ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 20 /NHK/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн байгуулсан Энхийн зөвлөлийнхөө анхны хурлыг пүрэв гарагт хийлээ. Тэрбээр уг зөвлөлийн гишүүн орнууд Газын зурваст үзүүлэх тусламжийн багцад 7 тэрбум гаруй ам.доллар гаргахаар амласныг мэдэгдсэн байна.
Тус байгууллагыг Д.Трамп энхийн төлөвлөгөөнийхөө хүрээнд Газын зурвасын аюулгүй байдлыг хангах, сэргээн босгох зорилгоор байгуулжээ. АНУ-ын албаны хүмүүсийн мэдээлснээр, зөвлөлд нэгдээгүй орнуудыг оролцуулаад 40 гаруй улсын удирдагчид, сайд нар Вашингтонд хүрэлцэн ирсэн байна.
Д.Трамп хэлэхдээ, зөвлөлийн гишүүн орнуудын өгсөн амлалтууд нь тус байгууллага бол зүгээр нэг улс орнуудын удирдагчдыг нэг дор цуглуулдаг бус, бодит шийдэл боловсруулж хэрэгжүүлдэг гэдгийг харуулж байна гэж мэдэгдээд түүнчлэн гарц шийдлүүдийг олсон хэмээн дурджээ.
Тэрбээр Индонез, Марокко зэрэг хэд хэдэн улс орны оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж, Газын зурваст гал зогсоох дэглэмийг сахиулах, энх тайвныг тогтооход дэмжлэг үзүүлэхээр цэргийн алба хаагчдаа илгээхээр амласныг онцолжээ. Түүнчлэн АНУ-аас тус зөвлөлд 10 тэрбум ам.доллар олгоно гэж мэдэгдсэн байна.
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн газраас мэдэгдсэнээр, дайны хөлд сүйдсэн Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай. Одоогийн байдлаар эвдэрч сүйдсэн барилга байгууламжуудын нурингийн дөнгөж 0.5 хувийг зайлуулаад байгаа бөгөөд одоогийн хурдаар үргэлжилбэл бүх нурангийг зайлуулж цэвэрлэхэд долоон жил шаардагдана.
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн газрын тэргүүн Александр Де Кро яаралтай тусламж нэн шаардлагатай байгааг мэдэгджээ. Тэрбээр мягмар гарагт болсон хэвлэлийн хурлын хэлэхдээ, хэрэв гал зогсоох хэлэлцээрийн хоёрдугаар үе шатыг хэрэгжүүлж эхэлбэл нэмэлт хүмүүнлэгийн тусламжийг нэвтрүүлэх боломж төлөвлөгөөнд тусгагдсан гэдгийг мэдэгдсэн байна.
Гэвч Д.Трампын энхийн төлөвлөгөө олон бэрхшээлтэй тулгараад байгаа бөгөөд ХАМАС бүлэглэл зэвсгээ хураалгахыг зөвшөөрөх эсэх нь одоогоор тодорхойгүй байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Даваа - 04 сарын 06,
2026
Сэтгэгдэл5
Зад бөмбөгдөөд дараа нь матрын нулимс гаргаад Энктайвны зөвлөл гэдэг юм байгуулаад гоё юмаа
Америк Япон хоёр Хятадыг зүйл дуусгана гоё гоё.
Khyatad zuil duusval eeree khaanaas "Belen goimon" avch idekh ve?
махаа чанаж иднэ улны гуйлгачаан
Трамп Зеленскийг Газын зурвасын "Энх тайвны зөвлөл"-д нэгдэхийг урьсан — Financial Times Сонины эх сурвалжийн мэдээлснээр, энэ нь Зеленскийг "зарим эргэлзээ"-д хүргэсэн, учир нь Путин, Лукашенко нарыг зөвлөлд урьсан байна.