛАТИН, orcus «үхлийн бурхан»;
ШУУД УТГА: Толкины зохиолоос үүссэн хүнэрхүү дүрстэй, муухай, бүдүүлэг, хорон гажиг амьтан;
МОНГОЛ УТГА: адил: хотоор дүүрэн оркууд;
ПИЗДА
ҮГИЙН ГАРВАЛ: ОРОС, пизда «эм бэлгэ эрхтэн, ал»; < САНСКРИТ, pi-sd- / pei-sd- «сандал; суудал»; sed- / sod- / sd- «суух, сандайлах»;
ШУУД УТГА: маш ширүүн бүдүүлэг хараал;
МОНГОЛ УТГА: адил: авах болохоор салдаггүй, өгөх болохоор олддоггүй, пизда вэ!;
СААК
ҮГИЙН ГАРВАЛ: ХЯТАД, 纱 shā;
ШУУД УТГА: алт, мөнгөн сүлжмэл утас, тууз;
МОНГОЛ УТГА: шалихгүй юмаар гоёсон, онгироо хөөрүү: цэргээс халагдсан даруйдаа хөвгүүд гялгар болгоноор биеэ чимж саакалдаг;
САТУРК
ҮГИЙН ГАРВАЛ: ОРОС, Сатурн РОРС «загасчлалын төхөөрөмж үйлдвэрлэдэг Росохотрыболовсоюз заводын нэр»;
ШУУД УТГА: Санчир гариг
МОНГОЛ УТГА: загас барихад ашигладаг урт, бат бөх утас: сунадаггүй бөх сатурк;
СҮР-РОН
ҮГИЙН ГАРВАЛ: ХЯТАД, 虬龙 qiúlóng: 虬 qiú «эвэртэй зулзага луу» + 龙 lóng «луу»;
ШУУД УТГА: Хятадын домогт гардаг нэг төрлийн луу;
МОНГОЛ УТГА: сүр-рон бол луу шиг гайхалтай, амьдралын туршлагатай байх ёстой гэгдэх цахилгаан дугуй: Сүр-Рон цахилгаан дугуй;
СЭЛЭЭДИЙ
ҮГИЙН ГАРВАЛ: ХЯТАД,史密斯威森M10左轮手枪 shǐmìsī wēi sēn M10 zuǒlún shǒuqiāng (点三八diǎn sānbā; < АНГЛИ smith & wesson
ШУУД УТГА: 1920-оод онд Хятадын армид хэрэглэж байсан модон бариултай гар буу;
МОНГОЛ УТГА: адил: гамин цэрэг сэлээдий буугаа гарган сүрдүүлэв;
ТОРООЛ
ҮГИЙН ГАРВАЛ: ШВЕД, troll 'troll', trǫll «шидтэн, илбэчин»;
ШУУД УТГА: 1. Скандинавын домогт байдаг ууланд амьдардаг, аварга биет ер бусын амьтан, хүмүүст дайсагнаж, тэднээс эрдэнэс хармалдаг. Бүдүүлэг царайтай муухай амьтан. 2. Нийгмийн сүлжээнд хаяггүй, эсвэл хуурамч хаягаар бусдыг гүтгэх, харааж загнах зүйл илгээгч;
МОНГОЛ УТГА: адил: төлбөртэй тороол;
ТҮРСИЙК
ҮГИЙН ГАРВАЛ: АНГЛИ, trousers «өмд»;
ШУУД УТГА: эрэгтэй, эмэгтэй хүний дотоож;
МОНГОЛ УТГА: адил: даавуун турсик;
ХУЙСНАА
ҮГИЙН ГАРВАЛ: ОРОС, хуй с ним «бомбоо»; < САНСКРИТ, хyй «өргөс»; < ОРОС, хуй «бэлгэ эрхтэн»;
ШУУД УТГА: ямар нэг маргаанд бууж өгөн зөвшөөрсөн утгатай. Оросын садар самуун үгсийн нэг;
МОНГОЛ УТГА: адил: тэр ажлыг хийх боломжгүй бол хуйснаа, өөр зүйл хийе;
ХУРЛИЙЗ
ҮГИЙН ГАРВАЛ: ХЯТАД, 混血 hùnxuè «эрлийз»: 混 hùn «холих, холилдох» + 血 xuè «цус»;
ШУУД УТГА: хоёр өөр үндэстэн дундаас төрсөн хүн;
МОНГОЛ УТГА: адил: хурлийз хүүхэд;
ХУНХУУЗ
ҮГИЙН ГАРВАЛ: ХЯТАД, 红胡子 hónghúzi: 红 hóng «улаан» + 胡子 húzi «сахал»;
ШУУД УТГА: улаан сахалт нэртэй дээрэмчид;
МОНГОЛ УТГА: адил: хунхуузын дээрэм;
ХУЖАА
ҮГИЙН ГАРВАЛ: ХЯТАД, 伙计 huǒji: 伙 huǒ «хань» + 计 ji «арга, бодлого»;
ШУУД УТГА: түнш, нутаг нэгтэн, Шаньси мужийнхан биенээ дотончлон дуудах нэр;
МОНГОЛ УТГА: Монголд цагаачлан суудаг хятад хүн: хужаагийн нээсэн гуанз;
ХЯТАД
ҮГИЙН ГАРВАЛ: АРАБ, ختان Khitan; ختنة Khatna, «Арабаар “хөвч хөндөх” гэсэн утгатай»; < МОНГОЛ, Хятан «Хятад»; < ТАТААР, УЙГАР, Кутай «Хятад, хятад хүн»; <ТҮРЭГ, Хутай «хойд Хятад»; < ХЯТАД, 契丹 Qìdān«Кидан»;
ШУУД УТГА: X зуунд Хойд Хятадыг байлдан дагуулсан өвөг монгол угсаатан ард түмэн; Хятад гэсэн нэршил нь хятан үндэстний нэрийн олон тоо;
МОНГОЛ УТГА: адил: Хятад улс;
ЦУНИМАДАГ
ҮГИЙН ГАРВАЛ: ХЯТАД, 去你妈的 qù nǐ mā de «эхээ охмор»;
ШУУД УТГА: гайхширал, цочрол, сэтгэл ханамжгүй байдал, уур уцаараар хэлдэг бүдүүлэг хараал;
МОНГОЛ УТГА: адил: яадаг муу цунимадаг вэ!
ЧАНТУУ
ҮГИЙН ГАРВАЛ: ХЯТАД, 纏頭 chán tóu: 缠 chán «ороох, боох» + 头 tóu «толгой»;
ШУУД УТГА: хөлийн ороолтоор толгойгоо боосон гэсэн утгатай уйгур үндэстнийг нэрлэсэн доромж хятад үг;
МОНГОЛ УТГА: адил: чантуу үндэстэн;
ШУШМАА
ҮГИЙН ГАРВАЛ: ХЯТАД, 说什么 shuōshénme: 说 shuō «хэлэх, ярих» + 什么 shénme «ямар, юу»;
ШУУД УТГА: юу гэнэ ээ?;
МОНГОЛ УТГА: 1. монгол хэл мэдэхгүй хүнийг даажигнан хэлэх үг; 2. аливаа юмны учир байдлыг мэдэхгүй, ойлгохгүй хүн: шунахай худалдаачин, шушмаа бичээч нь хүртэл тохуурхан доромжилж...
ЭРЛИЙЗ
ҮГИЙН ГАРВАЛ: ХЯТАД, 二賴子 èr làizi: 二 èr «хоёр» + 賴子 làizi «новш»;
ШУУД УТГА: залхуу, зугаа цэнгэл хөөсөн хоосон толгой;
МОНГОЛ УТГА: хоёр өөр үндэстэн дундаас төрсөн хүн: хятад эцэгтэй эрлийз хүн;
ЯНХАН I
ҮГИЙН ГАРВАЛ: ТӨВД, dbyangs «эгшиглэнт бүсгүй»;
ШУУД УТГА: дууч эмэгтэй;
МОНГОЛ УТГА: адил: үнэ хэлэлцэн явалдах эмэгтэй, биеэ үнэлэгч, янхан хүүхэн;
ЯНХАН II
ҮГИЙН ГАРВАЛ: ХЯТАД, 银行 ínháng: 银 ín «мөнгө» + 行 háng «ажил төрөл, банк»;
ШУУД УТГА: банк;
МОНГОЛ УТГА: адил: ял янханд орж дийлдэхгүй өртэй хоцорлоо;
ЯСЛИ
ҮГИЙН ГАРВАЛ: ОРОС, ясли, ясти, ящик «уг нэр нь Библийн түүхээс гаралтай, Есүсийг төрүүлсний дараа Мари эх түүнийг мал тэжээх тэвшинд хэвтүүлжээ. Нярай Есүсийн дурсгалд зориулж ясли нь хамгийн бага насны хүүхэд саатуулах газрын нэр болсон»;
ШУУД УТГА: нярай болон гурав хүртэлх насны хүүхдийг өдрийн цагаар асарч, хүмүүжүүлэх газар;
МОНГОЛ УТГА: адил: яслийн асрагч;
Баабар